| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05343/И |
| Дугаар | 102/ШШ2024/04550 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/04550
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М-т холбогдох 3,003,571.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,003,571.52 төгрөгийг хариуцагч Б.М нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 517,572 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,615.575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.М-өнхцэцэгээс 31,615.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА