| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05157/И |
| Дугаар | 102/ШШ2024/04585 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/04585
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Ү ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Т-т холбогдох 2,813,042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,813,042 төгрөгийг хариуцагч Э.Т нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 520,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 533,042 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,958.67 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Т-с 59,958.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА