Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/04691

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Б ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Б.И-т холбогдох 127,169,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 127,169,611 төгрөгийг хариуцагч З.И бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар 07-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 11  дүгээр сарын 07-ны өдрийн дотор 7,169,611 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  863,998.06 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ихбаяраас 863,998.06 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Х.ЭНХЗАЯА