Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0396/З |
Дугаар | 128/ШШ2024/0404 |
Огноо | 2024-05-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “*******” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х. нарын хоорондын “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч Х.ы 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.э, Э., гомдол гарагчийн өмгөөлөгч Ж., хариуцагч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “*******” ХХК гомдлын шаардлагаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.ы 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаар шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Хүнс, хөдөө аж ахуй, ханган үйлдвэрийн сайд З. нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын хуралдааны дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гурилын түүхий эд болох улаан буудайн үнийг 1 000 000 сая төгрөг болгож тогтоож, 42.9 хувиар өсгөж буй талаар зарлажээ[2].
2.2.Уг мэдээллийн дараагаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гурилын үнийг “Үнийг өөрчлөх тухай” 08/А-45 дугаар тушаалыг гаргасан аж.
2.3.Улмаар “” ГҮТББ-аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гурилын түүхий эд болох улаан буудайн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилын үнийг үе шаттайгаар нэмэх талаар хэвлэлийн бага хурлыг хийсэн байна[3].
2.4.Дээрх мэдэгдлийг хийсэн хэвлэлийн бага хурлын дараа “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Үнэ өөрчлөх тухай” 08/А-84 дүгээр тушаалаар гурилын үнийг дахин нэмэгдүүлжээ.
2.5.Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Үр тарианы үрийн болон хүнсний улаан буудайн үнэ тогтоох тухай” А/343 дугаар тушаал гарч, хүнсний улаан буудайн үнийг ангиллаас хамаарч 880 000- 1 000 000 төгрөгөөр тогтоожээ[4].
2.6. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, хүсэлтийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу “буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох”-оор тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга, улсын ахлах байцаагч Ч. нэгдсэн удирдлагаар хангаж, тус газрын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийж[5], 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын танилцуулга”[6]-ыг гаргажээ..
2.7. Дээрх хяналт шалгалтаар “*******” ХХК, “” ХХК, “” ХХК нар нь 2022 он гарснаас хойш 4-10 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58.2 хувиар нэмсэн нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг үндэслэн 2202000364 дугаар зөрчлийн хэргийг үүсгэн[7] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.8.Улмаар “*******” ХХК, “” ХХК нарыг Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг зөрчсөн, аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтоох, гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан гэж үзэж “*******” ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354[8] дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нийт 5,931,232,632 /таван тэрбум есөн зуун гучин нэгэн сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийн торгууль оногдуулсан аж.
2.9.Гомдол гаргагч “*******” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/23 тоот албан бичгээр[9] Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.т хандан гомдол гаргажээ.
2.11.Тус гомдлын хариуд Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 24-ны өдрийн 3/778 тоот прокурорын хариу мэдэгдэх хуудсаар “...2202000364 дугаартай хэргийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгасан байх тул таны... гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариу өгсөн бөгөөд гомдол гаргагч нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 08/117[10] дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.У маргаан бүхий 0002354 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.
2.12.Дээрх гомдлын хариуд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/494[11] тоот албан бичгээр “...0002354 дүгээр шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна...” гэх хариу өгсөн бөгөөд гомдол гаргагч нь тухайн хариуг эс зөвшөөрч, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч, эрх бүхий албан тушаалтан Х. нь "" ХХК, "” ХХК, "" ХХК нарт холбогдуулан нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг үндэслэн 2202000364 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улсын ахлах байцаагч Х. нь "" ХХК болон "" ХХК нар нь гурилын үнийг хэлцэн тогтоож, өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж 5,931,232,632 торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн. "" ХХК-ийн зүгээс дээрх 2202000364 дугаартай зөрчлийн хэрэгт улсын ахлах байцаагч Х. ы гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч МУ-ын Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.31 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.22 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын ахлах байцаагчийн шийдвэр хуульд нийцээгүй. " ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08/117 дугаартай албан тоотоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/494 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан хариугаар "" ХХК-ийн гаргасан гомдлыг шалгаад улсын ахлах байцаагч Х.ы 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй байна гаж үзсэн Иймд "" ХХК нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.ы 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаартай шийтгэлийн хуудас болон тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/494 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан хариуг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг үүгээр гаргаж байна.
Гурилын зах зээл дээр бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэх үндэслэлээ нотлоогүй талаар Улсын ахлах байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа дууссаны дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /Зөрчлийн ХХ-ийн 122, 123 дугаар хуудас/-д "" ХХК, "" ХХК-иуд нь “*******” ГҮТББ-ын гишүүд бөгөөд тус холбооноос гурилын үнийг нэмэх талаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр "*******" ТВ-ээр мэдэгдэл хийсэн байна. Үүнээс үзэхэд дээрх байгууллагууд нь гурилын үнийг нэмснээс хойших хугацаанд тус мэдэгдлийг хийсэн бөгөөд мэдэгдэл гарснаас хойших хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "" ХХК, "" ХХК, "" ХХК-иуд нь нэгэн зэрэг иргэд хэрэглэгчдийн өргөн хэрэглэдэг дээд, 1 дүгээр гурилын үнийг килограмм тутамд 180-350 төгрөгөөр нэмсэн байна. Энэ дээрх компаниуд зах зээл дээр гурилын үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна" гэж дурдсан. Мөн Зөрчлийн шийтгэлийн хуудсанд "Гурилын үнийг хэлцэн тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан нь компанийн санхүүгийн баримтууд болон мэдүүлэг бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна." гэсэн байдаг. Зөрчил Шалган Шийдвэрлэх тухай Хуулийн 4.15 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон оролцогчийн мэдүүлэг, санхүүгийн баримтад "" ХХК болон "*******" ХХК, "*******" ХХК-иуд нь хэлцэн тохиролцож гурилын зах зээл дээр гурилын үнийг хэлцэн тогтоосон талаарх ямар ч нотлох баримт байхгүй нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурлаагүй таамаг дээр үндэслэн дүгнэлт хийсэн хэмээн үзэж байна. Харин эсрэгээрээ "" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК-иуд нь гурилын зах зээл дээр олон жил өрсөлдөж байгаа шударга өрсөлдөгч нар тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гурилын үнийг хэлцэн тогтоох, ямар ч боломжгүй болохыг хариуцлагатайгаар дахин дахин мэдэгдэх нь зүйтэй. Мөн улсын ахлах байцаагч шийтгэл оногдуулахдаа " ХХК. *******" ХХК-иуд нь гурилын үнийг нэмэх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж дүгнэсэн байна. Харин "*******" ХХК нь гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй, хуульд нийцээгүй ба "*******" ХХК болон "*******" ХХК нар нь "*******" ГҮТББ-ын гишүүд учир холбоогоороо дамжуулан гурилын үнэ нэмэх талаар хэлцэн тохиролцож мэдээлэл хийж, түүний ар дээр нэгэн зэрэг гурилын үнийг нэмж гурилын зах зээл дээр гурилын үнийг хэлцэн тогтоосон байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт байна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улаан буудайн үнийг 43%-иар өсгөсний дараа Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн холбоонд бүртгэлтэй бүртгэлгүй гурилын үйлдвэрлэл эрхэлдэг бүх аж ахуй нэгж байгууллагууд үнээ зах зээлийн зарчмын дагуу үнээ өсгөсөн. Учир нь зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан нийт нотлох баримтаас Гурилын холбооны 2022 оны 09 дүгээр сарын 28-н-нд "*******" ТВ-ээр хийсэн мэдэгдлээс үнийг хэлцэн тогтоосон гэх баримт байдаггүй бөгөөд энэхүү мэдэгдэл Хүнс, хөдөө аж ах, хөнгөн үйлдвэрийн сайд З. нь хүнсний улаан буудайн үнийг нэмсэн тухай 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн цахим фейсбүүк хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус тус дамжуулан олон нийтэд зарласантай холбоотойгоор гурил үйлдвэрлэгчдийн зүгээс түүхий эдийн үнэ өссөнөөс үүдэн гурилын үнэ нэмэгдэх талаар нийт хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэсэн төдий юм. Монгол улсын хэмжээнд улаан буудайн ургацыг жил бүрийн намар ганц удаа л хураан авдаг бөгөөд энэ үеэр борлуулалт, худалдан авалт хийгддэг ба суурь үнийг яамнаас тогтоон үүнийг жишиг үнэ болгон гурилын үйлдвэрүүд тус бүртээ хүнсний улаан буудайн уна болон нөхцөлөө тариаланчдад зарлан худалдан авалтаа олон жил хийсээр ирсэн билээ. Зах зээлийн хуулиараа аливаа бүтээгдэхүүний үнэд түүхий эдийн үнэд шууд нөлөөлдөг бөгөөд. хүнсний улаан буудай нь гурилын өртгийн 87-90%-ийг дангаараа бүрдүүлдэг тул энэхүү нөлөөлөл нь дээр дурдсаны дагуу жил бүрийн намар гурилын үнэд шууд, бодит нөлөөлөл үзүүлдэг. 2022 оны 08 дугаар сард яамны тогтоосон үнийн дагуу улаан буудайн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 43%-иар шууд өссөн байдаг. Үүнээс шалтгаалан гурилын үнэ түүхий эдийн үнийн шууд өсөлтийг үндэслэн зайлшгүй шаардлагаар өртгийн өсөлтийг шат дараатайгаар 37%- иар өсгөсөн байдаг.
Дэлхийн аль ч улсад түүхийн эдийн өртөг нь өссөн бол бүтээгдэхүүний үнээ дагаад өсгөдөг нь зах зээлийн жам ёсны асуудал. Тэгэхээр жил бүрийн намар ганцхан удаа, нэг дор улаан буудайн хураалт борлуулалт явагддагаас үүдэн гурил үйлдвэрлэгчид түүхий эдийг нэг цаг дор татан авдаг бөгөөд гурилын үнэ өсөх, буурах нь мөн адил тухайн цаг мөчид зэрэг буюу зах зээлээ дагаад өөрчлөлт явагддаг.
Гурилын үнийг хэлцэн тогтоогоогүй талаар: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд зөрчил гэж хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй байхыг тодорхойлсон. Энэ хуулийн заалтын агуулга нь аж ахуй эрхлэгч нар нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан тохиолдолд хариуцлага хүлээхээр тогтоосон. Манай компаниас гаргуулсан санхүүгийн баримтаас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бусад компанитай зэрэг үнээ нэмсэн байна гэж үзэхдээ гаргасан дүгнэлтээ баримтуудаар нотолсон байх ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х. зөрчлийн хэргийг шалгах явцдаа 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд гурил үйлдвэрлэгч нарын дээд болон 1 дүгээр гурилын үнийг авч үзэн шалгасан. Мөн зах зээл дээр өргөн хэрэглэгддэг гурилын үнийн өсөлт харьцуулалтыг судлахдаа зөвхөн дээд болон 1 дүгээр гурилын үнэ дээр дүн шинжилгээ хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар "*******" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гурилын үнийг өсгөхдөө хяналт шалгалтад хамрагдсан дээд болон 1 дүгээр гурилын үнийг огт нэмээгүй, өсгөөгүй, хяналт шалгалтад хамрагдаагүй 2 дугаар гурилын үнийг зөвхөн нэмсэн нь тэмдэглэл болон бусад баримтаас харагддаг бөгөөд улсын ахлах байцаагч Х. нь энэхүү дүгнэлтийг хийхдээ алдаатай дүгнэлт хийсэн. Дээрх баримтыг дүгнэхэд. "" ХХК болон " ХХК нарыг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэлцэн тохиролцож дээд болон 1 дүгээр гурилын үнийг тогтоосон гэдэг нь зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд болон хууль зүйн хувьд нотлох баримтаар нотлогдоогүй тул улсын ахлах байцаагч нотлогдохгүй байгаа зөрчлийг нотлогдсон мэтээр үндэслэлгүй шийтгэл оногдуулсан гэж үзэж байна Мөн улсын ахлах байцаагч Х. хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, дүгнэлт хэсэгтээ "" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК нар нь зах зээл дээр гурилын үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн атлаа шийтгэл оногдуулахдаа тухайн компаниудыг өөр өөр хуулийн заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан нь илэрхий хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл "" ХХК, "*******" ХХК-иудыг нийт борлуулалтын орлогын 6%-иар торгох шийтгэл, "*******" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан нь дүгнэх, тогтоох, шийтгэл оногдуулах үндэслэлтэй шууд зөрчилдөж байна. Гурил үйлдвэрлэгч "" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК-ийг хэлцэн тохиролцож гурилын үнийг хэрхэн тогтоосон талаарх зөрчлийн үйлдлийг эргэлзээгүй, хөдөлшгүй нотлох баримтаар нотолж, гаргасан дүгнэлтдээ тулгуурлан зөрчлийн шийтгэл оногдуулахаар Зөрчил Шалган Шийдвэрлэх тухай Хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Өөрөөр хэлбэл улсын ахлах байцаагч Х. этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, шийтгэл оногдуулахдаа хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар өөрийн цуглуулсан нотлох баримтын хүрээнд улсын ахлах байцаагч Х. нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг үйл явдал, шалтгаант холбоог нарийн задалж дүгнэн, нотлох үүрэгтэйг маш тодорхой хуульчилсан. Хуульд заасан тодорхой үндэслэл, нотлох баримтгүйгээр гурилын үнийг хэлцэн тогтоосон зөрчил үйлдсэн гэж үзэж торгуулийн шийтгэл оногдуулан улсын ахлах байцаагч шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тухайн үндэслэлгүй, нотлогдоогүй зөрчилд улсын ахлах байцаагч нь шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх үнэхээр боломжгүй.
Зөрчилд шийтгэл оногдуулахаар төлөвлөж буй торгуулийн хэмжээний талаар: Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд "" ХХК нь гурилын үнийг хэлцэн тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Гэтэл улсын ахлах байцаагч Х. нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.15 дахь хэсэгт заасан гурилын үнийг хэлцэн тогтоосон гэх үндэслэлээр "” ХХК-д 5.931.232,632 /Таван тэрбум есөн зуун гучин нэгэн сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийн торгууль оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3° дахь хэсэгт аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тухайн Хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна. Гэтэл дээрх 5.9 тэрбум төгрөгийн торгуулийн Хэмжээг "” ХХК-ийн өмнөх жилийн борлуулалтын орлогын нийт үнийн дүнгээс тооцсон нь зөрчлийн тухай хуульд заасан тухайн бараа бүтээгдэхүүний буюу улсын дүнгээс байцаагч Х. хяналт шалгалтаар шалгасан өргөн хэрэглээний дээд болон 1 дүгээр Гурилын борлуулалтын орлогын үнийн дүнгээс тооцоогүй нь бас л хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх торгуулийн шийтгэл оногдуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 17 дэх хэсэгт Шударга ёсны зарчим буюу Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байхаар хуульчилсан. Гэтэл зөрчил үйлдсэн нь гомдлын 2 дахь хэсэгт дурдсанаар нотлогдоогүй байхад зөрчил үйлдсэн гэж шударга ёсны зарчмаас хазайн торгуулийн шийтгэл оногдуулж байгааг эс зөвшөөрч байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хуулийн зохицуулалтын талаар: Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд улсын ахлах байцаагч Х. нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "" ХХК-ийн холбогдох ажилтнуудыг дуудаж холбогдогчоос мэдүүлэг /ХХ 14-р хуудас/ авсан байдаг. Энэхүү мэдүүлгийн асуулт 8-р /ХХ 16-p хуудас/ эрх бүхий албан тушаалтан нь "Танай компани өнөөдрийн байдлаар дээд гурил, 1 дүгээр гурилын үнийг буулгах боломжтой юу" гэсэн асуултыг асуусан. Энэхүү асуулт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг зөрчсөн. Тодруулбал мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4° төрийн байгуулга нь өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглосон бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. Гэтэл улсын ахлах байцаагч Х. нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжид тусгагдаагүй, хуулиар хориглосон буюу зах зээл дээр худалдан борлуулагдаж буй дээд гурил, 1 дүгээр гурилын үнийг бууруулахад чиглэсэн асуулт асуусан байна. Дээрх хуулиар хориглосон үйл ажиллагааг харахад хяналт шалгалт нь зорилгодоо нийцээгүй, гурилын үнийг бууруулах, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн хяналт шалгалт болсон байна. Нөгөөтээгүүр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий захиргааны байгууллага юм. Өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх аж ахуй эрхлэгч бидний эрх ашгийг хамгаалах байгууллага нь өрсөлдөөнийг хязгаарласан үйлдлийг зөв тодорхойлохгүй аж ахуй эрхлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хохироож өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж шийтгэл оногдуулж байгаа улсын ахлах байцаагчийн үйлдэл хууль бус юм.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан талаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8.10 дугаар зүйлд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг ямар хугацаанд явуулах тодорхой тогтоож өгсөн байдаг. Дээрх зохицуулалтын дагуу эрх бүхий Албан тушаалтан нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, 14 хоногийн хугацаанд зөрчлийн хэргийг шалгасан. улсын ахлах байцаагч дээрх хугацааг дуусмагц 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах хүсэлтийг удирдах албан тушаалтанд гаргасан бөгөөд дээрх хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан Ч. тогтоол гарган, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар буюу 14 хоногоор сунгасан Дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан Ч.гийн сунгасан 14 хоногийн хугацаа дуусмагц улсын ахлах байцаагч Х. нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулах тухай саналыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.т гаргасан. Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай" прокурорын тогтоолоор Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар буюу 30 хоногоор сунгасан Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг нийт 58 хоног буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал байхаар хяналтын прокурор тогтоол гарган тогтоосон Учир нь хяналтын прокурор М.ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг 08 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тогтоолд хугацааг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэж заасан байгааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль-ийн 1.6 дугаар зүйлийн 411 дэх хэсэгт заасан хугацаа буюу зөрчлийн хэргийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24 цагт дууссан байна. /Нотлох баримтаар календарчилсан хүснэгтийг хэрэгт хавсаргав./ Гэтэл улсын ахлах байцаагч Х. нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Зөрчилд шийтгэл оногдуулахаар шийтгэлийн хуудас үйлдэж зөрчлийн хэргийн оролцогчид танилцуулах, цаашлаад үүнтэй холбоотой эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн материал танилцуулах тухай тэмдэглэлийг танилцуулж байгаа нь хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссаны дараа хийж буй ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль-ийн 6.9 дүгээр зүйлийн 112 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусахаас өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор хэргийн оролцогчид зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах, мөн хуулийн 6.10 дахь хэсгийн 113-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсныг зөрчсөн бөгөөд "" ХХК-д хуульд заасан хугацаа өнгөрсөөр байтал торгуулийн шийтгэл оногдуулж байгаа нь илтээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл юм. Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т "Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана." гэж заасны дагуу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Манай "" ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаас Олон улсын болон Монгол улсын холбогдох стандартад нийцсэн, чанар эрүүл ахуйн шаардлага хангасан стратегийн хүнс болох улаан буудайн гурилыг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулсаар ирсэн шударга аж ахуй нэгж юм. Иймд дээрх үндэслэлүүдээр "" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч Х. ы хуульд нийцээгүй торгуулийн шийтгэл оногдуулсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “*******" ХХК-иас гаргасан "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай" гомдол гаргасантай холбогдуулан уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, хүсэлтийг үндэслэн агентлагийн даргын 2022 оны 01/29 дугаар удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, гурилын үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийсэн Хяналт шалгалтаар "*******", "", "” ХХК-иуд нь 2022 он гарсаар 4-10 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58.2 хувиар нэмсэн нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй байх тул уг үйлдэлд "*******" ХХК, "" ХХК, "" ХХК-иудад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн 2202000364 дугаартай хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан.
"*******" ХХК нь 2021, 2022 онуудад гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайг 1 тонныг 700,000 төгрөгөөр худалдан авч, үйлдвэрлэл явуулж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс шинэ ургацын улаан буудайг 950,000 төгрөгөөр худалдан авч эхэлсэн байна. Тус компани нь 2022 оны 01 сараас 2022 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар гурилын үнийг нэмсэн байна. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх дээд болон 1-р гурилын үнийг 2022 оны 09 дүгээр сарын үнэтэй харьцуулж үзэхэд /хүснэгт-1/ дээд гурилыг 1кг-ыг 520 төгрөгөөр буюу өмнөх үнээс 36,6 хувиар, 1-р гурилыг 320 төгрөгөөр буюу өмнөх үнээс 27,5 хувиар тус тус өсгөсөн байх бөгөөд үндсэн түүхий эдийн үнэ өсөөгүй байх хугацаанд дунджаар гурилын үнийг 31,9 хувиар өсгөсөн байна Харин 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнийг /хүснэгт-2/ өнөөдрийн буюу 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн үнэтэй харьцуулж үзэхэд дээд болон 1-р гурилын үнийг дунджаар 55 хувиар өсгөсөн байна. "*******" ГҮТББ-аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр "*******" мэдээллийн төвд гурилын үнийг нэмэх талаар мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд гурил үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь цаашид гурилын үнийг шат дараатай өсгөх талаар дурдсан байх ба мэдэгдэл хийсэн өдрөөс өмнө болон хойших хугацаанд гурилын үнэд өөрчлөлт оруулсан болох нь "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдсон. Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүний үнийг нэг өдөр, ижил дүнгээр нэмсэн эсэхээс үл хамааран Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг зөрчсөн, аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас танай компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж, шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Эрх бүхий албан тушаалтнаас тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу "*******" ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэл оногдуулахдаа үнэ хэлэлцэн тогтоосон гэх зүйлийг ярьсан. Харин өнөөдрийн болон өмнөх шүүх хуралдаанд 39 000 тонн улаан буудайн үлдэгдэлтэй байсан гэж ярьж байна. Нэхэмжлэгч нотлох баримтад тулгуурлан шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийгээ хэд хэдэн үйл баримтуудаар нотолж дурдсан. Тиймээс бидний гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан, мэтгэлцээний үед илэрсэн баримтуудаар нотлогдож байна. Улаан буудай буюу гурилын түүхий дийн үнэ гурил үнэд шууд нөлөөлдөг атлаар олон удаа ярьсан. Зөвхөн “*******” ХХК, “” ХХК, “” ХХК” нар үнээ нэмсэн зүйл байхгүй. Улаан буудайн үнэ өссөнтэй холбоотойгоор бүгд үнээ нэмсэн. Зөрчлийн хяналт шалгалтын явцад бид энэ талаар хэлж байсан. Бүх үйлдвэрийг дуудаж,зөрчлийн хэрэг нээхгүй яасан юм? Ялгаагүй л 35- 40 хувийн үнийн өсөлтийг хийсэн. Санхүүгийн тайлан дээр хүртэл хэлж байсан. Гэхдээ үүнд хариуцагч дүгнэлт хийгээгүй. Зөвхөн “*******” ХХК, “” ХХК нар “” ГҮТББ-д гишүүнчлэлтэй учир мэдэгдэл хийж, хэлэлцэн тохиролцон үнээ нэмсэн гэх зүйл ярьдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс улаан буудай худалдан авсан байдаг талаар ярьж байна. Бид 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн худалдан авалтыг хийсэн атлаар нотлох баримтаар нотолсон. Хариуцагч нь бодит баримтыг тогтоож, бодит байдалд тулгуурлан захиргааны шийтгэлийг оногдуулах байтал хийсвэрлэн тоногдуулсан. Одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 4 газар байгаа. Тухайн газруудаа төр хумхиж, эрх бүхий албан тушаалтан нь нотлох баримтад тулгуурлахгүйгээр шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.4.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлдээ: хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гурван үндэслэлээр үгүйсгэж байна гэж ойлголоо. Нэгдүгээрт гурилын үнийг 2021 оны 12 дугаар сараас хойш нийт 35 хувиар нэмэгдүүлж, нэмэгдүүлэхдээ “” ХХК-тай картель хийсэн эгж үзэж байгаа юм байна. Хоёрдугаарт 2021 оны нөөцийн үлдэгдэл 39 000 тонн байсан бөгөөд үүгээр гурил үйлдвэрлэн картель хийсэн гэж байна. Гуравдугаарт картель хийсэн гэдгийг нотлох ганц үйл баримт нь “” ГҮТББ-ын 2022 оны 9 дүгээр сарын мэдэгдэл гэж байна. Энэхүү агуулгаар л тухайн маргаан явж байна гэж харлаа. Улаан буудайн үнийг хэрхэн тогтоосон талаар баримт байхгүй байна. Учир нь “” ГҮТББ-ын мэдэгдэл нь Хүнс, хөдөө аж,ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдэгдэл болон “*******” ГҮТББ нарын мэдэгдэлтэй холбогдож байгаа. Гол асуудал нь хариуцагч нь нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1.1-д заасныг зөрчсөн гэж шийтгэлийн хуудас оногдуулсан. Уг хэм хэмжээг хэрэглэхийн тулд картель байгуулсан байх, үнийг хэлэлцэн тогтоосон байх, үнэ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх үндсэн шинжүүдийг хангасан байх ёстой. Гэтэл эдгээр шинжүүдийг агуулаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 17.1-д зааснаас үзэхэд аж,ахуй нэгж нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх ёстой. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-д тухайн заалт байгаа. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь гомдол гаргагч байгууллагыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үнийг хэлэлцэн тогтоосон гэж үзэн шийтгэл оногдуулсан боловч тухайн зөрчлийг үйлдсэн талаар нотлогдохгүй байна. Ганцхан “” ГҮТББ-ын мэдэгдлээр артель хийсэн гэж үзэх боломжгүй. Картель гэх зүйл нь хоёр талын хүсэл зориг. Хэн нэгэнтэй үнийг хэлэлцэн тогтоох ёстой. “*******” ХХК болон “” ХХК нарыг үнэ хэлэлцэн тогтоосон хэмээн зөрчил оногдуулсан. Харин “од групп” ХХК манайхаас өмнө шүүхээр маргаж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тодруулбал Нийслэл эх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0127 дугаар шийдвэрээр картель хийгээгүй, “” ГҮТББ-ын мэдэгдлийг “*******” ХХК болон “” ХХК нарыг үнэ хэлэлцэн тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Үүнийг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0206 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Үүнийг эс зөвшөөрч хариуцагч талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасан. Тус гомдлыг 2024 оны 5 угаар сарын 07-ны өдрийн тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл картель хийсэн гэх 2 талын нэгийг нь хийгээгүй гэж үзсэн. Тэгвэл бид хэнтэй үгсэн хуйвалдсан бэ? ийм л асуудал яригдана. Түүнээс 2021 оны 39 000 тонн нөөцийн талаарх асуудал бол хоёрдугаар асуудал. Гол асуудал бол бид хэн нэгэнтэй үнэ хэлэлцэн тохиролцсон байх ёстой. Энэ нь нийтийн эрх ашигт нөлөөлсөн эсэх бол дараагийн асуудал. Гол нь нэхэмжлэгч “” ХХК-тай хэлцэл хийсэн эсэх асуудал. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр “” ХХК картель хийсэн нь тогтоогдохгүй байна. Шийдвэрт холбооны мэдэгдлийг хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй гэж товч дурдсан. Энэ маргаан ингээд дуусаж байгаа. Түүнээс хяналт шалгалтын тайлан 39 000 тонн, 2021 оны нөөцөөр хийсэн гурилын үнийг 35 хувиар нэмэгдүүлсэн эсэх асуудал бол маргааны зүйл биш. Гурилын үнэ нэмэгдэх болсон шалтгаан бол Засгийн газрын тогтоолуудаас үзэхэд жил бүр 30-40 хувийн нэмэгдэлтэй байдаг. Гурил хийхийн тулд улаан буудай авна. Улаан буудайн үнэ өсөх юм бол зах зээлийн жамаар гурилын үнэ өснө. Гэхдээ бид гурилын үнийг нэмэхдээ хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаагүй. Энэ нь хөдөлбөргүй баримтаар тогтоогдож байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ГҮТББ-ын мэдэгдлийг хэлэлцэн тохирсон үйлдэл гэж байгаа. Тэгэхээр “” ХХК болон “*******” ХХК хоёр бол гишүүн байгууллагын хувьд тухайн хэлцэлд оролцсон байна гэж үзэж байгаа. Хэлцэл гэж авч үзэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг үйлдлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж хуульчилсан. Тэгэхээр гишүүн байгууллагуудаа байлцуулан хэвлэлийн хурал хийж, нийтэд илэрхий байдлаар олон нийтэд хандаж “бид шат дараалалтайгаар үнээ нэмэгдүүлнэ” гэж хэлээд нэмэгдүүлж байгаа үйлдэл нь өөрөө картелийн хэлцлийн шинжтэй байгаа учир тэгж үзсэн. Түүнээс үнэ нэмэх талаар талууд заавал гэрээ байгуулсныг үзэхгүй. Олон улсад ч ийм жишиг баримталдаггүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжүүлдэг. Тус хуулийн зорилго нь зах зээлд шударгаар өрсөлдөх, зах зээлд өрсөлдөөний хязгаарлахад чиглэсэн аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах үндсэн чиг үүрэгтэй. Үүний үндсэнд хэрэглэгч хямд, чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг байх агуулгаар энэхүү зорилгыг хэрэгжүүлж ажилладаг төрийн захиргааны байгууллага. Тэгэхээр нэхэмжлэгч тал мэтгэлцээн болон дүгнэлтийн явцад биднийг санаанаасаа тоо зохиож биччихээд, түүнийгээ шүүхэд тулгаж, гүтгэж байгаа юм шиг зүйлс ярьж байна. Төрийн захиргааны байгууллага нотлох баримтад үндэслэж, эрх бүхий байгууллагаас гаргаан судалгаа, дүгнэлт, тоон мэдээлэлд үндэслэн хяналт, шалгалт явуулдаг. Нэхэмжлэгч тал ч гэсэн хяналт шалгалтын явцад тодорхой баримтуудыг гаргаагүй бөгөөд өнөөдөр ч гэсэн тодорхой баримтуудыг гаргаж өгч чадахгүй байгаа. Төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байхад яамнаас ирүүлсэн тоон мэдээллийг уншиж чадахгүй юм шиг цаашид битгий хандаарай. Шүүхэд гаргасан тайлбар мэдүүлгээ бүрэн дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:
4.1. Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, гомдол гаргагчийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн гомдол гаргагч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
4.2. Гомдол гаргагч “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан.
4.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК нь “гурилын үнийг хэлцэн тогтоож, өрсөлдөөнийг хязгаарласан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 5 931 232 632 /таван тэрбум есөн зуун гучин нэгэн сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
4.4. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:”, 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ...нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно”, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж тус тус заасныг баримталжээ.
4.5.Харин өөрийн гаргасан актынхаа үндэслэлийг ...“” ГҮТББ-ын үйлдэл нь өөрөө картелийн шинжтэй. Энэ үйлдэл нь нийтийн эрх ашгийг хохироож байна гэж үзсэн... өөр баримт байхгүй... “*******” ХХК хэлцэл хийсэн. Түүнийг илэрхийлж байгаа нь тухайн “” ГҮТББ-ын хэвлэлийн бага хурал... Тэгэхээр “” ХХК болон “*******” ХХК хоёр бол гишүүн байгууллагын хувьд тухайн хэлцэлд оролцсон байна гэж үзэж байгаа. Хэлцэл гэж авч үзэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг үйлдлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж хуульчилсан. Тэгэхээр гишүүн байгууллагуудаа байлцуулан хэвлэлийн хурал хийж, нийтэд илэрхий байдлаар олон нийтэд хандаж “бид шат дараалалтайгаар үнээ нэмэгдүүлнэ” гэж хэлээд нэмэгдүүлж байгаа үйлдэл нь өөрөө картелийн хэлцлийн шинжтэй байгаа учир тэгж үзсэн[12]...” хэмээн тайлбарласан.
4.6.Шүүхээс нотлох баримтаар цуглуулсан баримтаас үзэхэд “*******” ГҮТББ-аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд хандаж гурилын үнийг нэмэх мэдэгдэл хийсэн болон тус байгууллагын гишүүн 2 компани уг хэвлэлийн бага хуралд байлцсаныг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох зөрчил гаргасан гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай.
4.7.Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д дурдсанчлан өрсөлдөөнийг хязгаардах зорилгоор гэрээ, хэлцэл байгуулсан байхыг ойлгохоор заасан байхад хариуцагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурилын үнийн өсөлттэй холбоотойгоор мэдээлэл хийхийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзсэн нь үндэслэлгүй.
4.8.Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь “” ХХК-тай өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гурилын үнийг хэлцэн тохирсон гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчлийг үйлдсэн нь, “” ГҮТББ-ын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гурилын үнийг шат дараалалтайгаар нэмэх тухай мэдэгдэл хийсэн үйлдэл нь тус тус Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтын агуулгад хамаарахгүй болно.
4.9.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэлийн... үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ээс шүүх хуралдаанд гаргасан “оролцогчийн мэдүүлэг, санхүүгийн баримтад “*******” ХХК болон “” ХХК нар гурилын үнийг хэлэлцэн тогтоосон гэх баримт байдаггүй... талууд хэлэлцэн тохиролцсон бол хооронд байгуулсан нотолгооны ач холбогдолтой гэрээ, хэлцэл гэх зүйл байхгүй, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянагдаагүй, авагдаагүй... Дээрхээс дүгнэхэд нотлох баримтад тулгуурлаагүй, хуульд нийцээгүй гэдэг нь харагдаж байгаа”[13], гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.ын шүүх хуралдаанд гаргасан “хариуцагч нь нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1.1-д заасныг зөрчсөн гэж шийтгэлийн хуудас оногдуулсан. Уг хэм хэмжээг хэрэглэхийн тулд картель байгуулсан байх, үнийг хэлэлцэн тогтоосон байх, үнэ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх үндсэн шинжүүдийг агуулаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 17.1-д зааснаас үзэхэд аж,ахуй нэгж нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх ёстой. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-д тухайн заалт байгаа. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь гомдол гаргагч байгууллагыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үнийг хэлэлцэн тогтоосон гэж үзэн шийтгэл оногдуулсан боловч тухайн зөрчлийг үйлдсэн талаар нотлогдохгүй байна[14]” гэх тайлбарууд нь үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг болон хавтаст хэрэгт хариуцагч нь гомдол гаргагчийг өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гурилын үнийг хэлцэн тогтоосон талаар хөтөлбөргүй нотлох баримтыг бүрдүүлээгүй, нотлоогүй гэж үзнэ.
4.10.Нөгөөтээгүүр хариуцагчаас гомдол гаргагч талд зөрчлийн шийтгэл оногдуулахдаа “*******” ХХК, “” ХХК нарыг үгсэн хуйвалдаж, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гурилын үнийг хязгаарласан гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг оногдуулсан ч тус шүүхэд хянан шийдвэрлэгдсэн “” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.д холбогдох 128/ШШ2024/0127 дугаар шийдвэр, мөн шийдвэрийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2024/0206 дугаар магадлалаар “” ХХК-ийг “*******” ХХК-тай хэлэлцэн тохиролцоогүй болохыг тогтоосон, энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.11.Үүнээс үзвэл нэхэмжлэгч *******” ХХК-ийг гурилын үнийг “” ХХК-тай өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хэлэлцэн тохиролцсон гэж дүгнэх боломжгүй байх тул шүүх энэ тохиолдолд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарчмын баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүй ёсны юм.
4.12. Дээрх үндэслэлүүдээс үзвэл хариуцагч гурилын үнийг хэлцэн тогтоосон гэх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ хөдөлбөргүй нотлох баримтыг цуглуулаагүй атлаа гомдол гаргагчийг “” ХХК-тай гурилын үнийг хэлцэн тохиролцсон гэж буруутган шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус, үүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
4.13.Товчхондоо хэлцлийн нэг тал болох ” ХХК-ийг өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гурилын үнийг хэлэлцэн тохиролцсоныг нь тогтоогдоогүй атал нөгөө тал болох “*******” ХХК-ийг гурилын үнийг хэлцэн, тохиролцож тогтоосон гэж дүгнэх боломжгүй юм.
4.14.Иймд шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.ы гаргасан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.5, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.ы гаргасан, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар тал,
[2] 3 дугаар хавтаст хэрэгт хавсаргасан сиди-2,
[3] 3 дугаар хавтаст хэрэгт хавсаргасан сиди-1
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 203, 204 дүгээр тал,
[5] Нотлох баримтаар авагдсан 2023 оны 0586 дугаар хэргийн 77 дугаар тал ар, өвөргүй,
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 52-57 дугаар тал,
[7] Нотлох баримт- 220200036 дугаар зөрчлийн хэрэг,
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар тал,
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дугаар тал,
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 28-33 дугаар тал,
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал ар, өвөргүй,
[12] 4 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар тал,
[13] 4 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас,
[14] 4 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас,