| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05077/И |
| Дугаар | 102/ШШ2024/04776 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/04776
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Е ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Я-д холбогдох 1,732,560.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжилсэн 1,732,560.73 төгрөгийг хариуцагч А.Я нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 290,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 290,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 290,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 282,560.73 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,670.90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Я-с төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” ХХК-д 42,670.90 төгрөгийг олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА