Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0935/З |
Дугаар | 128/ШШ2024/0364 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга ******* нарын хоорондын маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ХХК-аас ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 22/016[1] дугаартай өргөдлийг холбогдох баримтын[2] хамт Нийслэлийн Засаг даргад гаргажээ.
2.2. Улмаар Нийслэлийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ заасан ажиллагааг хийлгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.
2.3. Дээрх хуульд заасан ажиллагааг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хийж гүйцэтгээд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр[3] Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна... хэмээх дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр[4] ХХК-д тус тус хүргүүлсэн байна.
2.4. ХХК-иас маргаан бүхий дүгнэлттэй холбогдуулан Ашигт малтмалын газарт гомдол гаргасан боловч 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4633 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн[5] тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ХХК нь ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "*******" хэмээх нэртэй 32.9 га талбай /ХА--001-ХЕ өргөдлийн дугаартай/-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4-т заасны дагуу дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /төрийн захиргааны байгууллага/-т хүргүүлсэн.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгээр манай компанийн хүсэлт гаргасан ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "*******" хэмээх нэртэй 32.9 га талбай /ХА- өргөдлийн дугаартайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй хариуг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн болохыг тус газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр огноолдсон тоот албан бичгээр олж мэдлээ.
Учир нь манай компанийн хүсэлт гаргасан ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "*******" хэмээх нэртэй 32.9 га талбай /ХА--00144Е өргөдлийн дугаартайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан "ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцах үндэслэл байхгүй атал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх дүгнэлтийг үндэслэлгүйгээр гаргаад байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа тухайн өргөдөл гаргасан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохгүй нөхцөл байдлыг дүгнэн тогтоогоогүй болох нь дээрх албан бичгээр нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, Манай компанийн өргөдөл гаргасан ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "*******" хэмээх нэртэй 32.9 га талбай /ХА-*******Е өргөдлийн дугаартай/-д ямар нэгэн хуульд заасан хязгаарлалт байхгүй болох нь төрийн захиргааны байгууллагын албан ёсны цахим хуудаст авагдсан мэдээллээр нотлогддог юм. Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот хууль зүйн болон бодит үндэслэлгүй дүгнэлтийн улмаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх, эзэмших эрх манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ...Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхацсан тохиолдолд төрийн захиргааны байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хуулийн дагуу өгөх ёстой. Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үндэслэлгүй хариу өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулсан, үзлэг хийсэн. Зураг зүйн шүүлтээр тухайн талбайд бусдын эзэмшил, ашиглалттай газар давхцалтай эсэх мөн хэн нэгэн этгээд хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа эсэхийг тогтоодог. Кадастрын хэлтсээс уг шүүлтийг хийхэд давхцалгүй нь тогтоогдсон. Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн газрыг Зуун модны элсний ордтой давхцалтай гэдэг. Гэтэл давхцалтай гэж байгаа үндэслэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан хэсэгт хууль зүйн хувьд хамаарахгүй. Энэ нь мөн үндэслэлгүй хариу юм. Үүний улмаас Нийслэлийн Засаг даргаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх нэхэмжлэгчийн эрх өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байна. Хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй дээрх дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү... Уг талбайд анхнаасаа тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талбай биш. Өөр хуулийн этгээдэд зөвшөөрөл олгогдож байсан талаар мэдээлэл байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нийтэд илэрхий баримт буюу хариуцагч байгууллагын цахим мэдээллийн сангаас зураг зүйн шүүлт хийж хоосон байсан талбайд хүсэлтээ гаргасан. Кадастрын хэлтэс хуульд зааснаар зураг зүйн шүүлт хийх ёстой, уг шүүлтээр давхцал байхгүй гэж албан бичиг гаргасан. Геологийн хэлтсээс элсний ордтой давхцалтай гэж ирүүлсэн албан бичгийг үндэслэн татгалзсан хариу өгч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан татгалзах үндэслэл биш юм. -ийн асуудал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй. Зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлттэй холбоотой асуудал яригдаж байгаа гэв.
3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК-ийн тухайд Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг ******* нэртэй 32.90 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг тус газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн ХА- дугаарт бүртгэж, зураг зүйн болон холбогдох шүүлтийг хийхэд зуун модны барилгын элсний ордтой давхцалтай байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-д заасныг үндэслэн өргөдөлд дурдсан талбай нь эрдсийн хуримтлалтай эсэхийг шүүж үзэхэд давхцалтай гарсан тул Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ХА- дугаартай өргөдлийг хянан үзэхэд зуун модны барилгын элсний ордтой давхцалтай байсан нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлтийн татгалзах үндэслэл болсон.
ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгийн хариуг тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 023/11 дугаартай албан бичгийн хариуг тус газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4633 дугаартай албан бичгээр ...өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг Ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийлгэхэд зуун модны барилгын элсний ордтой давхцалтай тул 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
Иймд ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101477 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх гэж заасан байдаг. Үүний дагуу холбогдох шүүлтийг хийж дүгнэлт хүргүүлсэн. Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаар маргаан бүхий дүгнэлтээр ******* ордтой давхцалтай байгаа учраас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу хүргүүлсэн. Үүнийгээ эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна...гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын орд гэдэг нь геологийн хувьсал өөрчлөлтийн үр дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож, чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрлэлийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ач холбогдолтой эрдсийн хуримтлал юм. ******* орд 2008 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороод элсний ордны нөөц тогтоогдсон газар юм. Уг элсний ордын нөөцийг эзэмшдэг. ******* орд нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажиж Ашигт малтмал, газрын тосны газарт элсний орд гэж бүртгэгдсэн газар юм. Энэ утгаар нь тайлбараа гаргаж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох дотоод хуудаст зааснаар орд илрэл, эрдсийн хуримтлалтай давхцалтай эсэхийг шүүж өгсөн. Нэхэмжлэгчийн өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээж авч, дүгнэлтийг хүргүүлж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.1. Маргааны үйл баримтаас үзвэл шүүх нэхэмжлэгч ХХК-аас ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ******* гэх газрын 32,91 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ...Зуун модны элсний ордтой давхцалтай... гэх үндэслэлээр татгалзсан үйлдэлд холбогдох хууль зүйн дүгнэлтийг өгөхөөр байна.
4.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно гэж, хуулийн 14 дүгээр 14.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ, 14.1.3-т өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх, 14.1.4-т энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ гэж тус тус заасан.
4.3. Хавтас хэрэгт цугларсан нэхэмжлэгч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХА-*******E өргөдлийн дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудасны 3-т Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтэн давхцалгүй гэж, харин хүснэгтийн 4-т Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн ...хүсэлт гаргасан талбай нь орд илрэл, эрдсийн хуримтлал, хүдрийн дүүрэг зангилаатай давхцалтай... буюу ******* ордтой давхцалтай... хэмээн тэмдэглэгдсэн байна[6].
4.4.Шүүхээс дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу шүүхийн санаачилгаар хариуцагч байгууллагын цахим болон бичгийн баримтад үзлэг хийхэд мэдээллийн санд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүхий талбай нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар[7] газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ******* ХХК-ийн талбай байсан[8].
4.5.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрх эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн ******* ХХК-ийн ХА-*******8 өргөдлийн дугаартай, MV-******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тэмдэглэгээг арилгаагүй улмаас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайд орд илрэл, эрдсийн хуримтлал, хүдрийн дүүрэг зангилаатай давхцалтай эсэхийг шүүхэд давхцалтай гэж харагдсан аж[9].
4.6.Өөрөөр хэлбэл маргаан бүхий солбицол бүхий талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өмнө эзэмшиж байсан, одоо энэ талбайг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээтэй аж ахуйн нэгж эзэмшиж, ашиглаагүй болно.
4.7.Тиймээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос ...******* орд 2008 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороод элсний ордны нөөц тогтоогдсон газар юм. Уг элсний ордын нөөцийг эзэмшдэг гэсэн нь хоёрдмол агуулгаар буюу дүгнэлтэд дурдсан үндэслэлээ үгүйсгэсэн тайлбарыг гаргасан тул шүүхээс түүний тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн.
4.8.Угтаа бол хэрэгт авагдсан бүхий л баримтаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хайгуулын ХА-*******E ******* хэмээх нэртэй 32.9 га өргөдлийн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхацсан буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан хориглосон, хязгаарласан нөхцөл байдал гэх тогтоогдсонгүй.
4.9. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР