Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04818

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжилсэн 11,187,241.06 төгрөгийг хариуцагч С.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,387,241.06 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,946 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Б-с 193,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭНХЗАЯА