Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04919

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С.С-ын нэхэмжлэлтэй, М радио телевизд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч С.С ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 12,056,660 төгрөг, мөн 1 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 1,224,000 төгрөг, нийт 13,280,660 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор бүрэн төлж, нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээнээс тооцож 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Монголын Үндэсний О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

     

 

     

 

 

                           ШҮҮГЧ                                       Х.ЭНХЗАЯА