Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2022/0079/З |
Дугаар | 128/ШШ2024/0392 |
Огноо | 2024-05-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Э******* ХХК /РД:/,
Хариуцагч:Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.М, Б.О нарын хоорондын шийтгэлийн хуудастай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч О.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Л.М, Б.О хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны -ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох.
2.Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1.Э******* ХХК-д дүүрэг дэх Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутгийн нэртэй газарт 15.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрчилгээ олгож, дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Э******* ХХК-ийн төлөөлөл 2013 оны 10 дугаар сарын -ын өдөр дугаартай гурвалсан гэрээг байгуулсан байна.
2.2.Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.М, Б.О нар 2017 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Э******* ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны -ны өдрийн ******* дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 7,400,000.0, төгрөгийн нөхөн татвар, 143,220,000.0 төгрөгийн торгууль, 95,480,000.0 төгрөгийн алданги, нийт 716,100,000.0 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэжээ.
2.3.Э******* ХХК-иас татварын татварын улсын байцаагч нарын 2019 оны -ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3.Гомдол гаргагч Э******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
3.1.Манай компани анх 2001 онд байгуулагдсан бөгөөд худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн явуулж, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан, төлөх ёстой татвар хураамжийн үүргээ ч төлж, олон иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн хуульд заасны дагуу өөрийн нэр дээр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байсан.
Татварын тухай хууль болон Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Тусгай хамгаалалтын газартай хийсэн гурвалсан гэрээний дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлдөг байсан ба уг төлбөр нь гэрээнд заагдсанаар Хан-уул дүүргийн газрын албанд төлөгддөг юм. Гэвч төрийн байгууллагын ажилтны үндэслэлгүй шийдвэрээр татварын өртэй байгууллагын тоонд орж, 2014-2016 онуудад газрын төлбөрөө тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчилд 2019 онд торгуулах шийтгэл хүлээн, нийт 716,100,000 төгрөгийн төлбөр төлөх болсон талаараа 2021 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авснаар олж мэдлээ. Б дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М, Б.О нар нь 2019 оны 06 сарын 18-ны өдөр ******* дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлдээ Э******* ХХК-ийн 2014-2016 онуудад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нийт 7,400,000 төгрөгийг төлөөгүй зөрчил нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийг зөрчсөн болох санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, албан татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул холбогдогч "Э******* ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалган тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн 2014 онд 204,600,000 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 204,600,000, төгрөгийн нөхөн татвар, 61,380,000 төгрөгийн торгууль, 40,920,000 төгрөгийн алданги ногдуулах, 2015 онд 204,600,000 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 204,600,000 төгрөгийн нөхөн татвар, 61,380,000,0 төгрөгийн торгууль, 40,920,000 төгрөгийн алданги ногдуулах, 2016 онд 68,200,000,0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 68,200,000,0 төгрөгийн нөхөн татвар, 20,460,000,0 төгрөгийн торгууль, 13,640,000 төгрөгийн алданги ногдуулах зөрчил хяналт шалгалтаар илрүүлсэн гэж ******* тоот шийтгэлийн хуудсаар 7,400,000,0 төгрөгийн нөхөн татвар, 143,220,000,0 төгрөгийн торгууль, 95,480,000,0 төгрөгийн алданги нийт 716,100,000,0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ...захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, компанийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон.
Хариуцагч Захиргааны байгууллага нь манай компанид зөрчлийн арга хэмжээ авсан талаараа ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй ба зохих ажиллагааг хийсэн гэж харагдахын тулд манай компанид гарчигласан Мэдэгдэх хуудсаа илгээж, эсхүл гардуулж өгөөгүйгээ Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй" гэсэн үндэслэлээр хадгалсан байсан юм. Захиргааны байгууллага шийдвэр гарган бусдын эрх ашигт халдсан торгуулийн арга хэмжээ авч, хууль бус үндэслэлээр төлөх татварын хэмжээг нэмэгдүүлчхээд юу ч болоогүй мэт чимээгүйхэн нуусан төрийн байгууллагын хариуцлагагүй үйлдэл нь нэхэмжлэл гаргах үндэслэлд бас хамаарч байна.
Тухайлбал:
1.Татварын байцаагч нар Тусгай хамгаалалттай газар нутагт гэрээний үндсэн дээр газар ашигладаг талаар Зөрчлийн шийтгэлийн тэмдэглэлд дурдсан атлаа хууль ёсны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байсан. Б дүүргийн нутагт Тусгай хамгаалалттай газар байхгүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд Хан-уул, Баянзүрх, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт л тодорхой хэмжээний газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамаарал бүхий газар байдаг.
2.Хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан талаараа дурдсан боловч дээрх дүүргүүдээс тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байсан. Учир нь: Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь хамаарал бүхий тухайн дүүрэг болон Тусгай хамгаалалтын газартай Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөрөө төлдөг гэдгийг Татварын байцаагч нар мэддэггүй нь харамсалтай. Хэрэв хөндлөнгийн мэдээлэл авахаар дүүргүүдэд хандсан бол Тусгай хамгаалалттай газрын төлбөрт 277.100.000 төгрөг төлсөн баримт Хан-уул дүүргийн Газрын албанд бэлэн байсан.
3.Мөн Газрын тухай хуулийн 9 болон 31-р зүйлийг баримталсан атлаа түүнд ач холбогдол өгөлгүй, торгууль тавьж, төлөх татварын хэмжээг нэмэгдүүлсэн нь Татварын байгууллага хоорондын харилцан мэдээлэл солилцох ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байна.
4.Манай компанийн 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31 хүртэлх хугацааны Татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 10 сарын -ны өдөр олгогдсон тоот хяналт шалгалт хийх томилолтоор ажилласан гэсэн атлаа 2019 оны -ны өдөр зөрчлийн торгууль ногдуулсан байснаас гадна томилолтын хугацаанд хамаарахгүй асуудлаар буюу 2017-2018 оны Татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн шалгалтын зөрчил гээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 болон 1.2-д зааснаар нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэмцэх хэмжээгээр торгоно.. гэж зааснаар торголоо. Мөн 2015 онд өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 14-р зүйлээр алданги тооцсон гэж тайлбарлаад зөрчлийн арга хэмжээ авсан нь мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Б дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн улмаас 716,100,000 төгрөг төлөх болсон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа алдагдан, ажилчдынхаа цалин хөлс болон үйл ажиллагааны зардлаа нөхөх, хийж байгаа бүтээн байгуулалтаа зогсоох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд орууллаа.
Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хүнд нөхцөл байдалд татвар хураамждаа анхаарах нь төрийн байгууллагын үүрэгт хамаарах боловч ийнхүү илтэд хууль зөрчин байж Аж ахуйн нэгжийн төлөх татварын хэмжээг нэмэгдүүлж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн .1.1, .1.6 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа тул Б дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2019 оны -ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХХК-тай холбоотой татварын асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийдвэрийг 2019 оны -ны өдрөөр огноолсон боловч холбогдогчоос тайлбар мэдүүлэг авахдаа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан байдаг.
Э******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Ц.Б*******ийг захирлаар томилж бүртгэсэн байхад 2019 оны 01 дүгээр сард ажлаа өгсөн Л.Маас холбогдогчийн мэдүүлэг авсан. Үүнийг тайлбар мэдүүлгийг хуурамчаар бүрдүүлж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Мөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 6.6.3-д Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэж заасныг илт зөрчсөн гэж үзэж байна. Мөн томилолтын хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Иймд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.3.Хариуцагч Л.М, Б.О нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Э*******" ХХК-тай холбоотой уг асуудал нь анх дүүргийн газрын албаны 2016 оны 11 сарын 15-ны өдрийн тоот Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан тус компанийн 481,500,000 төгрөгийн газрын төлбөрийг төлөхгүй төсвийн орлого тасалдуулж байгаа, газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлсний дагуу үүсэж, улмаар тухайн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн Албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газарт "Э*******" ХХК-ны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрийг ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу Татварын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр тоот албан бичигт дурдсан асуудлыг хуулийн хүрээнд харьяаллын дагуу шийдвэрлэж хариуг хүргүүлэх талаар ирүүлсэн.
Үүний дагуу татварын улсын байцаагч Л.М, Б.О нарт тус компанийн санхүүгийн байдалд иж бүрэн шалгалт хийх 2017 оны 10 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай томилолт үүссэн. Томилолтод хамрагдах хугацаа нь 2012.01.01-2016.12.31-ний өдрийг дуустал байна.
Б дүүргийн татварын хэлтсээс хяналт шалгалтын ажлын хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох байгууллагаас мэдээллийг гаргуулах талаар албан бичгүүдийг хүргүүлж ажилласан. Үүнд:
1.Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2017.11.08-ны тоот албан бичиг, дүүргийн газрын албанд 2017.11.-ны 01/21, 2018.02.05-ны тоот албан бичиг, үүний үр дүнд
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тоот,
- дүүргийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн , 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот,
-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017.12.11-ний тоот албан бичгүүдээр мэдээлэл ирүүлсэн байна.
Татварын улсын байцаагчид нь татварын хяналт шалгалтын ажлыг хийж, 2018 оны дугаар сарын 15-ны өдөр тоот дүгнэлт үйлдэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд 2018 оны дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн. Мөн "Э*******" ХХК-нд дүгнэлтийн хувийг хүргүүлж ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас дээрх дүгнэлттэй холбоотойгоор эрүүгийн дугаартай хэрэг үүсгэн шалгаж, прокурорт шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор "Э*******" ХХК-нь газрын төлбөр төлөөгүй болох нь татварын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдож байна. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн талаар 2018.09.06-ны өдрийн дугаартай албан бичгээр тогтоолыг ирүүлсэн байна.
"Э*******" ХХК-ны Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээж аваад 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дугаартай албан бичгээр Татварын улсын байцаагчдын 2600094 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Маргаан таслах зөвлөл нь уг асуудлыг 2018 оны 10 дугаар сарын -ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, дугаартай тогтоолыг гаргасан байна.
Э******* ХХК-ийн тухайд Маргаан таслах зөвлөлийн дугаартай тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор дээд шатны маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт энэ хуулийн 33.2.6-д заасан Дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалт, мөн Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/ тоот тушаалаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 7.17.4-д Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хүлээн авснаас хойш, "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"- ийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 7 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах, эсвэл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэсний дагуу 7,400,000.0, төгрөгийн нөхөн төлбөр, 143,220,000.0 төгрөгийн торгууль, 95,480,000.0 алданги нийт 716,100,000.0 төгрөгийн төлбөр ногдуулж Зөрчлийн хуулийн /2015/ 10.19 зүйлийн холбогдох заалтыг үндэслэн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулсан болно.
Татварын хяналт шалгалтад хамрагдаж байх хугацаанд "Э*******" ХХК-ны үйл ажиллагаа явуулаагүй, татварын тайлан тооцоо ирүүлдэггүй байсан тул нэхэмжлэлд дурдсанаар компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа алдагдаж, албан хаагчдын цалин өгч чадахгүй, бүтээн байгуулалтаа зогсоох зэргээр хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан гэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлд дурдсан эдийн засгийн хүнд үед Аж ахуйн нэгжийн төлөх татварын хэмжээг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэжээ. Энэ нь "Э*******" ХХК татвар төлөх ёстой байснаа хүлээн зөвшөөрч, тэр үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Татварын улсын байцаагчид нь хяналт шалгалтын ажлыг томилолтод дурдсан 2012-2016 онд хамаарах зөрчилд хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэн шийтгэлийн хуудас бичсэн ба нэхэмжлэлд дурдсан 2017-2018 оны зөрчилд хамаарах асуудалд хариуцлага тооцсон зүйл байхгүй болно.
"Э*******" ХХК нь Шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй мэдээгүй 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурджээ. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот тушаалаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 7.14-т Татвар төлөгч нь акт дүгнэлтийг биечлэн гардан аваагүй тохиолдолд Татвар төлөгчийн оршин суугаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай албан бичгийг шуудангаар хүргүүлж гардуулсан нь Монгол Шуудан ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр нотлогдож байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.6 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны -ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Шийтгэлийн хуудсанд компанийн нэр, регистр, илэрсэн зөрчил, хуулийн зүйл заалтыг тодорхой бичсэнийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй. Яагаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсан гэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасан.
Нэхэмжлэгч компани нь тусгай хамгаалалттай газарт газар эзэмшдэг нь хэргийн материалд авагдсан баримтаар тодорхой харагддаг бөгөөд холбогдох төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал дээр хариуцагч татварын улсын байцаагч нар тооцоолол хийж хариуцлага оногдуулсан.
Мөн нэхэмжлэгчээс захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж маргадаг. Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хууль хэрэгжилтэд хяналт тавих нь татварын албаны чиг үүрэг, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина гэж заасны дагуу энэ чиг үүргийнхээ дагуу татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хугацаанд нь гэрээний дагуу төлөөгүй учраас хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй юм. Иймд хариуцагч татварын улсын байцаагч нар нь илт хууль бус акт үйлдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Э******* ХХК-д дүүрэг дэх Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутгийн нэртэй газарт 15.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрчилгээ[1] олгож, дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Э******* ХХК-ийн төлөөлөл 2013 оны 10 дугаар сарын -ын өдөр дугаартай гурвалсан гэрээг[2] байгуулсан байна.
Энэхүү гэрээгээр газрын төлбөрийн хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолоор тогтоож, нэгжийн үнийг 1320 төгрөг байхаар, бүгд үнийг 1 жилд 204,600,000 /хоёр зуун дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг байхаар тохиролцож, 2013 оны 10 дугаар сарын -ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг тодорхойлжээ.
Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О, Л.М нараас Э******* ХХК-ийн 2014-2016 оныг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалтыг хийж, 2019 оны -ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсаар Э******* ХХК нь 2014 онд 204,600,000.0 төгрөгийн, 2015 онд 204,600,000.0 төгрөгийн, 2016 онд 68,200,000.0 төгрөгийн, нийт 7,400,000.0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд зөрчлийн баримт, газрын гэрчилгээ, гэрээ зэрэг баримтаар нотлогдсон гэж үзэн
2014 онд 204,600,000.0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 204,600,000.0 төгрөгийн нөхөн татвар, 61,380,000.0 төгрөгийн торгууль, 40,920,000.0 төгрөгийн алданги,
2015 онд 204,600,000.0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 204,600,000.0 төгрөгийн нөхөн татвар, 61,380,000.0 төгрөгийн торгууль, 40,920,000.0 төгрөгийн алданги,
2016 онд 68,200,000.0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 68,200,000.0 төгрөгийн нөхөх татвар, 20,460,000.0 төгрөгийн торгууль, 13,640,000.0 төгрөгийн алданги,
нийт 7,400,000.0 төгрөгийн зөрчилд 7,400,000.0 төгрөгийн нөхөн татвар, 143,220,000.0 төгрөгийн торгууль, 95,480,000.0 төгрөгийн алданги, нийт 716,100,000.0 төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Э******* ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.1.утга агуулгын илэрхий алдаатай, .1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, .1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, .1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол захиргааны актыг илт хууль бус болно гэж заасны дагуу Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны -ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...хүчин төгөлдөр бус эрхийн актад үндэслэж газрын төлбөрийг ногдуулсан, нэхэмжлэгч компанид оногдуулж буй татварын дүн бүхий тоонууд ямар тогтоол, аргачлалыг үндэслэж байгаа нь тодорхойгүй, хүчин төгөлдөр бус захиргааны актыг үндэслэж шийтгэлийн хуудас гаргасан буюу шийтгэлийн хуудас бичих хууль зүйн үндэслэл байгаагүй, ...2012-2016 оны газрын төлбөрийн үнийн дүнгээс 3.5 га талбайд ногдох төлбөр хасагдах ёстой байтал хасаагүй төлбөр ногдуулсан хууль зүйн үндэслэлгүй, газрын төлбөрийг давхардуулсан, ...хөөн хэлэлцэх хугацаагаар хэлэлцэхгүй болсон онуудад төлсөн төлбөрүүдийг хаагаад төлсөн төлбөрийг төлөх ёстой онуудад хамааруулан суутгах ёстой байсан, ...шийтгэлийн хуудсыг албан ёсоор хүргүүлээгүй, танилцуулаагүй, тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж тайлбарлан маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1-д утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор зохицуулсан.
Шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг илт хууль буст тооцуулахаар маргаж буй хууль зүйн үндэслэл тус бүрд дүгнэлт өгч, шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
Нэг.Утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлийн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт тухайн захиргааны актыг эрх зүйн мэдлэг шаардлагагүй, ердийн ухамсрын түвшинд хэн ч хараад хуульд нийцээгүй талаар дүгнэлт хийж чадах захиргааны актыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2019 оны -ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны эрх зүйн үр дагавар тодорхой буюу 2014-2016 оны газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгийг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги болох нийт 716,100,000.0 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг Э******* ХХК-д хүлээлгэсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул утга агуулгын илэрхий алдаатай гэх илт хууль бус захиргааны актад хамаарахгүй юм.
Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүчин төгөлдөр бус эрхийн актад үндэслэж газрын төлбөрийг ногдуулсан буюу газрын төлбөр тооцсон аргачлал буруу байсан нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлд хамаарна гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Хоёр.Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлийн тухайд:
Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 221 дүгээр зүйлийн 211.1.1-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..., 221.1.2-т татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэж татварын албаны чиг үүргийг тодорхойлсон бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавих чиг үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрүүгийн цагдаагийн албанаас 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Э******* ХХК, М******* ХХК, У******* коллеж, М*******ын ... дүүргийн 11 дүгээр хороо, анд байрлах М*******-ийн нэр дээр ашиглаж байгаа 38.0 га газрын төлбөрийг 20-2016 онд төлсөн эсэх болон татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, шийдвэрийг ирүүлнэ үү гэх дугаартай албан бичгийг[3] Татварын ерөнхий газарт хүргүүлсэн, уг албан бичгийг үндэслэн Татварын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр[4] Б дүүргийн Татварын хэлтэст уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж хариу өгөхийг мэдэгдсэн, үүний дагуу Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.М, Б.О нар 2017 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаартай томилолтоор[5] Э******* ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн байна.
Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ дугаар зүйлийн .6-д Төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлогын хэмжээгээр эрэмбэлэн хяналт шалгалтын харьяаллыг тогтооно. гэж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмын[6] 2.3-т Татварын хяналт шалгалтыг дараах харьяаллын дагуу хийх..., 2.3.1.Улсын төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж нь тухайн татварын албаны харилцагч татвар төлөгчдөд татварын хяналт шалгалт хийх, зохион байгуулах, 4.5.1.Хууль, хяналтын байгууллагын хүсэлт, шийдвэр, үүрэг даалгаврыг нийслэлд Татварын ерөнхий газрын дарга... хүлээн авах бөгөөд Татварын ерөнхий газрын дарга ... нь татварын хяналт шалгалт хийх эсэх талаарх үүрэг даалгавар, шийдвэрийг харьяа газар, хэлтэс, тасагт хүргүүлэн шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Дээрх хууль тогтоомжоос үзэхэд татвар төлөгчийн бүх шатны төсөвт төлж буй орлогын хэмжээг харгалзан Татварын ерөнхий газрын дарга татварын хяналт шалгалтын харьяаллыг тогтоох бөгөөд тухайн аймаг, нийслэл, дүүргийн татварын албаны харилцагч татвар төлөгчийн үйл ажиллагаанд харьяалах татварын алба хяналт шалгалт хийхээр, хэрэв хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн хяналт шалгалт хийх тохиолдолд нийслэлд Татварын ерөнхий газрын дарга харьяаллыг тогтоохоор байна.
Хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичиг[7], түүний хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч Э******* ХХК нь 20 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт[8], 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар[9], Б[10], Чингэлтэй дүүргийн[11] татварын албанд тус тус татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөгчийн гэрчилгээ авсан байх тул Б дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалт хийх харьяалалд хамаарч байна.
Иймд Татварын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр Б дүүргийн Татварын хэлтэст хяналт шалгалт хийх чиглэлийг хүргүүлсэн, Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.М, Б.О нар харьяалах буюу харилцагч татвар төлөгч Э******* ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.3-т заасан Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй.
Гурав.Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлийн тухайд:
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэж, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан газрын төлбөрийг тооцсон аргачлал буруу байсан гэх тайлбар нь газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийг газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Э******* ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн газар ашиглах эрхийн гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газарт тусгай хамгаалалттай нутагт 15.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсноор газрын төлбөр төлөх үүргийг хүлээх ба хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө хуулийн хугацаанд бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон, хариуцагч улсын байцаагч нар газрын төлбөр төлөх үүргээ зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулах эрхтэй байх тул маргаан бүхий ******* дугаар шийтгэлийн хуудсыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Э******* ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсныг Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус захиргааны үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөө талаар гомдол гаргагчаас хүчин төгөлдөр бус эрхийн актад үндэслэж газрын төлбөрийг ногдуулсан, нэхэмжлэгч компанид оногдуулж буй татварын дүн бүхий тоонууд ямар тогтоол, аргачлалыг үндэслэж байгаа нь тодорхойгүй гэж энэхүү үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан дүүргийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаарт албан бичигт[12] ...Дээрх ногдуулалтыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолуудыг үндэслэн тооцов гэж, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт[13] ...Дээрх 1550000м2 газар нь нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээг түр тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тогтоолын газрын үнэлгээний бүсчлэлийн 1 дүгээр бүсэд хамаарагдан 1м2 газрын төлбөр 1320 төгрөг буюу жилийн төлбөр 204,600,000 төгрөг төлөхөөр тооцогдсон байна гэжээ.
Мөн хэрэгт авагдсан баримт болон гомдол гаргагчийн тайлбар зэргээс үзвэл хариуцагчийн үндэслэл болгосон Газрын төлбөр ногдуулах хэмжээг түр тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр магадлалаар, харин газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор тус тус шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тогтоол[14], 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тогтоол[15], дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/02 дугаар тогтоол[16], 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолоор[17] Худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлж, ашиглуулсан бол 1 дүгээр бүсчлэлийн газрын төлбөрийг 1 м.кв-д 440 төгрөг байхаар нэгэн адил тогтоожээ.
Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно гэж заасан, үүний дагуу Э******* ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт дахь ашиглах эрхтэй газрын суурь үнийг 3 дахин өсгөж 1 м.кв газрын төлбөрийг 1320 төгрөгөөр тооцсон байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл газрын төлбөрийн тогтоосон нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор гомдол гаргагч Э******* ХХК 1 м.кв газрын төлбөрт төлөх нь мөнгөн дүн тодорхой /440 төгрөг/ байгаа тул газрын төлбөрийг тооцсон аргачлал буруу байсан гэх гомдлын шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн гомдол гаргагчаас татварын улсын байцаагчдад олгосон томилолтын хугацаа дууссан байхад шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж маргадаг.
Б дүүргийн хэлтсийн татварын улсын байцаагч нарт 2017 оны 10 дугаар сарын -ны өдрөөс 10 хоногийн хугацаатай олгосон дугаартай татварын хяналт шалгалтын томилолтыг тус хэлтсийн даргын шийдвэрээр 2018 оны -ны өдөр хүртэл 175 хоногоор сунгажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж зааснаас үзэхэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа баримтлахаар байна.
Энэ маргааны тухайд татварын улсын байцаагчид мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоологдохгүй, түүнчлэн хариуцагч нар томилолтын хугацаанд татварын хяналт шалгалтыг хийж 2018 оны дугаар сарын 25-ны өдөр дүгнэлт гаргасан зэргээс үзвэл зөрчил шалган тогтооход заавал томилолттой байх шаардлагагүй байна.
Дөрөв.Захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлийн тухайд:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү гомдлын шаардлагын үндэслэлээ газрын төлбөр торгуулийг бодитой тогтоогоогүй тул төлөх боломжгүй гэж тайлбарлан маргасан хэдий ч энэ нь захиргааны актын биелэлтийг илт хууль буст тооцох үндэслэл болохгүй.
Учир нь газрын төлбөрийг холбогдох хууль тогтоомжид заасан итгэлцүүр, аргачлалын дагуу тооцсон, түүнийг төлөх нь газар эзэмшигч, ашиглагчийн хуулиар хүлээсэн үүрэг байхад бодит нөхцөлд тохирохгүй үүрэг ногдуулсан буюу биелэгдэх боломжгүй гэж үзэхгүй.
Гомдол гаргагчийн гомдлын шаардлагад дурдсан илт хууль бус захиргааны акт нь анх гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд захиргааны актаар хүлээлгэсэн үүргийг биелүүлэх шаардлагагүй байдаг.
Энэ маргааны хувьд Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О, Л.М нарын 2019 оны -ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.3, .1.6, .1.7-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дүгээр тогтоолд ...арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй, ...хууль ёсны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, ...газрын төлбөрийн тооцоолол буруу хийгдсэн, өөр компанийн газрын төлбөрийг манай компанийн газрын төлбөрийн дүнд оруулж тооцсон байхад үүнийг нягтлаагүй, үүний улмаас шийтгэлийн хуудаст заасан нөхөн төлбөр, торгуулийн дүн алдаатай гарсан, дүүргийн газрын бүсчлэл, үнэлгээг тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байхад уг тогтоолыг үндэслэж хийсэн тооцооллыг баримталж шийтгэл оногдуулсан... зэрэг нь захиргааны акт анх гарсан цагаасаа илэрхий алдаатай гэж үзэх Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж нэгэнт дүгнэсэн тул шүүх дээрх үндэслэлүүдэд дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Иймээс дээр дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн ...Э******* ХХК-д ногдуулсан төлбөрийг төлүүлэх гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.3, .1.6, .1.7 дахь заалтыг тус тус баримтлан Э******* ХХК-иас Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны -ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 34 дэх тал
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 30 дахь тал
[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 83 дахь тал
[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны дахь тал
[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 88 дахь тал
[6] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 53 дахь тал
[7] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 245 дахь тал
[8] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 251-252 дахь тал
[9] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтасны 1-2 дахь тал
[10] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 2-248 дахь тал
[11] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 249-250 дахь тал
[12] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 99 дэх тал
[13] Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 202 дахь тал
[14] Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 2 дахь тал
[15] Хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 149 дэх тал
[16] Хавтас хэргийн 2 дугаар хавтасны 67 дахь тал
[17] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 170 дахь тал