Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/04205

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 01

181/ШШ2024/04205

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,...оотод байрлах,ОК ББСБ ХХК /регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... тоотод оршин суух,Б.Б  /регистрийн дугаар:../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 699.750 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ньБ.Б д холбогдуулан гэрээний үүрэгт 699.750 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Омни капитал ББСБ ХХК нь Борхүү овогтой Батхолбоотой 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр CUST-2022-03121 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z12083299 тоот зээлийг Хаан банк дах 5076167035 тоот дансанд зээлдэгчБ.Б шилжүүлэн авсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар z12083299 тоот зээл үлдэгдэл 300.000 төгрөг, нийт хүү 396.750 төгрөг, шимтгэл нийлбэр 3.000 төгрөг, нийт 699.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчОК ББСБ ХХК ньБ.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 699.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 699.750 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,Б.Б д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 699.750 /зургаан зуун ерэн есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.344 төгрөгийн тавин хувь болох 10.672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10.672 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 10.672 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ