Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2024/04230

 

 

 

 

 

 

 

 

2024 11 04

181/ШШ2024/04230

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, ... байрлах, СЛБЗГ ХХК /Регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1.... оршин суух, С.А  /Регистрийн дугаар: ../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 3.964.612 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ньС.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.964.612 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар овогтойС.А нь СЛБЗГ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БЗГ22-0750 тоот зээлийн гэрээ байгуулж 2.539.900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлэн авсан болно. 2024 оны 9 дүгээр сарын 09-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.166.173 төгрөг, үндсэн хүү 1.622.282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166.856 төгрөг, нотариатын зардал 9.300 төгрөг, нийт 3.964.612 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:С.А би 3.964.612 төгрөгийг долоо хувааж дараах байдлаар төлж барагдуулна.

1.2024 оны 11 дүгээр сарын 30-нд 566.373 төгрөг,

2.2024 оны 12 дугаар сарын 30-нд 566.373 төгрөг,

3.2025 оны 01 дүгээр сарын 30-нд 566.373 төгрөг,

4.2025 оны 02 дугаар сарын 30-нд 566.373 төгрөг,

5.2025 оны 3 дугаар сарын 30-нд 566.373 төгрөг,

6.2025 оны 4 дүгээр сарын 30-нд 566.373 төгрөг,

7.2025 оны 5 дугаар сарын 30-нд 566.373 төгрөгөөр төлнө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СЛБЗГ ХХК ньС.А д холбогдуулан гэрээний үүрэгт 3.964.612 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхийн өмнө зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.964.612 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарын хооронд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 566.373 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.СЛБЗГ ХХК-ийн нэхэмжлэлтэйС.А д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.964.612 /гурван сая есөн зуун жаран дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарын хооронд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 566.373 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.400 төгрөгийн тавин хувь болох 39.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 39.200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ