Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/04317

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06

181/ШШ2024/04317

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... цогцолборт байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... тоотод оршин суух, Чойжилын Алимаад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 1.536.990 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЧЧ.А манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн авч 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Мобиком корпораци ХХК-ийн 99737100 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 716623 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ-г байгуулсан байдаг. Хариуцагч уг гэрээний үндсэн дээр 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сарын 3.2 хувийн хүүтэй 330.000 төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 340.000 төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сарын 3.2 хувийн хүүтэй 330.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай зээлээр авсан. Манай байгууллагаас зээлдэгчийг хуульд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч биелүүлээгүй байна.

Чойжил овогтой Алимаагийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр авсан үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 453.041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83.949 төгрөг, нийт 1.536.990 төгрөг байна. Иймд хариуцагчаас 1.536.990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ан.шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж М ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Ч.А д холбогдуулан гэрээний үүрэгт 1.536.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ч.А д холбогдох гэрээний үүрэгт 1.536.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа М ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.542 төгрөгийн тавин хувь болох 19.771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19.771 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ