Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Э.*******ийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч А.*******, П.******* нарын өмгөөлөгч С.*******,

хохирогч Б.*******,

шүүгдэгч А.*******, П.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ийн *******, ******* овогт *******ийн *******, ******* овогт Пүрэвсүрэнгийн ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, ******* овогт *******ийн *******, ******* овогт Пүрэвсүрэнгийн ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 0108 0393 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчидийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн анд төрсөн, эрэгтэй, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аймгийн ын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт ийн *******,

2. Монгол Улсын иргэн, -ний өдөр анд төрсөн, эрэгтэй, 22 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

3. Монгол Улсын иргэн, -ны өдөр анд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, одоо тоотод түр оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсэн,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, регистрийн ОВ91012417 дугаартай, ******* овогт Пүрэвсүрэнгийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.*******, А.*******, Э.******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 21 дүгээр гудамж 558 тоотод оршин суух иргэн Б.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж зурагт, хөөрөг, гар утас зэрэг эд зүйлс хулгайлж 600,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч П.******* нь давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн задгай тоотод оршин суух төрсөн ах П.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Тошиба маркийн 50 инчийн LCD зурагт хулгайлж 450,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч А.******* давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 12 дугаар гудамж 10 тоотод оршин суух  Б.*******ын гэрт хууль бусаар нэвтэрч 200,000 төгрөгийн үнэтэй хуучин цагийн халтар манан хөөрөг, 500,000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний мөнгөн бүс, 500,000 төгрөгийн үнэтэй дээлний хормойн мөнгөн ороолт, 150,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг гуулин аяга, бэлэн 150,000 төгрөг зэрэг нийт 1,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч А.******* нь давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршандын 7 дугаар гудамж 16 тоотод оршин суух Б., Б.Цэвэлмаа нарын гэрт хууль бусаар нэвтрэн орж Б.ийн 60,000 төгрөгийн үнэтэй энгийн чулуун хөөрөг, 550,000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний мөнгөн бүс, 5,000 төгрөгийн үнэтэй хар өнгийн түрийвч, бэлэн 116,000 төгрөг зэрэг 731,000 төгрөгийн эд зүйлс, Б.Цэвэлмаагийн 40,000 төгрөгийн үнэтэй Эклат орифлеймийн үнэртэй ус, 15,000 төгрөгийн суран тэлээ, 145,000 төгрөгийн Сони маркийн гэрэл зургийн аппарат, 10,000 төгрөгийн биеийн тос зэрэг 210,000 төгрөгийн эд зүйлс, нийт бусдын 941,000 төгрөгийн эд зүйлс хулгайлан буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч А.*******, П.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.*******, П.*******, А.******* нар нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 21 дүгээр гудамж 558 тоотод оршин суух иргэн Б.гийн гэрт нэвтрэн орж 450,000 төгрөгийн үнэ бүхий TCL маркийн 32 инчийн LCD зурагт, 100,000 төгрөгийн үнэ бүхий бор манан хөөрөг, 50,000 төгрөгийн үнэ бүхий Nexus маркийн гар утас зэргийг бүлэглэн санаатай хулгайлан бага бус хэмжээний хохирол,

Шүүгдэгч П.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн задгайд оршин суух төрсөн ах П.ийн гэрээс 450,000 төгрөгийн үнэ бүхий Тошиба маркийн 50 инчийн LCD зурагтыг давтан үйлдлээр санаатай хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол,

Шүүгдэгч А.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Б.*******ын гэрт 13 цагийн орчим нэвтрэн орж 200,000 төгрөгийн үнэ бүхий хуучин цагийн халтар манан хөөрөг, 500,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний мөнгөн бүс, 500,000 төгрөгийн үнэ бүхий хормойн мөнгөн боолт, 150,000 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг гуулин аяга, бэлэн 150,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр санаатай хулгайлсан, мөн оны мөн сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршандын 7 дугаар гудамж 16 тоотод оршин суух Б., Б.Цэвэлмаа нарын гэрт 17 цагийн орчим нэвтрэн орж иргэн Б.ийн 60,000 төгрөгийн үнэ бүхий энгийн чулуун хөөрөг, 550,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний мөнгөн бүс, 5,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн түрийвч бэлэн 116,000 төгрөг нийт 731,000 төгрөгийн, иргэн Б.Цэвэлмаагийн 40,000 төгрөгийн үнэ бүхий Эклат орифлеймийн үнэртэй ус, 15,000 төгрөгийн үнэ бүхий суран тэлээ, 145,000 төгрөгийн үнэ бүхий “Сони” маркийн гэрэл зургийн аппарат, 10,000 төгрөгийн үнэ бүхий биеийн тос зэрэг нийт 210,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг давтан үйлдлээр санаатай хулгайлан тэдэнд бага бус хэмжээний хохирол тус тус учруулан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******гийн өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн: “Би 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өглөөний 10 цагийн үед ажилдаа явсан. Манайх хүүхэд гэрээсээ 10 цаг 40 минутын үед гарсан байсан. Нөхөр хотоос 15 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд хулгай орсон байсан учир надруу залгаж хэлсэн. Манай гэрийн үүдийг эвдээд хулгайч орсон байсан. Үүдний төмөр сейфний хаалгыг эвдээд хөөрөг, хормойн боолт, улаан алчуурт боосон бэлэн мөнгө, 3-4 ширхэг гуйлан аяга зэрэг эд зүйлийг авсан байсан. Нөхөр улаан алчуурт орлогын дээжийг хийдэг байсан юм. : Гуйлан аяга 2 ширхэг, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг буцаан авсан. Нэг гуйлан аягыг эвдсэн байсан 150.000 төгрөг, мөнгөн бүс, хормойн боолт зэрэг эд зүйлсийг буцааж аваагүй. Би гуулин аяганы 150.000 төгрөгийг А.*******ээс нэхэмжлэхгүй. Миний хохирлыг барагдуулвал надад өөр гомдол, санал байхгүй. Би А.*******г уучилна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.*******ын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн Наран гэдэг нэртэй гэр хороололд байх гийн гэрт нэвтрэн орсон. Энэ хэргийг үйлдэх үедээ өөрийн найз *******, ******* нарын хамт үйлдсэн. гийн гэрээс зурагт, гар утас, жижиг хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгай хийж авсан. Хулгай хийж авсан зурагтыг таксины жолоочид 80,000 төгрөгөөр зарсан. Гар утас, хөөрөг хоёрыг нь Улаанбаатар хотод явж байсан хүнд 25,000 төгрөгөөр зарсан. Тэгээд *******, Тэмжүүжин бид 3 Тахилтад гэр нь байдаг Цагаанаа гэж айлд очсон. Маргааш өдөр нь би *******, ******* 2-оос салаад явсан.

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Би өмнө өгч байсан мэдүүлгүүддээ үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн. Би 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 21 дүгээр гудамж 558 тоотод байх айлаас *******, ******* нартай бүлэглэн хулгай хийсэн, мөн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн задгайд оршин суух өөрийн төрсөн ах П.ийн гэрээс эд зүйлс хулгайлсан хэргийг үйлдсэн уг хэргийг би ганцаараа үйлдсэн юм” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 104, 3хх-ийн 41 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.*******ийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “*******, ******* бид 3 хамт явж байгаад хохирогчийн гэрийн гадна очсон. Тэр айлын гадна очоод ******* хашааны гадна үлдээд ******* бид 2 хашаа руу ороод ******* тэр хашаанд байсан байшингийн цоожийг алхаар хөшиж онгойлгоод бид 2 хамт дотогшоо орсон. ******* байшин руу ороод “тэр зурагтыг салгаад ав” гэсэн. Тэгэхээр нь би зурагтыг залгуураас нь салгаж аваад гарсан. ******* ширээн дээр байсан гар утас болон хөөрөг хоёрыг аваад гарсан. ******* бид хоёр гарч ирээд *******тэй нийлээд соёлын ордоны тийшээ явж байгаад таксинд явж байсан танихгүй эрэгтэй хүнд хулгай хийсэн зурагтаа 60,000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод явж байгаад автобусны буудал дээр айраг зарж байсан эрэгтэй хүнд 20,000 төгрөг 5 литр айрагаар зарсан. Бид 3 мөнгөөр нь хоол идчихээд салаад явсан. Гар утасыг нь ******* аваад явсан” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 106 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.*******гийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн: 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр *******, ******* бид 3 Улаанбаатар хот руу явах гэж байгаад *******, ******* 2 хохирогчийн гэр рүү орсон. Би гадаа хүн хараад зогсож байсан. *******, ******* 2 тэр айл руу ороод удаа ч үгүй зурагт, хөөрөг, гар утас зэрэг эд зүйлс авч гарч ирсэн. Бид 3 зурагтыг таксинд явж байсан танихгүй хүнд 60,000 төгрөгөөр зарсан. Зурагтаа зарчихаад шууд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд мөнгийг нь караоке бааранд үйлчлүүлж, хоол идээд үрсэн. Ингэж явж байгаад Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн автобусны буудлын хажуу талд айраг зарж байсан хүнд хөөргийг 20,000 төгрөгөөр зараад 5 литр айраг нэмж авсан. Тэр мөнгөөрөө бид 3 хоол идээд би *******, ******* хоёроос салаад явсан. Гар утасыг ******* биедээ авч явсан,

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал гэрт хоолны материалгүй болчихоор нь би найз Бат-Эрдэнийд очиж мах гуйж аваад ирье гэж бодоод Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэрт нь очтол хүн байхгүй байсан ба би буцаад алхаж байгаад алхаж явж байгаад замаараа хулгай хийе гэж бодоод Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн гудамжаар явж байгаад хашааны завсараар хараад явж байтал нэг цоожтой монгол гэр байхаар нь хашааг нь давж ороод гэрийнх нь цоожийг хөшиж онгойлоод гэр рүү нь ороод гэрт нь байсан шүүгээг ухаад дотроос нь 3 ширхэг гуулин аяга  ширхэг мөнгөн бүс, дээлний хормойн мөнгөн бүсний боолт, 1 ширхэг хөөрөг хулгайлаад өөрнийхөө хар цүнхэн дотор хийгээд тэндээсээ гарч Бизон руу алхаад Бизоноос жижиг машинд сууж Улаанбаатар орж Уртцагаан ороод тэнд алт мөнгө авдаг хүмүүстэй уулзаад мөнгөн бүс, дээлний хормойн боолт зэргийг нийтдээ 130,000 төгрөгөөс зараад буцаж Налайх дүүрэгт ирээд 40,000 гаруй төгрөгөөр нь идэж уух зүйл аваад гэртээ очоод оруулж өгчихөөд шууд хот руу явсан. Улаанбаатар хотод явж байгаад 3-4 жилийн өмнө танилцаж байсан Ган-Эрдэнэ гэх залуутай таараад бид 2 хороолол руу очоод тэндээ нэг бааранд ороод пиво уугаад хоол унд идээд буудалд хоноод миний мөнгө дууссан ба маргааш нь гуйлан аягнуудыг зарах гэтэл авах хүн олдохгүй байхаар нь би буцаж Налайх дүүрэгт ирээд гэртээ ирэхэд гэрт Түвшинжаргал эгч байсан ба би цүнхтэй зүйлээ орны араар нуучихаад буцаж яваад Тайжийн загварын байшингийн дэргэд байдаг айл руу ороход хулгайлах зүйл байхгүй байсан ба хөөргөний толгой салчихсан байхаар нь би шүр байж магадгүй гэж бодоод авсан ба тус гэрээс гараад Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд руу очоод явж байгаад нэг хашааны завсараар хартал 3 гэртэй бүгд цоожтой байхаар нь би тус хашаа руу давж ороод зүүн талын гэрээс эхлээд цоожийг нь эвдэлээд орсон. Хамгийн зүүн талын гэрээс суран тэлээ, зоосны цуглуулга, үнэртэй ус, шинэ хайрцагтай тос, зургийн аппарат зэргийг аваад голын гэр рүү орж мөнгөн бүс, хөөрөг, хар түрийвчтэй хөөрөг зэргийг аваад үзээд сууж байтал айлын эздүүд нь ирэхээр нь би хаалгыг нь дотроос нь цоожлосон ба гаднаас ирээд хаалга нүдээд байхаар нь би бодож байгаад сөрөөд гүйе гэж бодоод хаалгаа онгойлгоод гүйх гэтэл нэг залуу намайг барьж аваад дарж унагаад цагдаа дууд гээд, удалгүй цагдаа нар ирээд намайг барьж аваад явсан” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 108, 2хх-ийн 222-223 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “ 2015 оны 7 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн цоожны түгжээ нь ил гарсан байхаар нь гараараа татаад үзсэн чинь онгойсон. Тэгээд дотор хаалганы түгжээ бас газар уначихсан байсан. Тэгээд гэр рүүгээ ороод эд зүйлээ шалгасан чинь 32 инчийн TCL маркийн зурагт Nexus маркийн андройд гар утас, бор манан хөөрөг нар хулгайд алдагдсан байсан тэгээд манай гэрт нэг алх үлдээсэн байхаар нь нөгөө алхыг нь хорооныхоо хүмүүст үзүүлсэн чинь ******* гэж манай найзын хашаанд байдаг айлын залуу манай алх байна ******* түр гуйгаад авсан гэж байсан тэгээд манай гэр рүү орсон гэж би бодож байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 13-15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Түвшинжаралын өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай арын гудамжны гэх залуу орж ирээд “аниа танай алх манай гэрт байна” гэхээр нь би “юу яриад байгаа юм” гэхэд “нээрээ энэ мөн биз дээ” гээд манай алхыг харуулсан. Тэгээд би “өөр нээрээ тийм хэд хоногийн өмнө ******* манай алхыг гуйж аваад өгөөгүй байгаа юм, тэгвэл тэр нөхөр манай алхаар танайх руу орсон юм байна” гэж би хэлсэн. Тэгээд гараад явсан” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч П.ийн өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай эхнэр Мяагмарсүрэн өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээ түгжээд ажилдаа явсан гэсэн. Би хэд хоног хөдөөгүүр ажилтай явж байгаад тэр өдөр 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байхаар нь гэртээ оролгүй шууд цагдаа дуудсан. Ингээд цагдаа нар ирж үзлэг хийхэд би гэртээ орсон ба намайг гэртээ ороход манай гэрээс 50 инчийн Тошиба маркийн LCD зурагт алга болсон байсан. Манай гэрийн цоож нь байхгүй байсан ба хаалганы мод нь хагарчихсан цүү нь байхгүй байсан. ...манай төрсөн дүү Пүрэвсүрэнгийн ******* гэдэг залуу байдаг юм. Уг залууг би сэжиглэж байна. Яагаад гэхээр манай төрсөн дүү ******* нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт ирэхэд манай эхнэр Мягмарсүрэн гэрт байсан ба хоол унд хийж өгөөд унааны мөнгө гээд 5,000 төгрөг өгөөд явуулсан байсан. Тэгээд хулгай гардаг өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай эхнэрийг ажил дээрээ байж байхад ******* залгаад “ ах ирсэн үү та хаана байгаа юм” гэхээр нь “ах нь ирээгүй эгч нь ажил дээрээ байна” гэж хэлсэн байсан. Тэгээд тэр орой би гэртээ ирээд ******* руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба маргааш нь залгасан чинь “би Чойрт айлын ямаа самнаж байна” гэж хэлэхээр нь “чи ахынхаа зурагтыг авсан уу” гэхэд “би юу гэж авдаг юм бэ” гэхээр нь эргэлзээд өнгөрсөн юм. Тэгтэл би 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ******* руу залгаад “чи авсан байна зурагт өг” гэхэд 25 дугаар эмийн сангийн таван шар руу явдаг талын автобусны буудал дээр ломбарданд 300,000 төгрөгөөр тавьчихсан байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 74-15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарын өгсөн: “Би Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 5б байрны өргөтгөлд байрлах “Андууд 5” нэртэй ломбардыг ажиллуудаг юм. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 23 цаг 20 минутын орчимд намайг уг ломбардыг ажиллуулж байхад Мөнх-Очир гэх залуу нэг залуугийн хамт орж ирээд “52 инчийн зурагт авах уу 400,000 төгрөгөнд тавьмаар байна” гэхээр нь “харж байж болно” гэхэд “зурагт гадаа машинд байгаа” гээд тэр 2 залуу гараад 50 инчийн Тошиба маркийн зурагт оруулж ирсэн. ...Мягмарын Мөнх-Очир /РД:ГЖ83102910/ -ийн гадаад паспортоор нь падан бичиж хаягийг нь асуухад Налайх 1 дүгээр хороо 13-485 гэж хэлсэн ба “авах хүн нь хэн бэ” гэхэд Пүрэвсүрэнгийн Батсайхан гэж тэмдэглүүлж байсан. Уг зурагт нь Тошиба маркийн хар өнгийн 50 инчийн зурагт байсан ба 400,000 төгрөгөөр манай ломбард авсан юм. Маргааш нь Пүрэвдорж гэх Баянзүрх дүүргийн Эрүүгийн төлөөлөгчөөс ямар нэг юм ярихгүй байхаар нь хулгайн биш юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 76-77 дугаар тал/

Мөрдөн байцаалтад сэжигтэн М.ын өгсөн: “Би 2015 онд Налайх дүүрэгт байрлах нэрийг нь мэдэхгүй төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад *******тай танилцсан. Би *******тай төмөрлөгийн үйлдвэрээс гарснаас хойш уулзаагүй байж байгаад 2016 оны 3 дугаар сард дахин тааралдсан. ...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед 89696588 гэсэн миний гар утас руу 88667945 гэсэн дугаараас ******* мессэж бичсэн. Мессэжний утга нь “залга” гэсэн байсан. Би мессэжийг нь хүлээж аваад шууд *******ын гар утас руу залгасан. Намайг гар утас руу нь залгасан чинь ******* “Налайх дүүргийн Хорго гэх нэртэй худалдааны төвийн хажуу талд хүрээд ир” гэсэн тэгэхээр нь би гар утсаа салгаад шууд гэрээсээ гараад Хорго худалдааны төвийн хажууд очоод *******тай уулзсан. ******* надад хэлэхдээ “манай ахыг гэрт очоод буцаад хүрээд ирье” гэсэн. Тэгэхээр нь би *******ыг дагаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд баруун салааны зээлийн автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ яваад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн задгай гэх газар очсон. ******* нэг жалганы хажууд зогсоод намайг “та энэ жалганы хажууд зогсож бай” гэж хэлээд жалгаараа гараад яваад өгсөн. ******* жалгаараа гараад нэг танихгүй айлын хашаагаар орж байхыг нь харсан. ******* 20 орчим минутын дараа хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт тэврээд хүрээд ирсэн. Миний хажууд ******* хүрч ирээд “таньд бичиг баримт чинь байна уу, та энэ зурагтыг ломбарданд тавиад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар учиртай зурагт юм бэ, энэ зурагтаар яах гэж байгаа юм” гэсэн чинь ******* “торгууль төлөх гэж байгаа юм, манай ахын зурагт байгаа юм” гэж хэлсэн. Би *******тай хамт яваад баруун салааны засмал замын хажууд очоод саарал өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгслийг гар өргөн зогсоогоод шууд Хар хорин зах руу зурагтаа аваад явсан. Хархорин худалдааны төвөөс зүүн хойшоо яваад нэрийг нь мэдэхгүй барьцаалан зээлдүүлэх газар очсон. Барьцаалан зээлдүүлэх газрын хажууд очоод ******* “та хэлээд ороод үнийг нь асуугаадах” гэж хэлсэн. Би барьцаалан зээлдүүлэх газар ганцаараа орсон. Манайг барьцаалан зээлдүүлэх газар ортол ажилтан нь “та зурагтны эзэмшигч болон зурагтаа аваад ороод ир” гэж хэлэхээр нь гараад *******ыг дуудаад хамт орж ирсэн. Би *******тай хулгайлсан зурагттай нь хамт барьцаалан зээлдүүлэх газар явж орсон. ******* бид 2 зурагтаа 400,000 төгрөгөөр миний бичиг баримтаар барьцаалсан. Тэндээс гараад баруун салаанаас барьсан такситайгаа шууд Налайх явсан. ******* Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байгаа одоо прокурорт хэрэг шилжсэн хохирлын мөнгө 200,000 төгрөг өгөх ёстой гэж ярьж байсан. Надад 400,000 төгрөгөөс 30,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Таксины жолоочид 50,000 төгрөг өгсөн үлдсэн мөнгийг өөрөө авсан” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 89-90 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гадуур явж байгаад ээж Нацагнямын хамт 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 7-16 тоотод байрлах гэрийнхээ гадна машинтайгаа очиж зогсоод ээжийн хамт буугаад хашаа руу ортол манай гэрийн хаалга цоожгүй онгорхой байсан ба очоод таттал дотроос нь цоожилсон онгойхгүй байхаар нь манай хүү ирсэн байгаа юм болов уу гэж бодоод хаалга тогшиход онгойлгохгүй 1-2 минут нүдүүлж байгаад гэнэт онгойлгоод зөрөөд гадуураа хавар намрын хар хүрэмтэй дотуураа саарал биеийн тамирийн өмдтэй 20 гаран насны залуу хар цүнх үүрчихсэн гараад зугтаасан ба хартал миний мөнгөн бүсийг гартаа барьчихсан зугтаагаад гарахаар нь араас нь хөөгөөд хашааны хаалганы хажууд хавирч газар унагаад зүүн гараараа дээр нь дараад баруун гараараа гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудаад иртэл нь дээр нь дарж хүлээсэн. Тэгээд 10 орчим минутын дараа цагдаа нар ирээд нөгөө залууг аваад явсан” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 187-188 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэвэлмаагийн өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хотод ажил дээрээ байж байтал манай ах над руу залгаад “гэрт чинь хулгай орчихсон байна” гэхээр нь ажлаасаа гараад шууд Налайх дүүрэгт ирэхэд ах болон манай гэрт хоёуланд нь хулгай орчихсон 2 гэрийн цоожийг хоёуланг нь адилхан эвдээд дотогшоо орсон байсан ба хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй байсан. Тэгээд дотогшоо ороход гэрийн хойморт байх зурагтийн мөлхөө тавилгын шүүгээнд байсанэд зүйлийг гаргаад эмх замбараагүй тараагаад хаячихсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 190-191 дүгээр тал/

Эд зүйлийн үнэлгээ,

/1хх-ийн 51, 85, 2хх-ийн 64, 199, 200 дугаар тал/

Иргэний үнэмлэхийг лавлагаа,

/1хх-ийн 39, 41, 43 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 45, 46, 47 дугаар тал/ зэрэг энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон мөрдөн байцаалтад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.*******, П.******* А.******* нарыг бүлэглэн бусдын гэрт нэвтрэн орж 600,000 төгрөгийн үнэ бүхий зурагт, хөөрөг, гар утас, шүүгдэгч П.******* нь давтан үйлдлээр бусдын гэрт нэвтрэн орж П.******* нь 450,000 төгрөгийн үнэ бүхийн “Тошиба” маркийн 50 инчийн LCD зурагт, А.******* нь иргэн Б.*******ын 1500,000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс, хормойн мөнгөн ороолт, мөн иргэн Б.ийн 731,000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, эрэгтэй хүний мөнгөн бүс, түрийвч, бэлэн мөнгө, иргэн Б.Цэвэлмаагийн 210,000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, суран тэлээ, гэрэл зургийн аппарат, биеийн тос зэргийг тус тус хулгайлсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тэдний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилж, яллаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжүүдэд энэ гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэж заасан, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн зэрэг байхад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг журамласан, хууль буцаан хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй хууль буруу хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.*******, А.*******, Э.******* нарын 2017 оны 7 дугаар сарын 01-нээс өмнө үйлдсэн хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэж зөвтгөн зүйлчилж, тэдгээрийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байгаа боловч цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар гэм буруутай шүүгдэгч нарт хүлээлгэх баривчлах ял, ялын төрлөөс хасагдан цээрлүүлэх зорилгоо хангаж чадахгүй болсон түүнчлэн шүүгдэгч Э.******* нь 2015 онд бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хэргийг өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа ухамсарлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж, хийсэн хэрэгтээ гэмшиж, хууль хяналтын байгууллагаас түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчилгүй хүмүүжсэнээ зан төлөвөөрөө харуулж байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан нийгэмд аюулгүй болсон байна гэж шүүх үзэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч П.*******, А.******* нарын өмгөөлөгчийн тэдгээрт баривчлах ял оногдуулах санал гаргасныг улсын яллагчийн зүгээс татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг үндэслэн тэдгээрт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр баривчлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.******* нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоног, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригсон 200 хоног, нийт 278 хоног, А.******* нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 хоног, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 259 хоног, нийт 357 хоног тус тус цагдан хоригдсон хоногуудыг тэдний эдлэх ялд нь оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг баривчлагдсан нэг хоногтой дүйцүүлэн тэднийг ял эдэлсэнд тооцож, Э.*******, А.*******, П.******* нарыг нэн даруй суллаж, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******гээс 1,100,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.д 100,000 төгрөг, хохирогч Б.*******д 1,000,000 төгрөгийг, шүүгдэгч П.*******аас 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.д 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Сүхбатад 400,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ийн *******, ******* овогт *******ийн *******, ******* овогт Пүрэвсүрэнгийн ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь дахь хэсэгт зааснаар, мөн ******* овогт *******ийн *******, ******* овогт Пүрэвсүрэнгийн ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. ******* овогт ийн *******ийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцалгаас чөлөөлсүгэй.

3. ******* овогт *******ийн *******, ******* овогт Пүрэвсүрэнгийн ******* нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

4. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.*******, П.******* нарыг 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар П.*******ын нийт цагдан хоригдсон 278 хоног, А.*******гийн нийт цагдан хоригдсон 357 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг баривчлагдсан нэг хоногтой дүйцүүлэн тэдгээрийг ял эдэлсэнд тооцсугай.   

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар А.*******гээс 1,100,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д 1,000,000 төгрөг, хохирогч Б.д 100,000 төгрөг, П.*******аас 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.д 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарт 400,000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан А.*******, П.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэднийг нэн даруй сулласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шийтгэх тогтоолыг гаран авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******, П.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАВУУ