Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 77

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                            Хэргийн индекс:114/ 2016/0063/3

             Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Ц.*******гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “81 м.кв гаражийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт байрлалтай 81 м.кв гаражийг Монгол дахь “*******” компаниас Ц.******* надад 2010 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн актаар шилжүүлж өгч үүнээс хойш би өөрөө ашиглах, мөн бусдад түрээслүүлэх зэргээр өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд уг гаражийг миний өмчлөлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч  Ц.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...” гэж заасан  эрхийн дагуу  шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

       Иймд  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлээсээ   татгалзсан  нь  хуульд   харшлаагүй   байх  тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2016/0063/3 дугаар бүхий индекстэй  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

                             

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч  Ц.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан  “81 м.кв гаражийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа  бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА