Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2015/00053

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч. Байгалмаа би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын ********* тоотод оршин суух ****** овогт ********* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон ахлах сургуульд холбогдох

Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2014 оны 06 сарын 20-ны өдөр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****** миний бие 2007 оны 08 сараас эхлэн Номгон сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирал ******* нь 2014 оны 05 сарын 22-ны өдрийн Б/44 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн.

Миний хувьд уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг тушаал аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 21-ний өдрийн 335 дугаар захирамжийг үндэслэн гаргасан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Номгон сургуулийн захирал ******** 2014 оны 05 сарын 22-ны өдрийн Б/44 дугаар тушаалыг хүчингүй болгож, Номгон сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:

Захиргааны хэргийн анхан шатны 3-р шүүхийн шийдвэрийг үндэслэн Аймгийн засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн захирамжийг үндэслэн гаргасан 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 тоот ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгов. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ******* Номгон ахлах сургуульд холбогдуулан ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******** хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч. БАЙГАЛМАА