Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2015/00054

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ******-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ****** овогт ******* хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг 2015 оны 01 сарын 10ы өдөр хүлээн авч хянанхэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан. 1985 оны 09 сарын 02-ны өдөр надад олгосон хөдөлмөрийн дэвтэрт ****** овогтой ******* гэж буруу бичигдсэн байна. Шүүхэд гаргаж өгөх өөр баримт байхгүй тул хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох шүүх хуралдааныг намайг болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр даруй хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 1985 оны 09 сарын 02-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчид 1985 оны 09 сарын 02-ны өдөр олгосон дэвтэрт ***** овогтой ****** мөн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээнд ******* овогт ******* гэж зөрүүтэй бичигдсэн боловч түүний овог, ажиллаж байсан аймаг, сум, нэгдлийн нэр зэрэг нь тохирч байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд 2015 оны 01 сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагч *****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нарт 2015 оны 01 сарын 19-ний өдөр тус шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар **** овогтой ***** 1985 оны 09 сарын 02-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***** овогт ********* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлтгаргагчийнулсын тэмдэгтийн хурраамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ