Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2024/00469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** баг найрамдлын хороо 0 тоотод оршин суух, *** овгийн ***ын ***ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад аж ахуйн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын ***нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овгийн ***ын *** миний бие 1964 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Одоо 60 настай. 1987 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 02 дугаар сарын 28-г хүртэл 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** нэгдлийн Далан бригад аж ахуй эрхлэгчээр 1990 оны 03 дугаар сарын 01-нээс 1990 оны 09 дүгээр сарын 30-н хүртэл *** нэгдлийн Хуримт, Далан бригадад малын эмчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1990 оны 10 дугаар сарын 01-ээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Далан бригадад аж ахуй эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 01-ээс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл *** нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2404 дугаартай архивын лавлагаа, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгт,

-Иргэн *** 1990 оны Тайшир сумын мал эмнэлэгт ажиллаж байсан цалингийн цэснээс олгосон лавлагаа, 1990 оны 03, 04, 05, 06, 07, 08 саруудын цалингийн тооцооны хүснэгт.

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: гэрч ***ын мэдүүлэг.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч *** нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад аж ахуйн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. ***ын *** нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад аж ахуйн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2404 дугаартай Тус аймгийн *** сумын *** нэгдлийн Далан баригадад аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан ***ын *** (1988 онд ***ын ***) нь гээд 1987 оны 08-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-02, 10-12 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгт,

Иргэн *** *** 1990 оны Тайшир сумын мал эмнэлэгт ажиллаж байсан цалингийн цэснээс олгосон лавлагаа гээд 1990 оны 03-08 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон, 1990 оны 03, 04, 05, 06, 07, 08 саруудын цалингийн тооцооны хүснэгт,

Гэрч ***ын ...*** нь манай багт тоо бүртгэгч, аж ахуй, шуудан зөөгч хийж байсан. Бид нарын хөдөлмөрийн дэвтэр дээр энэ хүний гарын үсэг байдаг. Бид нарын цалинг бичиж гарын үсгээ зурсан байдаг гэх мэдүүлэг зэргийг тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ***ын ***ын нэрийг 1988 оны цалингийн тооцооны хүснэгтэд *** овогтой *** гэж бүртгэсэн нь тухайн бүртгэлийг хийсэн хүмүүсийн бичилтээс шалтгаалан нэрийг зөрүүтэй бичсэн байна гэж үзлээ.

Харин хүсэлтээс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь *** нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх таамаглалд үндэслэж шийдвэрлэх боломжгүй юм.

4. Иймд *** овгийн ***ын ***ыг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад аж ахуйн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***ын ***ыг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад аж ахуйн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Н.ОЮУНБИЛЭГ