Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2015/00044/И |
Дугаар | 131/ШШ2015/00060 |
Огноо | 2015-01-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2015/00060
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ********* сумын ЗДТГазрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын ****** дугаар багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* холбогдох
Сум хөгжүүлэх сангаас зээлээр авсан зээлийн гэрээний үүргийн 1120000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 сарын 21 ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** сумын ЗДТГазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******** нь 2013 оны 05 сарын 16 ны өдөр сум хөгжүүлэх сангаас шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар 3000000 төгрөгийн зээл авсан ба одоо болтол үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Зээлээс 1940000 төгрөг, зээлийн хүүд 120000 төгрөг, нийт 2060000 төгрөгийг буцаан төлсөн ба үлдэгдэл 1120000 төгрөгийг 2015 оны 02 сарын 10 ны дотор багтаан төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:
Би сум хөгжүүлэх сангаас шахмал түлш хийх зориулалтаар 6000000 төгрөгийн төсөл бичиж ороод зээлдэгч олон байна гээд 50 хувь буюу 3000000 төгрөг авсан нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Ингээд хүүний 60000 төгрөг, 2014 оны 05 сарын 17 ны өдөр 1060000 төгрөг, 2014 оны 12 сард 960000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо үлдэгдэл 1120000 төгрөгийг 2015 оны 05 сард багтаан төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ****** нь ******** сумын ЗДТГазрын сум хөгжүүлэх сангаас шахмал түлш хийх зориулалтаар 3000000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, эргэн төлөх нөхцөлөөр авсан, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.
Хариуцагч ******** нь шахмал түлш хийх зориулалтаар зээлээр авсан 3000000 төгрөгөөс төлөгдөөгүй 1120000 төгрөгийг нэхэмжлэгч *******сумын ЗДТГазарт төлөхийг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч ******* зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******нь шахмал түлш хийх зориулалтаар авсан зээлийн үлдэгдэл 1120000 төгрөгийг нэхэмжлэгч ******* сумын ЗДТГазарт төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Алтанхуягаас 15715 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч ******** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй .
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ