Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2024/00020/И |
Дугаар | 146/шш2024/00244 |
Огноо | 2024-11-12 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 146/шш2024/00244
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: *********************** байрлах *****************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************* оршин суух **************************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 731 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
****************болон иргэн **************** нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ/1511400049 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч нь ЗГ/151140049 тоот гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна. Манай зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч******************************* ноцтой хохирол учруулж байна.
Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 3 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 731 737 төгрөг, нийт дүн 3 731 737 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч ****************** байгуулсан ЗГ/151140049 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 3 731 737 төгрөгийг******************* гаргуулж ******************* хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************* миний бие ************** хариуцагч ************* нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3 731 737 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********************нь хариуцагч***************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 731 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч **************************ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 3 731 737 төгрөгийн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ******************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 3 731 737 /гурван сая долоон зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 658 төгрөгийн зарим болох 37 329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 37 329 төгрөг, хариуцагч **********************37 329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******************************олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА