| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0004/Э |
| Дугаар | 3 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 3
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 1707001080067 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* *******д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан байхдаа буюу 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн “” гэх амралтын газарт Ж.той маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, толгойн хуйх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн “” гэх амралтын газарт Ж.той маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, толгойн хуйх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээж байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Б.*******ын яллагдагчаар өгсөн: согтуурхаад агсам тавиад байхаар нь хүн хариуцаж явсны хувьд олон залуучуудтай явж байсан учраас зодоон үүсгэхгүйн тулд болохгүй байсан ийг алгадсан нь тэр юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирлын мөнгөнд 700,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 41 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.ийн өгсөн: “Би ******* ХХК-ийн аюулгүй байдлын албанд ажилладаг. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн аюулгүй байдлын албаны ажилчид зугаалахаар болоод Налайх дүүрийн 6 дугаар хороо гэх амралтын газар нийт хориулаа амрахаар 12 цагийн үед очсон юм. Амралтын газар очоод бид нар хоол унд хийж идээд архи дарс ууцгаасан. Тэгээд бид нар барилдацгаахаар болоод гэрийн гадна барилдацгаасан. Тэгээд барилдаанаас болоод би , хоёртой маргалдсан юм. Тэгээд маргалдаж байгаад би тай барьцалдаад автал намайг газар унагаасан. Тэгтэл манай ээлжийн ахлах ******* гэнэт миний дээрээс гараараа нүүр рүү 2, 3 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ гараараа дараад газар хэвтсэн ба тухайн үед миний дагз хэсэг рүү нэг нь өшиглөх шиг болсон. Би тэгэхдээ тэрийг нь хараагүй. Тэгтэл манай ажлын гэх залуу *******ыг “боль” гээд бид хоёрыг салгаад намайг чирээд аваад явсан юм. Тэгээд би буцаад Улаанбаатар хот руу яваад тэр өдрөө эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс хугарсан, хамар мурийсан байна гэсэн тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагын хамт олон рүү амралтанд явсан юм. Тэгээд амралтын газар очоод тэмцээн уралдаан зохион байгуулаад бөх барилдахаар болсон юм. Тэгээд нь , , нар руу явчихаад ирсэн. Тэр үед бид нар бөхийн тэмцээнд орох гээд хүлээгээд байж байсан. Тэгтэл “барилдая” гээд тай барилдсан. Тэгээд , ад унасан. Тэгээд босч ирээд унасандаа уурласан уу яасан надтай “барилдая” гэхээр нь барилдсан юм. Тэгээд мөн адил надад унасан. Тэгээд босч ирэнгүүтээ уурлаад орилж чарлаад агсараад руу дайраад байж байтал ******* нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд ******* нарыг салгасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ё.ын өгсөн: “ 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагын хамт олон рүү амралтанд явсан юм. Тэгээд тэндээ очоод амралтын газраа очоод байрлачихаад тэмцээн зохиогоод бөх барилдахаар болсон юм. Тэгээд би бөх үзээд байж байтал араас гэнэт нэлээн халамцуу ирээд намайг 2 удаа хавирах мэх хийх гээд миний шилбэ рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би гайхаад “яаж байна аа оо барилдах гээд байгаа юм уу” гээд барилдах гээд бариал түлрсэн чинь өөрөө бөгсөөрөө суучихсан. Тэгээд дахиад босч ирээд “барилдах хүн байна уу, зодолдох хүн байна уу” энэ тэр гээд орилоод байсан. Тэгэхэд ирээд тайвшруулах гээд “за тэгвэл барилдая” гээд өрсөн. Тэгтэл ыг барилдах нэрийдлээр нүүр рүү нь алгадаад, хүчтэй шилдээд байсан. Тэгэхээр нь ийг тэвэрч аваад газар унагаасан. Тэгээд босч ирээд агсам тавиад “ална” гээд чулуу бариад орилж, чарлаад байсан. Тэр үед ээлжийн ахлах ******* очоод “чи одоо боль, бүгд зүгээр байхад чи ганцаараа согтуу байна, яагаад агсам тавиад байгаа юм бэ” гэж хэлэхэд өөдөөс нь “чи тэгээд яах юм, хоёулаа зодолдох уу, ална шүү” гээд дайраад байхаар нь ******* нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд дундуур нь ороод салгасан. Тэгээд сүүлд тайвшруулаад амралтын байшинд унтуулсан байсан. Өөрөө унтахаасаа өмнө надаас *******оос нэлээн согтсон байна намайг уучлаарай гээд уучлалт гуйж байгаад унтсан юм. Тэгээд унтаж байхад нь эгч нь ирээд аваад хот руу явсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №08шэ/385 дугаар:
/хх-ийн 20 дугаар тал/
Зан байдал, ажил үүргийн тодорхойлолт,
/хх-ийн 43 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 44 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 45 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 56 дугаар тал/
Хохирлын баримт /хх-ийн 57-60 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан Б.*******од 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Ж. нь эмчилгээний зардал нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын явцад бүрэн төлөгдсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******од 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******од оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.*******од мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ