Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 159/ШШ2024/0044

 

                                                                                              

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/81 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/81 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч миний бие ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/81 дугаартай захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Батбаатараас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/81 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичгээр ирүүлсэн тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмлэгч Э.Батбаатараас гаргасан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/81 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР