| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00468/И |
| Дугаар | 133/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 133/ШШ2024/00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг 0 тоотод оршин суух, *** овгийн ***ийн ***ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо, 0 тоотод оршин суух, ***ийн ***т холбогдох,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 10 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрын өмчлөгчөөр тогтоолгох, ***оос дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв өмчлөх эрхийн гэрчилгээг ***д шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Нэхэмжлэгч *** нь шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагч ***т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 0 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрын өмчлөгчөөр тогтоолгох, ***оос дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв өмчлөх эрхийн гэрчилгээг ***д шилжүүлж өгөхийг даалгах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч *** миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2021/00364 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу *** нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 0 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрыг хэсэгчлэн хариуцагч ***ийн өмчлөлд, энэ талаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр багтаан гаргаж өгөхөөр болсон. Гэтэл *** нь шүүгчийн захирамжид дурдсан хугацаанд шилжүүлж өгч чадахгүйгээр өвчний улмаас нас барсан. Дараа нь 2024 онд Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичүүлж Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт очсон боловч нас барсан хүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломж байхгүй, хуулийн дагуу ***ийн нэр дээр байсан өмч болох захирамжид дурдсан газар түүний хүү *** овогтой ***т шилжсэн байна. Иймд ***оос нэхэмжил гэсний дагуу түүнийг Говь-Алтай аймаг дахь Сум Дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргасны дагуу хаягийг тодруулсан. Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн Шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2021/00364 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 м.кв газрын өмчлөгчөөр *** тогтоож, хариуцагч ***оос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрыг хэсэгчлэн ***ийн өмчлөлд шилжүулж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг ***ийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагч *** тайлбар: *** овогтой *** миний бие өөрийн нэр дээр байгаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрыг ***ийн өмчлөлд шилжүүлж үл хөдлөх өмчлөх эрхийг өгөх хүсэлтийг зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 133/ГХ2024/00276 дугаартай гүйцэтгэх хуудас,
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШЗ2024/00883 дугаартай шүүгчийн захирамж,
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2021/00364 дугаартай шүүгчийн захирамж,
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 35044466 дугаартай албан бичиг,
-***ийн ***ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
5. Хариуцагч ***оос цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч *** нь ***т холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрын өмчлөгчөөр тогтоолгох, ***оос дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв өмчлөх эрхийн гэрчилгээг ***д шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч *** нь ...*** овогтой *** миний бие өөрийн нэр дээр байгаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрыг ***ийн өмчлөлд шилжүүлж үл хөдлөх өмчлөх эрхийг өгөх хүсэлтийг зөвшөөрч байна... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2021/00364 дугаартай шүүгчийн захирамжаар ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь ** нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрыг хэсэгчлэн хариуцагч ***ийн өмчлөлд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв газрын өмчлөх эрхийг гэрчилгээг хариуцагчийн нэр дээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан гаргаж өгөх, хариуцагч *** нь 1465.4 мкв газрын хашааны гол хэсэгт хатгасан 46 метр уртай, 13 шонтой, 168 ширхэг зах банзаар барьсан, модон хашааг нэхэмжлэгч ***ийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.
4.1.Маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг, Жаргалант *** тоот хаягт байршилтай *** нэгж талбарын дугаартай 1465.4 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь Монгол Улсын иргэн *** овгийн ***ийн *** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг, Жаргалант *** тоот хаягт байршилтай *** нэгж талбарын дугаартай 1465.4 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн бүртгэлийн *** дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ***ийн ***ын өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байна.
4.2 Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-д Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заажээ.
Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч *** нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2021/00364 дугаартай шүүгчийн захирамжаар баталсан ***ийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрыг хэсэгчлэн хариуцагч ***ийн өмчлөлд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв газрын өмчлөх эрхийг гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон эвлэрлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв газраас 500 мкв газрын өмчлөгчөөр тогтоолгох, ***оос дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 500 мкв өмчлөх эрхийн гэрчилгээг ***д шилжүүлж өгөхийг даалгуулахаар шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй бөгөөд хариуцагч *** нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг, Жаргалант *** тоот хаягт байршилтай *** нэгж талбарын дугаартай 1465.4 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 500 мкв газрыг хэсэгчлэн хариуцагч ***ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байх тул Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдэж хариуцагч *** овгийн ***ийн ***т өмчлүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн ***тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв талбайтай газраас 500 мкв газрыг ***ын өмчлөлөөс чөлөөлж, газар өмчлөх эрхийг нэхэмжлэгч *** овгийн ***ийн ***д шилжүүлж өгөхийг хариуцагч *** овгийн ***ийн *** даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***оос 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдэж хариуцагч *** овгийн ***ийн ***т өмчлүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1465.4 мкв талбайтай газраас 500 мкв газрыг ***ын өмчлөлөөс чөлөөлж, газар өмчлөх эрхийг нэхэмжлэгч *** овгийн ***ийн ***д шилжүүлж өгөхийг хариуцагч *** овгийн ***ийн ***т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***оос 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ