Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00041/И |
Дугаар | 131/ШШ2015/00064 |
Огноо | 2015-02-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2015/00064
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ****** багт оршин суух, эмэгтэй, ***** регистрийн дугаартай, ****** овогт ******
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2014 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оны 06 сарын 19-ний өдрөөс няраваар ажиллаж, 1990 оны 09 сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байсан. Иймд дээрх онуудад нярав, худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 06 сарын 13-ны өдрийн 2540 дүгээр лавлагаа, гэрч *****, ****** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ****** нь 1989 оны 06 сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Худалдаа бэлтгэл ангид нярав, худалдагчаар ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 2013 оны 06 сарын 13-ны өдрийн 2540 дугаар лавлагаа, гэрч ******, ***** нарын ***** Баянхонгор аймгийн Баянлиг сумын Худалдаа бэлтгэл ангид нярав, худалдагчаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** овогт ****** ****** 1989 оны 06 сарын 09-ний өдрөөс1990 оны 09 сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Худалдаа бэлтгэл ангид нярав, худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ