Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2015/00066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор сумын *** тоотод оршин суух, эрэгтэй, ****** регистрийн дугаартай, ****** овогт ****** ***** ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 13 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* 1980-1990 он хүртэл Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан байдлыг архиваас гаргуулсан цалингийн түүвэр холбогдох материалуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар **** иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 702, 27 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7 сарын 01 ний өдрийн 30 дугаар тушаал, 1978 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, ****** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ***** мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

***** нь 1980 оны 06 дугаар сарын 30 ны өдөр Баянхонгор аймгийн Барилгын ТМС-ийг төгсөж, 1980 оны 07 дугаар сарын 01 ний өдрөөс Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт шавар будагчнаар ажилд орж, 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал шавар будагчин, өрлөгчнөөр тасралтгүй ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7 сарын 01 ний өдрийн 30 дугаар тушаал, ажилд орсон байдлыг бичиж тэмдэглэсэн 1978 оны хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн архивын тасгийн 702, 27 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаануудад 1980-1989 онуудад авч байсан цалинг нь архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас бичиж ирүүлсэн байдал болон ****** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч **** мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** овогт ******* 1980 оны 07 дугаар сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт шавар будагчин, өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д тус тус зааснаар ***** улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70200 төгрөг төлөх үүргээс чөлөөлсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

  

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ