Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00019/И |
Дугаар | 131/ШШ2015/00069 |
Огноо | 2015-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2015/00069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын **** гудамж ***** тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ****** овогт ****** шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хүсэлтийг 2014 оны 12 сарын 04-ний өдрийн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* 2003 онд гэр бүл болж, 2004 онд хүү Ч.Азжаргалыг төрүүлсэн. Би гэрлэснээс хойш байнгын зодуур дарамтаас 2009 онд тус шүүүхэд хандаж 2009 оны 8 сарын 28-ны өдөр 734 дугаар шүүхийн шийдвэр гарч хүү Ч.Азжаргалд тэтгэлэг тогтоосон. Түүнээс хойш ***** байнга хаяг утас сольж, олдохгүй алга болдог байсан. Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг сар сардаа авч чадахгүй байсан. Миний шийдвэр гүйцэтгэлийн материал ***** гэдэг шийдвэр гүйцэтгэгч дээр байхдаа алга болсон. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ***** дахин дахин уулзсан боловч ямар ч баримт олдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний шийдвэрийг алга болгосон тул хүүхдийн тэтгэлгийн шийдвэр гүйцэтгэлийн үрэгдүүлсэн материалыг сэргээж өгнө үү гэв.
Шүүхийн хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч **** нь шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээлэх хүсэлт гаргажээ.
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 сарын 28-ны өдрийн 734 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Ч.Азжаргалд сард 11 нас хүртэл амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг ***** гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрт шүүх гүйцэтгэх хуудас бичиж, шийдвэрийн хамт Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр авагч ***** хүлээлгэн өгсөн ба Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх бичиг баримтыг аваад ажиллагаа хийх явцад үрэгдүүлсэн болох нь төлбөр авагч **** болон шийдвэр гүйцэтгэлийн албаны тайлбараар тогтоогдож байна.
Иймд Сум дундын 3 дугаар шүүхийн 2009 оны 8 сарын 28-ны өдрийн 734 дүгээр шийдвэр, түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудас үрэгдснийг сэргээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.8-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 8 сарын 28-ны өдрийн 734 дүгээр шийдвэрт бичигдсэн шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээсүгэй.
2. Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 8 сарын 28-ны өдрйн 734 дүгээр шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичиж, шийдвэрийн хамт Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Гантулгад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ