Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2015/00070

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ***** багт оршин суух **** овогт ****** /регистрийн дугаар: ********/-гийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 53 настай, дөрвөн хүүхэд төрүүлсэн. 1985-1990 онуудад Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие ****** төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. ****** нь 1985-1990 он хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3-р багт төлчнөөр ажиллаж байсан. Нэмж гаргах баримт байхгүй, нийт 5 жил ажиллаж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1033 тоот лавлагаа, фото зураг болон үзлэг хийсэн тэмдэглэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

***** нь 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны дуустал Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1033 тоот лавлагаа, фото зураг болон үзлэг хийсэн тэмдэглэл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Харин хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1990 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 3-р бригадад малчнаар талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэ ож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч **** нь 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1990 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 3-р бригадад малчнаар талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэ болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Ч.БАЙГАЛМАА