| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2022/01691/И |
| Дугаар | 184/ШШ2024/01474 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/01474
2024 03 18 184/ШШ2024/01474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У******,
Хариуцагч: *******/ нарт холбогдох
3 ширхэг орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах, хувийн сууц, гаражаас ноогдох хэсэгт 11,298,330 төгрөг гаргуулах тухай, хамтран хариуцагч *******д автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгаж автомашиныг биет байдлаар *******аас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие талийгаач *******тай 2003 онд танилцаад 2005 оноос хамтран амьдарсан. Манай гэр бүлийн амьдрал маргаангүй, халуун дулаан уур амьсгалтай, 2 талаасаа бид талийгаач 1 дагавар хүүтэй, миний бие 3 хүүхэдтэй байсан. Би бага охины хамт 2005 оноос талийгаач болон түүний хүү *******ийн хамт хамтран амьдарч, 2006 оноос одоо маргаж буй дундын эд хөрөнгө болох дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байршилтай газрыг тухайн үед 4.200.000 төгрөгөөр худалдан авч, дээр нь мансардтай хувийн сууц буюу байшин, блокон граж барьж амьдарсаар ирсэн. Талийгаачийн хүү буюу миний дагавар хүү ******* нь тухайн үед 15 настай жаахан хүү байсан, миний хувьд хойд эхийн бус төрсөн эхийн сэтгэлээр сайхан хандаж хэнээс ч дутахааргүй гэдэс цатгалан мөр бүтэн өсгөж хүмүүжүүлэн амьдарч байсан боловч манай нөхөр ******* 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зүрхний шигдээс өвчний учир гэнэт зуурдаар нас барсан. Талийгаач *******тай амьдарч эхлэхээс өмнө би өөрийн гэсэн хашаа, байшин, машин, байртай байсан. 1998 онд би ******* дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 943 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 441,41 метр квадрат талбайтай газрыг худалдан авч, 2000 онд уг хашаандаа 84,6 м.кв талбайтай хувийн сууц буюу байшин барьж охин н.Жаргал, охин н.Сувд, хүү н.******* нарын хамт амьдарч байсан. Энэ байшин хашаагаа 7,000,000 төгрөгөөр 2006 онд худалдан борлуулсан. Уг мөнгөөрөө одоо маргаж байгаа дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байршилтай газрыг 4,200,000 төгрөгөөр худалдан авсан боловч хүү *******ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж, бид газар дээрээ 2007 онд 41,44 м.кв талбайтай мансардтай хувийн сууц, 19,8 м.кв блокон граж барьж амьдарсаар ирсэн.(уг газар цэргийн ангийн эзэмшлийн газар байсан тул эрх шилжүүлэх гэрээ тухайн үед хийгдээгүй). Уг дүүргийн энэ газар гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж, одоо орон сууцны хороолол баригдаж, орон сууц захиалгын гэрээгээр 1 өрөө байр 2 ширхэг, 2 өрөө байр 1 ширхэг, нийт 3 байр болсон ба орон сууц захиалгын гэрээг "Өргөн хүрээ" ХХК-тай миний охин 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр CR-002-1 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж 4 давхарын 4А тоотын 25,77 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг, ******* 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр №СR-002 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж СR-02 дугаар байрны 8 давхарын 48,28 м.кв талбайтай 2 өрөө сууцыг газрын үнэнд тус тус тооцож авахаар болсон. Гэтэл ******* нь ээжид буюу ******* надад нэг өрөө орон сууц өгнө гэж Өргөн Хүрээ ХХК-ийг төөрөгдүүлж, охин ын тус компанитай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г хууль болон гэрээг зөрчиж бидэнд мэдэгдэхгүйгээр дур мэдэн цуцалж, Сити Резиденс хотхоны 8 давхарын 8С загварын 48,28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 1-ийг, 4 давхарын 4G загварын 26,76 м.кв 1 өрөө, 7 давхарын 7А загварын 26,76 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг буюу нийт 101,8 м.кв талбайтай 3/гурван/ орон сууцыг дангаар авахаар өөрийн нэрээр орон сууц захиалгын гэрээг шинээр байгуулсан байсан. Дээрх гурван орон сууц нь дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай 697 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгогдсон газраар сольж авсан эд хөрөнгө буюу талийгаач нөхөр, ******* бидний хамтран амьдарч байхдаа хамтын хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хамтран өмчлөх дундын өмч юм. Энэ газар дээрх хашаа байшингийн палкан модыг хүү ******* өөрөө миний аавынх гэж хэлээд нураан авч явсан, газар болон үл хөдлөх хөрөнгийг үнэлэх боломжгүй орон сууц баригдаж байгаа, орон сууц захиалгын гэрээний үүрэгт авахаар тохиролцсон орон сууцыг дагавар хүү хүлээн зөвшөөрөхгүй, өгөхгүй гэж маргаж байгаа тул миний бие өөрийн санаачилгаар "Арвижих-Эстимэйт" ХХК-иар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үнэлүүлэхэд 261,617,203 төгрөгөөр үнэлсэн. Энэ газрыг би өөрийн нэр дээр болон нөхөр *******ы нэр дээр эзэмших эрхийг шилжүүлж аваагүйн учир нь миний нэр дээр болон *******ы нэр дээр газар байсан учраас хүү *******ийн нэр дээр газрыг шилжүүлэн авсан. 2008 онд дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот газар дээр 13,000,000/арван гурван сая/ төгрөгийн өртөгтэй байшин боссон ба өөрийн унаж байсан гэр бүлийн "Toyoto Spice" 31-93 улсын дугаартай/серийг нь мартсан/ Жийб маркийн машинаа 8,000,000 төгрөгт зарж, Эрдэнэтолгойн маргаан бүхий 4 тоот хаягт байрлах байшин, гаражыг барихад нэмэрлэж барьж байгуулсан. 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн "Клугер" маркийн машиныг худалдан авч 6,000,000 төгрөгийг би Хаан банкнаас зээлээр авч, 12,000,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 18,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "Клугер" маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр зараад маргаж байгаа буюу Эрдэнэмөнхийн унаж буй УНХ улсын дугаартай "Прадо-120" маркийн машиныг "Клугер" зарсан 18,000,000 төгрөг дээр Хаан банкнаас 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр авсан 17,200,000 төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр авч мөнгийг нэмж, нийт 33,000,000 төгрөгөөр Жамбаагийн Должоогоос худалдан авсан. Уг автомашины өмчлөл эзэмшил нь нөхөр *******ы нэр дээр байсан боловч одоо хүү *******ийн нэр дээр өв залгамжлалын журмаар шилжсэн, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ******* эзэмшиж байна. Прадо 120 маркийн УНХ улсын дугаартай машиныг авахад банкнаас авсан зээл 21,446,000 төгрөг болж 2014 онд төлж дуусгасан. Мөн хариуцагч нь уг машинуудыг хэн худалдаж авсан, үнэ төлбөрийг хэн төлсөн тухай сайтар мэдэж байсан атлаа талийгаач аавынхаа нэр дээр бүртгэлтэй байсныг ашиглан өвлөж аваад 32,000,000 төгрөгийн үнэтэй машиныг 10,000,000 төгрөгөөр худалдсан, хэрэгт авагдсан *******ийн дансны хуулгаар 4,000,000 төгрөгөөр дүр үзүүлсэн хэлцлийг иргэн *******тай байгуулж, түүний эзэмшилд шилжүүлсэн ч ******* өөрөө унаж эзэмшиж байгаа. Хариуцагч машиныг надад өгөхгүй гэсэн зорилгоор *******ы эзэмшилд дүр үзүүлсэн хэлцлийн дагуу шилжүүлсэнээс болж өөрийн мөнгөөр худалдан авсан машиныг биет байдлаар нь авах, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэхгүй нөхцөл байдал бий болох тул УНХ улсын дугаартай Прадо 120 маркийн суудлын автомашиныг *******өөс иргэн *******д шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үр дагаварыг арилгаж УНХ улсын дугаартай Прадо 120 маркийн суудлын авто машиныг биет байдлаар хариуцагч нараас гаргуулахыг хүсэж байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* би Приус 20" маркийн УНБ улсын дугаартай автомашиныг 14,600,000 төгрөгийг төлж, Э.Энхтайваны нэр дээр авсан. Энэ машины үнийг би 100 хувь төлсөн. УНБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн суудлын авто машиныг худалдан авсан үеэс эхлэн ******* миний өмчлөл эзэмшилд бодитоор байж, би ашиглаж, эзэмшиж өнөөдрийг хүргэсэн. Иргэний хуулийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж зааснаар УНБ улсын дугаартай Приус 20 маркийн машины шудрага эзэмшигч нь ******* болохыг тогтоож, машины өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг ******* миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2005 оноос хойш 2020 он хүртэл нийт 15 жилийн хугацаанд гэр бүлийн бүх санхүүгийн асуудлыг зохицуулж би ганцаараа гэр бүлийнхээ ажил амьдралыг авч явдаг байсан ба өөрийн хайхрамжгүй гэнэн цагаан бодлоос болж эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг өөрийн нэр дээр гаргуулж байгаагүйдээ туйлын харамсаж байна. Энэ маргаж буй хөрөнгүүдийг бий болгоход *******ийн оролцоо нэг ч төгрөг оруулаагүй ба зөвхөн талийгаач нөхрийн багахан оролцоо байсан гэдгийг ******* өөрөө сайн мэдэж байгаа болно. 2008 онд ******* 170,000 төгрөгийн тэтгэврийн орлоготой байсaн миний бие үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл насаараа гадаа зогсож наймаа хийж халуунд халж, хүйтэнд хөрч олсон хэдэн төгрөгөөрөө эдгээр эд хөрөнгүүдийг авч бий болсон хөрөнгүүд төдийгүй талийгаач нөхөр болон ******* бид хамт амьдарч байхдаа бий болсон хөрөнгө юм. Одоо орох орон, унах унаагүй болж маш их зээлийн өрд ороод байна. Гэтэл одоо нөхөр *******ыг нас барсны дараа хүү ******* бүх эд хөрөнгийг миний аавын юм гээд булаагаад авч байна. 2016 онд би *******өд Хаан банкнаас 6,000,000 төгрөг зээлээд 3,000,000 төгрөгийг нь буцааж төлөөд 3,000,000 төгрөгийг нь төлөөгүй. Мөн машины мотор цохисон гэж хэлээд дахин 2,000,000 төгрөг нэмж зээлсэн, нийт 5,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй. Гэвч эдгээр нь дундын эд хөрөнгийн маргаанд хамааралгүй тул жич дараа нь шийдвэрлүүлэх болно. ******* би Энхтайваны хүү *******өд хамт амьдрах хугацаанд 3 удаа машин авч өгсөн. Үүнд: 1.800.000 төгрөгөөр "Benz" маркийн машин авч өгсөн өөрөө шатаасан. 4,200,000 төгрөгөөр "Sprincer" маркийн цагаан өнгөтэй машин авч гадагшаа явна гэж хэлээд зараад алга хийсэн. 3,500,000 төгрөгөөр Вenz маркийн ногоон өнгөтэй машин авч өгсөн. 2005 оноос 2020 он хүртэл нийт 15 жилийн хугацаанд ******* нь ганц удаа ажил хийж байгаагүй. Хариуцагч ******* нь миний дээрх хүч хөдөлмөрөөр боссон хөрөнгийг эвийн журмаар зохицох гэсэн боловч өгөхгүй бүгдийг нь авч зугатаж байгаа тул эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний бие талийгаач *******тай гэрлэлтээ батлуулж амжаагүй учраас хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгон шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болно. дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1-4 тоот хаягт байрлалтай 697 м.кв газар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгогдсон, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрээр талийгаач нөхөр, миний бие, ******* бид нар нэг гэр бүлийн гишүүдээр бүртгэгдсэн болохыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 749 дугаартай шийдвэрт дурдсан байгаа. Иймд дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа Сити Резденс хотхоны 8 давхрын 8С загварын 48,28 м.кв талбайтай 2 өрөө, 4 давхрын 4G загварын 26,76 м.кв 1 өрөө, 7 давхарын 7А загварын 26,76 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнуудыг/нийт гурван орон сууцны/ ******* хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, УНБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машины шудрага эзэмшигч ******* мөн болохыг тогтоолгох, машины өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг *******гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагуудыг өөрчилж, УНХ улсын дугаартай Прадо 120 маркийн суудлын автомашиныг *******өөс иргэн *******д шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлэгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж үр дагаварыг арилгаж УНХ улсын дугаартай Прадо 120 маркийн автомашиныг/биет байдлаар/ хариуцагчаас гаргуулах гэж шаардлагыг нэмэгдүүлж, дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай байсан 41, 44 м.кв талбайтай хувийн сууц/үнэ 18,855,351 төгрөгийн үнэ бүхий), 19,8 м.кв гарааш/үнэ 3,741,309 төгрөгийн үнэтэй/ зэргийн үнээс ногдох хэсэг 11,298,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, бусад шаардлагаа дэмжин шүүхээр шийдвэрлүүлнэ. Нэхэмжлэгч *******тай хамтран амьдарсан болохыг тогтоолгох гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байхад ******* нь гэрчээр асуугдахаас татгалзсан. Тэгээд татгалзангуутаа тэр Прадо 120 машиныг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гарахаас 8-9 хоногийн өмнө *******ы нэр дээр шилжүүлсэн байдаг. Ингээд тухайн автомашиныг ******* нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 7,000,000 төгрөгийн зээл авсан. Гэтэл энэ машиныг *******д 10,000,000 төгрөгөөр худалдсан гэж ярьдаг. Гэхдээ *******ы хувьд хэрэгт авагдсан баримтын хүрээнд *******өд 6,500,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тиймээс ******* нь *******д тухайн автомашиныг өгөхгүй гэж анхнаасаа дүр үзүүлсэн гэрээ байгуулсан гэж үзэж байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь миний аавтай анх суухдаа аав болон намайг огт хөрөнгө мөнгөгүй хоосон хашаанд байсан мэтээр, мөн дээрх нэхээд байгаа эд зүйлсээ өөрөө бүгдийг нь авч ирж, бий болгосон гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ******* миний бие аавтайгаа дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 193 тоотод амьдардаг байсан. Тухайн үед миний аав цэргийн 0310 дугаар ангид алба хашдаг байж байгаад тэтгэвэрт гарсан. Энэ үед тухайн ангийн захирагч байсан М.Жаргал генерал аавд минь одоогийн маргаад байгаа мөн өөрөө худалдаж авч бий болгосон гэдэг уг хашааг бэлэглэж байсан. Хашааг хүлээж авсаны дараа миний нэр дээр болгож өгсөн. Тэтгэвэрт гарсныхаа 13 дах сарын цалин гэж урамшуулал хэлбэрээр авсан. Тэр мөнгөн дээр нэмээд аав бид хоёр хуучин хашаа байшингаа зарж байгаад шинэ хашаандаа байшингаа барьж, авсан байдаг. Энэ хугацаанд миний бие Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуулийг төгсөөд автын чиглэлээр 2006 оноос хойш өнөөг хүртэл ажил хийж, түүнээс хойш өөрийн хэрэгцээгээ болон гэр бүлийн тог, цахилгааны мөнгийг байнга биш ч боломжийн хэрээр төлдөг байсан. Энэ бүхэн баримтаар нотлогдох байх. Миний аав насаараа зүгээр суугаагүй хөдөлмөрлөж намайг юугаар дутаагаагүй хүн болгосон. Гэтэл ажил хөдөлмөр хийдэггүй байсан мэтээр нэхэмжлэлд дурдсан. Нэг хэсэг ч болов хамт амьдарсан хүн миний аавыг өнгөрсний дараа ингэж муу үrээp хэлж байгаа нь анхнаасаа үлдсэн зүйлийг нь авах санаа зорилготой байсан. Аавыгаа өнгөрснөөс хойш би гэр бүлтэй болж амьдрал зохиосон. Надад хэрэгтэй гэрчилгээ, нас барсны гэрчилгээ гэх мэт бичиг баримтуудыг авч нуучаад өгөхгүй маш их дарамт ирэх болсон. Энэ бүхний дараа миний бие тэвчихээ болиод эхнэрийнхээ гэрт бүрмөсөн очсон. Аавын минь миний нэр дээрх зүйлээс тэр хүнд өгөх юм юу ч байхгүй. Мөн нэхэмжлээд байгаа тэр их мөнгийг би гаргаж өгөх ч боломжгүй, байх ч үгүй. Иймд нэхэмжлэгч Ж.Амарзаягийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Энэ хүн аавтай минь хамтран амьдарч байсан болхоос биш надтай амьдраагүй. Энэ хоёрын хооронд ямар өгөө аваа байгааг би мэдэхгүй нас барсан. Энэ хүний хөрөнгө гэж юу ч байхгүй. Би айлын ганц хүү ээж аавын минь нэр заагаад үлдээсэн ганц байшинг өвлөх эрхтэй. ******* тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх бүрт би хариу тайлбараа гаргаж өгч байсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүнд нь хуулийн дагуу хариу тайлбар гаргаж байна. 1.Нэхэмжлэгч *******д болон түүний охинд байр өгнө гэж тохирсон, түүнийгээ өгөөгүй учир нэхэмжилж байна гэсэн байна. Би энэ хүмүүсд огт тийм зүйлс яриагүй, өгнө ч гэж хэлээгүй. Ямар учраас ингээд худлаа хэлж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Өөрөө ч энэ талаар ямар учраас дээрхи байрны захиалгын гэрээ хийгдсэнийг нотолж нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ дурдсан гэж ойлгож байна. Учир тухайн байрны захиалгыг хийхдээ миний аавын болон миний өөрийн газрыг авч зөрүүнд өгч байгаа л байр юм. Гэтэл өөрийн мэтээр аашилж аавыг минь өнгөрснөөс хойш намайг янз бүрээр дарамталж шахах болсон. Урьд гаргасан нэхэмжлэлүүд дээр би хариу тайлбар гаргахдаа тухайн газар ямар учиртай болох талаар маш олон тайлбарыг шүүхэд хүргүүлсэн байгаа, би өөрийн 100 хувь өмч болох газраа яагаад хэн нэгэн надад хамааралгүй хүнтэй хуваах ёстой гэж. Энэ удаад ч гэсэн би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2.Мөн УНХ Тоёото Ланд Крузер Прадо болон УНБ Тоёото приус 20 маркийн автомашинуудыг өөрийнх нь би авсан машин мэтээр ярьж би авах ёстой учир надад авч өгнө үү гэсэн байна. Тухайн 2 машин миний аавыг өнгөрсөний дараа өв залгамжпллаар надад шилжиж ирсэн машинууд. Энэ хоёр машиныг авсан түүхийг би мэднэ. Миний аав насаараа Цэргийн байгууллагад хөдөлмөр эрхэлсэн хүн, тэтгэвэрт гараад ч Нарантуул худалдааны төвд ёстой л нэхэмжлэгчийн хэлснээр хүйтэнд хөрч, халуунд халж байж олж авсан хөрөнгө. Гэтэл хэн нэгэн гуравдагч этгээд гарч ирээд л бүх зүйлс энэ эд хөрөнгө минийх, би авах ёстой гээд дайраад байгаад маш их гомдолтой байна. Мөн өөрийгөө нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ миний ээж гэж хэлж байх шиг байна, ичих хэрэгтэй. Би ээжийн хайр халамж гэдэг зүйлийг энэ хүнээс мэдэрч үзээгүй, би багаасаа л бие даасан хүүхэд байсан. Ийм байтал одоо гэнэт л аав бид хоёрын төлөө амьдарч байсан юм шиг, бүхий л зүйлээ зориулсан мэтээр бусдад ойлголт өгөхийг зорьж, өрөвдүүлэх гэж хичээж байгаа нь харамсалтай байна. Тиймээс дээрх хоёр машиныг мөн л хүлээн зөвшөөрөхгүй. Харин эсрэгээрээ Приус 20 маркийн УНБ дугаартай автомашиныг намайг өв залгамжилж авснаас хойш надад өгөхгүй өнөөдрийг хүртэл унаж байгаа. Энэ машинаа би өөрөө авах болно. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хамгийн сүүлийн шаардлага нь миний газрын үнэлгээнээс хамаарч өөртөө мөнгө авахыг санаархаж байх шиг байна, Үүнийг ч бас дээр хэлсэнчлэн хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бүгд миний өөрийн болон аавын өгсөн хувиарт өмч учраас би хэн нэгэн надад хамааралгүй этгээдийн үндэслэлгүй шаардсан өөрийнхөө зүйлсийг өгч чадахгүй. Тухайн үед аав бид 2-ыг хөрөнгө мөнгөгүй байсан гэж нэхэмжлэгч тал яриад байгаа. Манай аавын тэтгэвэрт гарсны 36 дахь сарын цалинг авсан бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгчихсөн байгаа. Би тухайн үед 15 настай хүүхэд байсан. Тэгээд 2009 онд 18 нас хүрээд тэр газрынхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авах хүсэлт өгсөн. Түүний дагуу газрын албанаас хүсэлтийг зөвшөөрч 2011 онд гэрчилгээг миний эзэмшилд өгсөн байдаг ба тухайн газар одоог хүртэл миний эзэмшилд байгаа. Тиймээс энэ маргаан бүхий 04 тоот хаягт байх газар нь миний хувиарт хөрөнгө гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас өөрт ноогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Прадо 120 маркийн автомашин нь 2003 оны машин буюу үйлдвэрлэгдээд 20 гаран жил болж байгаа юм чинь он залуу биш, тодорхой хэмжээний эдэлгээнд ороод явчихсан, засах хийх юм ихтэй байсан. Тэгээд энэ машиныг би найздаа өртэй байсан өр төлбөр дээрээ хэдэн төгрөг аваад зарсан нь үнэн. Приус 20 автомашины тухайд бол приусийг бол ерөөсөө би авъя гэж нэхэмжлэгч хэлж байсан. Мөн нэхэмжлэгч сард 90,000,000 төгрөгийн орлоготой байсан бол энэ хөрөнгийг надтай булаацалдахгүй байсан. Энэ Прадо 120 маркийн машин банкнаас гарсан явдлаасаа л миний аавын нэр дээр байсан, байсаар ч байсан. Миний аав тэтгэврийн зээл авч энэ машины төлөлтийг хийж байсан. Сүүлд нь 4,000,000 төгрөг улсаас тэтгэврийн зээл хөнгөлж байсан. Өмнөх компанитай 2013 онд байгуулсан гэрээ бүтэхгүй 10 гаран жил болоод өөр компанитай ахин гэрээ байгуулсан. Гэтэл өөр байртай гэрээ хийсэн сургаар нэхэмжлэгч тал гэнэт гарч ирээд юм мөнгө нэхэмжилж байна. Мөн тухайн машинуудын талаар маргаж байгаад эдгээр машинууд нь анхнаасаа миний аавын нэр дээр байж байгаад надад ирсэн. Гэтэл одоо энэ машиныг хэн хэдэн төгрөгөөр нийлүүлэн авсан гэж тогтоож, тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгч талын маргаад байгаа хөрөнгө болон машин нь миний өөрийн хувиарт хөрөнгө учраас хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй байсан. Тухайн приус машиныг манай аав өөрийн тэтгэврийн мөнгөөрөө худалдан авсан учраас нэхэмжлэгч тал нотлох баримт гарган өгч чадахгүй байна. Иймд *******гийн гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь энэхүү заргалдаж байгаа 2 талын хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд *******өөс энэ хэрэг болохоос өмнө худалдаж авсан бөгөөд тухайн үед УНХ улсын дугаартай автомашин нь талийгаач *******, ******* нарын эзэмшил бус *******ийн нэр дээр байсан бөгөөд худалдаж авахад ямар нэгэн битүүмж байгаагүй бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу миний бие худалдаж авсан тул энэ хэргээс намайг болон миний хууль ёсны эзэмшил дээр байгаа УНХ маркийн автомашиныг хасаж битүүмжийг арилгаж өгнө үү. Миний байгаа мөн *******өөс шилжүүлэн авсан тухай Авто тээвэрийн үндэсний төвийн лавлагаа болон миний нэр дээр байхад Банк бус санхүүгийн байгуулгад барьцаанд тавьж байсан бичиг баримтуутыг хавсарган өгч байна гэжээ. Хуульдаа автомашины эрх шилжүүлэхдээ ямар нэгэн гэрээ хэлцэл хийнэ гэж заасан зүйл байдаггүй мөн би нэхэмжлэгч *******гаас машин худалдан аваагүй. Хавтаст хэрэгт хавсарган өгсөн баримтад тухайн маргаан бүхий машин анхнаасаа *******гийн нэр дээр нэг ч удаа байгаагүй тиймээс нэхэмжлэлийн шаардлага бол цэвэр шуналын сэдэлтэй юм. Энэ Прадо маркийн автомашины үнэлгээ 2012 онд 36,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан бол 10 гаран жилийн дараа 33,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна гэж байхгүй. Банк бус санхүүгийн байгууллагад 7,000,000 төгрөгөөр барьцаанд тавин *******өд 7,000,000 төгрөг өгсөн. Мөн би *******өөс 3,000,000 төгрөг авах ёстой байсан тэр мөнгө дээрээ энэ 7,000,000 төгрөгийн нэмээд энэ машиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ автомашиныг надаас өөр хэн ч 10,000,000 төгрөгөөр авахгүй. Учир нь хуучны машин бөгөөд засвар үйлчилгээ их орсон, намайг анх худалдан авахад явдаггүй зогсонги байдалтай байсан. Би энэ машиныг 10,000,000 гаран төгрөгөөр засаж унаж байгаа. Би найзыгаа бодсондоо л 10,000,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн энэ машин нь анхнаасаа л *******ийн автомашин байсан, намайг худалдан авахад ч *******ийн эзэмшилд байсан учраас хууль бус гэж үзэхгүй байна. Мөн тухайн машин болон үл хөдлөх хөрөнгийн хамтын эзэмшлийн эд хөрөнгө гэж үзэх гэж байгаа бол нэхэмжлэгчийн жилд олдог 90,000,000 төгрөг нь бас хамтын хөрөнгө болох байх. Мөн энэ хэрэг маргаан нь нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хоорондын л хэрэг маргаан юм. Прадо машин нь ямар нэгэн эрхийн зөрчилгүйгээр миний өмч учраас би энэ хэрэг маргаанд огт хамааралгүй гэж үзэж байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас:
Нэхэмжлэл/1хх-1-4/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/1хх 157, 2хх 63-64, 2хх 84-85, 3хх 84-85, 3хх 153/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 5, 2хх 65/, итгэмжлэл/3хх 129/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар/1хх-6/, *******гийн харилцах болон зээлийн дансны хуулга/1хх-7-11, 16-17/, 2 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар-нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар гаргаж өгсөн/1хх-12-13/, *******ы бэр эгч Д.Гантөмөр, найз Д.Пүрэвсүрэн нарын тодорхойлолт1/хх-14-15/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/00749 дугаар шийдвэр/1хх-18-21/, Өргөн хүрээ ХХК-тай ын байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн СR-002-1 дугаартай Сити резидэнс хотхоны Орон сууц захиалгын гэрээ/1хх-22-24/, Мансардтай байшин, хашааны гэрэл зургийн үзүүлэлт/1хх-25, 26-33/, 2021 оны Арвижих-Эстимэйт ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний тайлан/1хх-26-33/, *******гийн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа/1хх 34/, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын хуулбар-нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр ирсэн/хх-35-38/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/1хх 48-49/, хариу тайлбар/1хх 53-54/, *******гийн 21, , тоот дансны хуулга/1хх 131-133, 134-135, 234-236, 2хх 71-73, 2хх89-3хх68/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн н-177/11616 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа/1хх 137/, Нарантуул ОУХТ-ийн түрээслэгчийн тодорхойлолт/1хх 142/ зэргийг,
Хариуцагч талаас:
*******өөс: Итгэмжлэл/1хх 43/, хариу тайлбар/1хх 47, 2хх 39, 2хх 67-68, 2хх 87, 3хх 90-91/, *******ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа/1хх 204, 2016/, *******ийн тээврийн хэрэгслийн лавлагаа/1хх 205/, УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ №0253/1хх 206/, УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ №0252/1хх 207/, дүүргийн Засаг даргын Газар эзэмших, ашиглах, гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай дугаартай захирамж/1хх208/, *******ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг/1хх 209-210, 3хх 132, 142/, Батлан хамгаалахын төв Архивын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7899 дугаартай лавлагаа/2хх 70/, ын төрсний гэрчилгээний хуулбар/2 хх 74/, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ/3хх 129-130/, Өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картын маягт/3хх 131,133/, гэрэл зургийн үзүүлэлт/3хх 134-137/, дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/3хх 138/, Газар эдэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл/3хх 139-140/, дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаартай захирамж, хавсралт/3хх 143-146/ зэргийг,
*******аас: хариу тайлбар/3хх 98, 155/, *******ы Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга/1хх 223, 3хх 99-100/, Эм эл жи финанс гинко ХХК албан бичиг/1хх 224, 3хх 156/,Эм эл жи финанс гинко ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх 225/, тээврийн хэрэгслийн лавлагаа/3хх 157/ зэргийг цуглуулсан.
Шүүхийн журмаар:
Нэхэмжлэгч талын хүсэлтээр: Автотээврийн Үндэсний төвөөс шүүхийн журмаар ирүүлсэн 37 хуудас нотлох баримтууд/1хх 71-108/, Нийслэлийн дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас шүүхийн журмаар ирүүлсэн 18 хуудас нотлох баримт/1хх 109-127/, Нийслэлийн ******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг/1хх 128/, Өргөн хүрээ ХХК-иас шүүхийн журмаар ирүүлсэн 5 хуудас нотлох баримт/1хх 159-164/, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 564 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/1хх 175-190/, Өргөн хүрээ ХХК-иас шүүхийн журмаар ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/23 дугаартай тайлбар/1хх 233/ зэргийг,
Хариуцагч талын хүсэлтээр: *******ыг гэрчээр асуусан тэмдэглэл/1хх 219-221/, г гэрчээр асуусан тэмдэглэл/1хх 229-231/, г гэрчээр асуусан тэмдэглэл/2хх 56-59/, г гэрчээр асуусан тэмдэглэл/2хх 60-62/ зэргийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* анх хариуцагч *******өд холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэгт 156,331,601 төгрөг гаргахаар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болон тодруулдаг./1хх 157/, /2хх63-65/, /2хх 84-85/, /3хх 84-85, 153/
Мөн *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
Нэхэмжлэгч ******* сүүлийн байдлаар үндсэн хариуцагч *******өд холбогдуулан 3 ширхэг орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Тоёота приус маркийн автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах, хувийн сууц, гаражаас ноогдох хэсэгт 11,298,330 төгрөг гаргуулах, хамтран хариуцагч *******д Тоёота Ланд круйзер Прадо 120 маркийн автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай, хамтран хариуцагч *******д холбогдуулан түүнд Тоёота Ланд круйзер Прадо 120 маркийн автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгаж хариуцагч *******аас автомашин гаргуулах тухай шаардлага болгон өөрчлөн тодруулсан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас хариуцагч *******өд холбогдох дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай байсан 41, 44 м.кв талбайтай хувийн сууц/18,855,351 төгрөгийн үнэ бүхий), 19,8 м.кв талбайтай гараж/үнэ 3,741,309 төгрөгийн үнэ бүхий/ зэргийн үнээс ногдох хэсэг 11,298,330 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч тал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд татгалзсан.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, хариуцагч ******* нарт холбогдуулан дээрх шаардлагуудыг гаргаж, үндэслэлээ ...******* нь талийгаач *******тай 2003 онд танилцан 2005 оноос гэрлэлтээ батлуулаагүй ч талийгаач болон түүний хүү *******ийн хамт 2020 оныг хүртэл хамтран амьдарч байх хугацаанд дундын эд хөрөнгө болох дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байршилтай газрыг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, дээр нь мансардтай хувийн сууц буюу байшин, блокон гараж барьж амьдарсаар байсан боловч нөхөр ******* 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зүрхний шигдээс өвчний учир гэнэт зуурдаар нас барсан, талийгаач *******, ******* нар хамтран амьдарч эхлэхээс өмнө өөр өөрийн гэсэн хашаа, байшин, машинтай байсан, түүнийгээ зарж борлуулсан мөнгөөр маргаж буй 4 тоот уг газрыг хүү *******ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж, газар дээрээ 2007 онд 41,44 м.кв талбайтай мансардтай хувийн сууц, 19,8 м.кв блокон граж зэргийг барьж хамтран амьдарч байсан, уг газар цэргийн ангийн эзэмшлийн газар байсан тул энэ үед эрх шилжих боломжгүй байсан. Уг маргаан бүхий газар, байшинд амьдарч байх хугацаанд уг газар гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж, манай газрыг авч оронд нь одоо баригдаж буй орон сууцны хорооллоос захиалагчтай орон сууц захиалгын гэрээг ******* байгуулан 1 өрөө байр 2 ширхэг, 2 өрөө байр 1 ширхэг, нийт 3 байр авахаар болсон, охин д нэг өрөө орон сууц өгнө гэсэн амлалтаасаа ******* буцаж, захиалагч талтай гэрээг ын байгуулсан гэрээг цуцлан өөрийн нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийж нийт 101,8 м.кв талбайтай 3/гурван/ орон сууцыг дангаар авахаар болсон нь үндэслэлгүй, уг газар болон сууц, гараж талийгаач нөхөр, ******* бидний хамтын хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө тул хамтран өмчлөх дундын өмч мөн, байшингийн палкан модыг хүртэл ******* өөрөө нураан авч явсан, 13,000,000 төгрөгийн өртөгөөр үнэлсэн байшин, гаражийг өөрийн унаж байсан "Toyoto Spice" 31-93 улсын дугаартай Жийб маркийн машинаа 8,000,000 төгрөгт зарж нэмэрлэж барьж байгуулсан, мөн 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн "Клугер" маркийн машиныг 6,000,000 төгрөгийг Хаан банкнаас зээлээр авч, 12,000,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 18,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "Клугер" маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр зарж маргаж байгаа буюу *******ийн *******д зарсан УНХ улсын дугаартай "Прадо-120" маркийн машиныг "Клугер" зарсан 18,000,000 төгрөг дээр Хаан банкнаас 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр авсан 17,200,000 төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр авч мөнгийг нэмж, нийт 33,000,000 төгрөгөөр Жамбаагийн Должоогоос худалдан авсан, банканд зээлээ 21,446,000 төгрөг болгож 2014 онд төлж дуусгасан, 32-33,000,000 төгрөгийн үнэтэй машиныг ******* 10,000,000 төгрөгөөр найз *******д худалдсан дүр үзүүлсэн хэлцлийг тус автомашиныг надад өгөхгүй байх зорилгоор шилжүүлсэн тул УНХ улсын дугаартай Прадо 120 маркийн суудлын авто машиныг *******өөс иргэн *******д шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үр дагаварыг арилгаж УНХ улсын дугаартай Прадо 120 маркийн суудлын авто машиныг биет байдлаар хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* Приус 20" маркийн УНБ улсын дугаартай автомашиныг 14,600,000 төгрөгийг бэлнээр төлж талийгаач нөхөр Э.Энхтайваны нэр дээр үнийг 100 хувь төлж авсан, одоо ч миний өмчлөл эзэмшилд бодитоор байж, би ашиглаж, эзэмшиж өнөөдрийг хүрсэн учир тус автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага үндэслэлтэй ... гэж тайлбарладаг.
Хариуцагч ******* ...******* нь миний аавтай анх суухдаа аав болон намайг огт хөрөнгө мөнгөгүй хоосон хашаанд байсан мэтээр, мөн дээрх нэхээд байгаа эд зүйлсээ өөрөө бүгдийг нь авч ирж, бий болгосон гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй, би аавтайгаа дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 193 тоотод амьдардаг байсан, миний аав цэргийн 0310 дугаар ангид алба хашдаг байж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, тус цэргийн ангийн захирагч байсан М.Жаргал генералаас миний аав маргаж буй газрыг бэлгэнд авч байсан, хүлээж авсаны дараа миний нэр дээр болгож өгсөн, тэтгэвэрт гарсны дараа олгодог 1 удаагийн тэтгэмжээрээ болон хуучин хашаа байшингаа заран байж маргаан бүхий шинэ газар хашаандаа байшингаа барьсан, би аавтайгаа 2006 оноос хойш автын чиглэлээр ажил хийж, өөрийн хэрэгцээгээ болон гэр бүлийн тог, цахилгааны мөнгийг зарим үед төлж байсан, одоо би эхнэр хүүхэдтэй тусдаа амьдарч байгаа, маргаан бүхий газар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж дээр нь орон сууцны хороолол баригдаж байгаа, 3 орон сууц захиалсан нь үнэн бөгөөд нэхэмжлэгч ******* болон түүний охинд байр өгнө гэж тохирсон гэх зүйлс яриагүй, өгнө ч гэж хэлээгүй, миний 100 хувийн өмч болох газраа хамааралгүй хүнтэй хуваах үндэслэлгүй, мөн УНХ улсын дугаартай Тоёото ланд круйзер Прадо 120 маркийн автомашин, УНБ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашинуудыг түүний авсан машин мэтээр тайлбарласныг зөвшөөрөхгүй, уг 2 машин миний аавыг өнгөрсөний дараа өв залгамжлалаар шилжиж ирсэн автомашинууд тул мөн л хүлээн зөвшөөрөхгүй, Тоёота Приус 20 маркийн автомашиныг надад өгөхгүй өнөөдрийг хүртэл унаж ашиглаж байгаа, автомашинууд аавын өгсөн хувиарт өмч учраас өгч чадахгүй, Прадо 120 маркийн автомашин 2003 онд үйлдвэрлэгдээд 20 гаран жил болсон он залуу биш, тодорхой хэмжээний эдэлгээнд ороод явчихсан, засах хийх юм ихтэй байсан тул найздаа өртэй байсан өр төлбөрт өгөөд хэдэн төгрөг нэмж аваад зарсан нь үнэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч ******* ...Миний бие *******өөс энэ хэрэг болохоос өмнө УНХ улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо 120 маркийн автомашиныг *******ийн нэр дээр байсан болохоор худалдаж авсан, нэхэмжлэгч *******гаас автомашин худалдан аваагүй, түүний нэр дээр нэг ч удаа байгаагүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөьшөөрөхгүй, 2012 онд 36,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан бол 10 гаран жилийн дараа 33,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна гэж байхгүй, би банк бус санхүүгийн байгуулагад 7,000,000 төгрөгөөр барьцаанд тавин *******өд 7,000,000 төгрөг өгсөн, *******өөс 3,000,000 төгрөг авах ёстой байсан тэр мөнгө дээрээ 7,000,000 төгрөгийн нэмээд энэ машиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, хуучны машин тул засвар үйлчилгээ их орсон, 4,500,000 төгрөгөөр явах анги сольж, машиныг авснаас хойш 10,000,000 гаран төгрөгөөр засаж унаж байгаа, найзыгаа бодсондоо л 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, *******, ******* нарын маргаан надад хамааралгүй, автомашин миний өмч учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримтууд тогтоогдов.
Нэг. 3 ширхэг орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд:
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/00749 дугаар шийдвэрээр *******г талийгаач Алаг адуу овогт Вандангийн Энхтайван/РД-ТГ63103110/-тай 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан/1хх18-21/
Тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт ***** нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний учир нас барсан, төрүүлсэн 1 хүүтэй, хүү ***** мөн болох талаар, дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хаягт 2011 оны 11 сараас эхлэн 2019 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт өрхийн тэргүүн *******, бүх гишүүнд *******, ******* гэж бүртгэгдсэн, ******* нь Хонин онхууд овогт Дашнямын Цэцгээтэй гэрлэсэн гэрлэлтийн бүртгэл 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн байдаг талаар дүгнэсэн байх ба тус шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин үнэлэх шаардлагагүй, энэ талаар талууд маргаагүй.
Нийслэлийн дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрйн 125 дугаар захирамжаар дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18649311105743 дугаартай, 697 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай иргэний ахуйн зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн *******өд олгон газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрйн дугаар захирамжаар уг 4 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18649311105743 дугаартай, 697 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэрчилгээний хугацааг сунган 000756502 эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн *******өд дахин олгосон.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын дугаар захирамжаар гэр хорооллын айлуудыг газарт оруулан гэр хорооллыг дахин төлөвлөлт хийх ажлын төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчээр Баганат өргөө ХХК шалгаран батламж авч, дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баганат хороолол төслийн хүрээнд *******тэй гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд 0000224 тоот 2 талт гэрээ болон 051 тоот 3 талт гэрээг тус тус Баганат өргөө ХХК-тай байгуулсан./1хх109-127, 208-210, 3хх 132-146/
2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г нэг талаас *******, нөгөө талаас ГХДТ-2013/6 багцын дугаар бүхий байршилд А блокод хэсэгчлэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Баганат Өргөө ХХК/РД-, УБД-/, гуравдагч талаас Нийслэлийн Засаг даргыг төлөөлөн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар тохиролцон 051 дугаар гэрээг байгуулсан байдаг./3хх 129-131, 3хх 132-146/
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр , Өргөн хүрээ ХХК нарын хооронд Орон сууц захиалгын CR-002-1 дугаар гэрээ байгуулан Сити резидэнс хотхоны CR-02 дугаар байрны 4 дүгээр давхрын 1А загварын 25,77 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв 3,190,000 төгрөгийн үнэлгээг хямдруулан 2,500,000 төгрөгөөр 64,425,000 төгрөгт тооцон д олгохоор, хариу төлбөрт дүүргийн 8 дугаар хороонд байрлах *******ийн эзэмшлийн хашаа байшинг бартерийн журмаар гүйцэтгэгч Өргөн хүрээ ХХК-ийн өмчлөл эзэмшилд 2021 оны 08 дугаар сарын 30-ны дотор шилжүүлэн төлж барагдуулахаар тохиролцсон./1хх22-25/
Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* нь дээрх гэрээг цуцлан шинэ гэрээ байгуулахаар Өргөн хүрээ ХХК-ид хүсэлт гаргасан болох нь тогтоогддог./1хх 163-164/
Өргөн хүрээ ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 05/23 дугаартай тус шүүхэд ирүүлсэн тайлбарт 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *******, түүний эгч гэх нартай харилцан тохиролцож түүний маргаан бүхий 4 тоот газар эзэмших, өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэн газрыг чөлөөлж авахаар, Сити резидэнс барилгын төслөөс CR-02 дугаар блок 8 давхрын 8F загварын 48,16 м.кв 2 өрөө байр 1-ийг, эгч гэх Отгон овогтой Жаргалд CR-02 дугаар блок 4 давхрын 1А загварын 25,77 м.кв 1 өрөө байр 1-ийг өгөхөөр тохиролцсон боловч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* дахин шинээр хүсэлт гарган гэрээнүүдийг цуцлан өмнөх 2 өрөө байр 1, 1 өрөө байр 1 дээр дахин 1 өрөө байрыг нэмж, CR-05 дугаар блокоос 8 давхрын 8С загварын 48,28 м.кв 2 өрөө байр 1-ийг, 7 давхрын 7А загварын 26,76 м.кв 1 өрөө байр 1-ийг, 4 давхрын 4G загварын 26,76 м.кв 1 өрөө байр 1-ийг, нийт 3 байр өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан, нийт 101,8 м.кв*2,500,000 төгрөгөөр тооцон нийт 254,500,000 төгрөгийн өртөг бүхий орон сууц өгөхөөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэжээ./1хх 233/
*******, Өргөн хүрээ ХХК нарын хооронд шинээр 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалгын CR-002 дугаар гэрээ-г байгуулан тус гэрээгээр Сити резидэнс хотхоны CR-05 дугаар байрны 51 тоот 8 дугаар давхрын 8С загварын 48,28 м.кв талбайтай 2 өрөө, 42 тоот 7 дугаар давхрын 7А загварын 26,76 м.кв талбайтай 1 өрөө, 27 тоот 4 дүгээр давхрын 4G загварын 26,76 м.кв талбайтай 1 өрөө, нийт 3 ширхэг орон сууцыг 1 м.кв 2,990,000-3,090,000 төгрөгийн үнэлгээг хямдруулан 2,500,000 төгрөгөөр нийт 254,500,000 төгрөгт тооцон *******өд олгох, хариу төлбөрт ******* дүүргийн 8 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшин газрыг бартерийн журмаар гүйцэтгэгч Өргөн хүрээ ХХК-ийн өмчлөл эзэмшилд 2021 оны 08 дугаар сарын 30-ны дотор шилжүүлэн төлж барагдуулахаар, мөн өдрөөс байшинг бүрэн чөлөөлөхөөр үндсэн нөхцлүүдийг тохиролцжээ./1хх160-162/
Тус тохиролцооны дагуу маргаан бүхий газрыг чөлөөлсөн, дээр нь байрлах сууцны зориулалттай байшингийн дүнз модыг хариуцагч ачин авч явсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
******* болон Баганат өргөө ХХК нар тохиролцоо ёсоор 2018 оны 03 дугаар сарын 29, 20-ны өдрүүдэд уг 4 тоот хаягт байршилтай газрын эзэмших эрхийг гүйцэтгэгчийн нэр дээр өмчлөх эрх болгон сунгуулах тухай хүсэлтүүдийг зохих төрийн байгууллагад гаргасан байдаг./1хх 111, 112/
Дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч *******гаас 2021 онд уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба хөрөнгийн үнэлгээний Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсанаар *******ийн захиалгаар газар, хувийн сууц, гаражийг үнэлүүлсэн гэх бөгөөд маргаан бүхий хөрөнгүүдийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 697 м.кв талбай бүхий газрыг 242,761,851.66 төгрөгөөр, 41,44 м.кв талбай бүхий дүнзэн байшинг 18,855,350.84 төгрөгөөр, 19,8 м.кв талбай бүхий блокон гаражийг 3,741,309 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 261,617,203 төгрөгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон байдаг./1хх 26-33/
*******г болон ******* нар маргаан бүхий дээр үл хөдлөх хөрөнгийг бий болгосон тухайгаа нотлохоор эд хөрөнгөтэй эсэх лавлагааг ирүүлж, ******* ******* дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 943 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 441,41 м.кв талбайтай улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Г-2202000753 дугаартай газрын өмчлөгчөөр 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэдсэн, мөн хаягт байршилтай 84,6 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2202012870 дугаартай хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн, дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 дугаар байрны 52 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2204016985 дугаартай орон сууцны өмчлөгчөөр 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн лавлагаа хэрэгт авагдсан./1хх 34/
******* мөн эд хөрөнгөтэй эсэх лавлагааг ирүүлж, дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 193 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 424 м.кв талбайтай улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Г-2204002891 дугаартай газрын өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн, мөн хаягт байршилтай 326 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2204016940 дугаартай хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдэж байсан тухай лавлагаануудыг ирүүлжээ./1хх 204, 216/
Дээрх үйл баримтууд, гэрч гийн мэдүүлэг зэргээс үзвэл маргаан бүхий 4 тоот газрыг 2005-2011 он хүртэл *******, *******, ******* нар гэрчилгээгүйгээр эзэмшиж ашиглан дээр нь хувийн сууц, гараж барьж, дотор нь хамтран амьдарч, гэрч маргаан бүхий газар дээрх хувийн сууц, гаражийг 2005, 2006 оны үед барьж, материал болон ажлын хөлсийг ******* төлж, хожим 2011 оны 11 сараас эхлэн хүн ам өрхийн бүртгэлд өрхийн тэргүүн *******, бусад гишүүд *******, ******* нар харъяа засаг захиргааны нэгжид бүртгүүлж, эрх бүхий байгууллага иргэн *******өд ахуйн болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ахуйн зориулалтаар 5 жил, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна./1хх 229-232/
Нэхэмжлэгч уг маргаан бүхий газрыг 2007 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч н.Жаргал гэх хүнээс 4,200,000 төгрөгөөр худалдаж авсан, талийгаачийн найз Д.Пүрэвсүрэн ч энэ тухай мэднэ, хувийн сууц, гаражийг барьсан зардал мөнгийг ихэнхийг өөрөө төлсөн, өөрийн ******* дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 943 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 441,41 м.кв талбайтай улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Г-2202000753 дугаартай газар, мөн хаягт байршилтай 84,6 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2202012870 дугаартай хувийн сууц, гараж, хашаагаа 2006 онд 7,000,000 төгрөгөөр худалдан борлуулснаас болон өөрийн эзэмшиж байсан "Toyoto Spice" 31-93 улсын дугаартай Жийб маркийн машинаа 8,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан мөнгөнөөс нэмэрлэсэн, талийгаач ******* нь хуучин дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 193 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 424 м.кв талбайтай улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Г-2204002891 дугаартай газар, мөн хаягт байршилтай 326 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2204016940 дугаартай хувийн сууц, гаражийг худалдсан 5,000,000 төгрөгийн хөрөнгийг оруулсан, талийгаач бид хэн аль нь өмнө газар эзэмшиж байсан тул маргаан бүхий газрыг 2011 онд хөөцөлдөн *******ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан, ******* 2000 оноос хойш Нарантуул ОУХТ-ийн бэлэн хувцасны 1 дүгээр лангууг түрээслэн ажиллаж ашиг орлого олдог, өөрийн тоот дансны хуулгаар 2007 онд 71,212,237.15 төгрөгийн, 2011 онд 93,047,649.86 төгрөгийн, 2012 онд 78,943,331.03 төгрөгийн, 2013 онд 172,752,604.55 төгрөгийн, 2015 онд 81,550,214.18 төгрөгийн, 2016 онд 110,479,465/77,004,124.18+33,475,341.51/ төгрөгийн, 2017 онд 122,151,405/88,676,064+33,475,341.51/ төгрөгийн, 2018 онд 227,843,800/58,617,800+79,957,200+89,268,800/ төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дансны хуулгаар үлдэх мөнгөн хөрөнгийг гаргасан нь нотлогдоно гэж тайлбарладаг. /1хх 142/, /2хх 240-3хх 5, 60-68/, /2хх 89-91/, /2хх 92-94/, /2хх 95-96/, /2хх 97-100/, /2хх 101-107/, /2хх 108-126/, /2хх 127-134/, /2хх 135-153/, /2хх 154-170, 171-206, 3хх 6-13/, /2хх 207-221/, /2хх 71-73/, /2хх 222-239, 3хх 14-30, 31-49, 50-59/
Хариуцагч Д.Эрдэнэмөнх татгалзалдаа түүний аав *******д газрын эрхийг н.Жаргал дарга бэлэглэсэн, дээр нь баригдсан сууц, гаражийг барихад Зэвсэгт хүчний Жанжин штабын салбар зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын хуралдааны шийдвэрийг үндэслэн *******д 29 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмж олгосон мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулсан, өөрөө болон эцэг *******ы хамт Нарантуул зах болон Техникийн зах дээр машин худалдах, засварлах, нэхэмжлэгчийн наймаа арилжаанд нэмэр болох байдлаар тусалсан, мөн маргаан бүхий 4 тоот газар дээрх хувийн сууцны ашиглалттай холбогдуулан эрчим хүч тогны зардал зэргийг өөрийн болон эцгийн зүгээс төлж байсан гэж маргадаг, холбогдох архивын лавлагааг гаргуулсан./2хх 70/
Гэвч хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч худалдан авсан талаарх болон хариуцагч талын татгалзалтай холбоотой нотлох баримтууд авагдаагүй.
Харин маргаан бүхий газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө хувийн сууцанд 5,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар ******* маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлган эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байсан, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2011 онд ахуйн, 2018 оноос гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д зааснаар Монгол Улсын иргэн Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах тухай заасан байх тул нэхэмжлэгч ******* өөрөө болон талийгаач ******* нар маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр эзэмших боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, 2006 оноос хойш ашиглаж байсан гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар төрөөс олгосон газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон нь *******өд эзэмших эрхийн гэрчилгээ дангаар олгосон ч зориулалтаас үзвэл ганцаар эзэмших, ашиглах эрхгүй, гэр бүлийн бусад гишүүдэд хамааралтай гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2-т зааснаар хөрөнгө, түүний эрхийг олж авах, зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг тухайн эрхийн хууль ёсны эзэмшигч нар олж авах эрхтэй, 89 дүгээр зүйлийн 89.4-т зааснаар нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байхаар, 89.5-д нэг эд хөрөнгийн тодорхой хэсгүүдийг хэд хэдэн этгээд эзэмшиж байвал тэдгээр нь тус бүрдээ өөрт оногдох хэсгийн эзэмшигч байхаар заасан.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байхаар заасан тул маргаан бүхий газар, түүн дээр бий болсон хувийн сууц, гаражийн хамтран өмчлөгч *******, *******, ******* нар мөн гэж үзнэ.
Хэргийн үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд зохигчийн дундын хөрөнгө болох газар, сууц, гараж гэх үл хөдлөх эд хөрөнгүүд ашиглалтын явцад газрын эрхийн үр шим өөрчлөгдөн, уг эрхийг бусдад шилжүүлэн 3 ширхэг орон сууц болгохоор тохиролцсон болох нь тогтоогдож, ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөгч эзэмшигч нар өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй тул тэдний эрх юм.
Харин нэхэмжлэгч, хариуцагч, талийгаач ******* нар бий болсон хөрөнгөө хэн хэдэн хувиар хэсэгчлэн өмчлөх талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тухайлан тохиролцсон баримтгүй тул Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хамтран өмчлөгч бүрийг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч тал нь уг маргаан бүхий газарт баригдсан сууц, гаражнаас ноогдох хэсэгт 11,298,330 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсныг дурдаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Харин уг маргаан бүхий газар, сууцны зориулалттай байшин, гаражийг хөрөнгийн үнэлгээний Арвижих-Эстимейт ХХК-иар үнэлүүлсэн 261,617,203 төгрөгийн зах зээлийн үнэлгээнд тулгуурласан үнэлгээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын төслийг хэрэгжүүлэгч Өргөн хүрээ ХХК-ийн нийт 101,8 м.кв талбай бүхий 1 м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр тооцсон гэх 254,500,000 төгрөгийн өртөг бүхий 3 орон сууц өгөхөөр тохиролцсон үнэлгээтэй дөхсөн, үнэ цэнэ өссөн нь бодитой гэж үзсэн тул хамтран өмчлөгч *******, *******, ******* нар дундаа хэсгээр 84,833,333/254,500,000:3/ төгрөгийн хэмжээнд өмчлөх эрхтэй.
Нэхэмжлэгч тал 33 хувиас дээш хэмжээгээр дундын өмчийг шаардах эрхтэй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.
Иймээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 106.1, 108.1, 108.8-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч тал маргааны зүйлийн үр шимийн 33 хувь болох 84,833,000 төгрөгийг хариуцагчаас шаардаагүй, тус 3 орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь талийгаач ******* нас барсан, хууль ёсны эхнэр, төрүүлсэн хүүхэдтэй, тэд өв залгамжлалын журмаар шаардах эрхтэй байхыг үгүйсгэхгүй нөхцөлд 3 орон сууцныг бүхэлд хамтран өмчлөх эрхтэйг тогтоох үндэслэлгүй, талийгаач ******* хариуцагч биш, 84,833,333 төгрөгт ноогдох орон сууц хуваарилах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас Сити резидэнс барилгын төслөөс CR-05 дугаар блокийн 7 давхрын 7А загварын 26,76 м.кв талбай бүхий, 66,900,500/26,76*2,500,000/ төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоож, харин 8 давхрын 8С загварын 48,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 4 давхрын 4G загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай 2 шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Тоёота приус маркийн автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******* 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Тоёота Приус 20 маркийн УНБ улсын дугаартай автомашиныг 14,600,000 төгрөгийг бэлнээр үнийг 100 хувь төлж худалдан авсан боловч тухайн үед талийгаач *******ы нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч өв залгамжлалын журмаар хариуцагч *******ийн өмчлөлд нэр шилжсэн, гэвч өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэж байгаа тул түүний ашиглалтад өгөөгүй одоог хүртэл өөрийн ашиглалтад бодитоор ашиглан өнөөдрийг хүрсэн тул тус автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага үндэслэлтэй гэдэг.
Хариуцагч ******* уг автомашин өөрийн эцгийн хуваарьт хөрөнгө байсан, өв залгамжлалын журмаар өмчлөгч нь болсон боловч одоогоор өөрийн эзэмшилд авч чадаагүй, нэхэмжлэгч унаж ашиглаж байгаа ч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл уг маргаан бүхий УНБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин 2007 онд үйлдвэрлэгдсэн, бор шаргал өнгийн арлын дугаартай байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын хил гаалиар орж ирсэн, анхны өмчлөгч Б.Батцэрэнгээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******д худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжсэн, гэрээнд 14,600,000 төгрөгийн үнэ бичигдсэн, 14.600.000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан болох нь гаалийн мэдүүлэг, худалдах худалдан авах гэрээний хуулбаруудаар тогтоогддог, сүүлийн байдлаар уг автомашины өмчлөгчөөр 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн өдрийн 85 дугаартай тойргийн нотариатчаас олгосон 252 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн ******* бүртгэгдсэн боловч одоо нэхэмжлэгч *******гийн эзэмшил ашиглалтанд байгаа болох нь тогтоогддог, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
Маргаан бүхий Тоёота приус маркийн автомашин 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд талийгаач *******ы өмчлөлд бүртгэлтэй боловч талийгаач Алаг адуу овогт Вандангийн Энхтайван/РД-ТГ63103110/ нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний учир нас барсан учир өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн түүний төрүүлсэн ганц хүү Алаг адуу овогт Энхтайваны Эрдэнэмөнх/РД:УК89111639/-өд өмчлөх эрх шилжжээ.
Нэхэмжлэгчийн уг маргаан бүхий УНБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14,600,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр үнийг өөрөө төлж худалдаж авсан гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаас автомашины үнэнд 14,600,000 төгрөгийг төлсөн, *******ы нэр дээр авсан, үнийг би 100 хувь төлсөн гэх тайлбараа нэхэмжлэгч ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар холбогдох нотлох баримтуудаар нотлоогүй гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэхээр заасан боловч маргаан бүхий автомашиныг эзэмших эрхтэй болохоо нотлоогүй тул хариуцагч В.Эрдэнэмөнх хуурч мэхлэх болон хүч хэрэглэх замаар тус эд хөрөнгийг олж аваагүй, өв залгамжлалын журмаар өмчлөх эрхийг олж авсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгч ******* өөрийн эзэмшилд байлгах эрхтэй шударга эзэмшигч гэж үзэх болон Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий Тоёота приус маркийн автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Гурав. Тоёота Ланд круйзер Прадо 120 маркийн автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай шаардлагын тухайд
Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* болон хамтран хариуцагч ******* нарт холбогдуулан Тоёота Ланд круйзер Прадо 120 маркийн автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай шаардлагыг гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан УНХ улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо 120 маркийн автомашин 2003 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн RZJ1200022495 арлын дугаартай, 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын хил гаалиар орж ирсэн, анхны өмчлөгч Жамбаагийн Должоогоос 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* Хаан банк ХХК-иар дамжуулан лизингээр худалдан авч, Хаан банк ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс *******, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс ын зээлийн барьцаанд тавьсан хугацаанд Хас банк ХХК, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс *******, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Б.Өнөр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс *******, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн өдрийн 85 дугаартай тойргийн нотариатчиас олгосон 253 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн *******, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс бүртгэлийн мэдүүлгээр *******, мөн оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс бүртгэлийн мэдүүлгээр *******ы зээлийн гэрээний үүргийн хугацаанд Эм Эл Жи Финанс гинхо ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогддог./1хх 71-108, 205, 206-207/
УНХ улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркийн автомашины өмчлөгчөөр 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21 өдрийг хүртэл хугацаанд талийгаач ******* өмчлөгчөөр бүртгэлтэй байсан./1хх 71-108/
Нэхэмжлэгч ******* маргаан бүхий УНХ улсын дугаартай автомашиныг Жамбаагийн Должоогоос 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгэлтэй 56-86 Клугер маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үнэ дээр Хаан банк ХХК-иас 17,200,000 төгрөгийг зээлдэн лизингээр нийт 33,000,000 төгрөгөөр худалдан авч, Хаан банк ХХК-ийн барьцаанд байх 2014 он хүртэлх хугацаанд 21,446,000 төгрөг болгож зээлийг өөрөө төлж дуусгасан гэх тайлбар гаргадаг.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар *******гийн 21 тоот зээлийн дансны хуулгаар ******* 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэрэглээний зориулалтай /өөрийн/ тоот дансаар 17,200,000 төгрөгийн зээлийг Хаан банк-ХХК-иас авсан, өөрийн тоот дансаар 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 21,446,747.63 төгрөг болгон зээл, хүүгийн хамт төлсөн болох нь тогтоогдов./1хх-132, 133, 234-235/
Мөн *******гийн тоот дансны хуулгаас үзвэл 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр /өөрийн/ дансаар 15,000,000 төгрөгийн, 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000, 1,000,000 төгрөгийн, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 652,000 төгрөгийн, 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17,200,000 төгрөгийн тус тус орлогын гүйлгээ хийгдсэн.
2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 36,512,900 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдов./1хх-135, 236/
*******гийн тоот дансаар 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5003537321/Должоо/ тоот дансаар Амарзаяа автомашины үнэ гүйлгээний утгаар 36,456,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн/1хх-7/
Нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг 33,000,000 төгрөгөөр авсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар 36,456,000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогддог, гэвч уг автомашины зах зээлийн үнэ ханш тогтоолгохоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн Тоёота ланд круйзер прадо 120 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилуулан үнэлүүлэхэд шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 564 дугаар дүгнэлтээр өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ дунджаар 32,000,000 төгрөг болохыг тогтоожээ./1хх 175-190/
Маргаан бүхий Тоёота приус маркийн автомашин 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд талийгаач *******ы өмчлөлд бүртгэлтэй боловч талийгаач Алаг адуу овогт Вандангийн Энхтайван/РД-ТГ63103110/ нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний учир нас барсан учир 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаартай тойргийн нотариатчиас олгосон 253 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн түүний төрүүлсэн ганц хүү Алаг адуу овогт Энхтайваны Эрдэнэмөнх/РД:УК89111639/-өд өмчлөх эрх шилжжээ.
Маргаан бүхий автомашиныг ******* 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгээр *******д шилжүүлж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс бүртгэлийн мэдүүлгээр *******ы зээлийн гэрээний үүргийн хугацаанд Эм Эл Жи Финанс гинхо ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогддог.
Эм Эл Жи Финанс гинхо ХХК нь *******ы тус Эм Эл Жи Финанс гинхо ХХК-ийн нэр дээр байгаа гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан түүний нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг Автотээврийн Үндэсний төвд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан боловч тус ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан битүүмжтэй тул биелэгдэх боломжгүй гэх тайлбар ирүүлдэг./1хх 224-225, 3хх 156-157/
Хариуцагч ******* маргаан бүхий автомашиныг *******д 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, хамтран хариуцагч ******* 10,000,000 гаран төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн одоо өөрийн эзэмшилд гаражид байгаа гэх тайлбар гаргадаг.
Хариуцагч ******* нь *******өд автомашины үнэнд төлөх 10,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хариуцагч *******ийн зээлсэн зээлийн авлагатай байсан түүнийгээ суутгаад, Эм Эл Жи Финанс гинхо ХХК-ид уг автомашиныг барьцаалан 7,000,000 төгрөгийн зээл авснаас 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэх 500,000 төгрөгт дугуй өгч төлбөрийг барагдууласан тухай тайлбар гаргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар *******ы төрийн банкны 104500762880 тоот дансны хуулгаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уг данс руу 3,500,000, 3,500,000 төгрөгөөр 2 удаа Эм Эл Жи Финанс гинхо ХХК-ийн 5005021689748 тоот дансаар 7,000,000 төгрөгийн зээл олгогдсон, мөн өдөртөө ******* 2,500,000, 2,000,000, 2,000,000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр 6,500,000 төгрөгийг хаан банкны 5103037700/Эрдэнэмөнх/ тоот данс руу Зээл гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь тогтоогддог./1хх 223, 3хх94-95/
*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамран хариуцагчаар татахаас өмнө гэрчээр асуусан байх ба гэрчийн мэдүүлгээр маргаан бүхий автомашиныг 10,000,000 төгрөгөөр авахаар болсон, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг өгөхийн тулд банк бусийн зээлийн барьцаанд тавьсан гэх мэдүүлэг авагдсан/1хх 219-221/
Дээрх үйл баримтуудаас үзвэл маргаан бүхий Прадо 120 маркийн автомашин хариуцагч *******өд өв залгамжлалын журмаар өмчлөл шилжсэн, ******* өмчлөгчийн хувиар бусдад буюу *******д худалдан борлуулсан болох нь тогтоогдов.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч ******* уг маргаан бүхий автомашины үнийг 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн гэх тайлбараа холбогдох нотлох баримтаар нотолж чадсан гэж үзэв.
Хариуцагч ******* нь *******тэй улсын бүртгэлийн үнэн зөвд үндэслэн худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч барьцаанд тавьсан, одоо Эм Эл Жи Финанс гинхо ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч ******* эзэмшин ашиглаж байгаа болох нь тогтоогдов.
Нэхэмжлэгч тал *******ийн *******тай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай шаардлага нь үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь *******, ******* нар худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэхийг хүсээгүй, аливаа үр дагавар гаргах хүсэл зориг байгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, худалдах, худалдан авах хүсэл зориг байсны үндсэн дээр автомашин шилжүүлсэн, үнэ төлбөр төлөгдсөн, зээл авсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй төдийгүй маргаан бүхий автомашины өмлөх эрх нэг этгээдээс нөгөө рүү гэх байдлаар 2 өөр этгээд рүү шилжсэн, түүнчлэн хариуцагч ******* өмчлөгч биш байх тул хангагдах боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох Тоёота Ланд круйзер Прадо 120 маркийн автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч ******* маргаан бүхий автомашиныг биет байдлаар гаргуулах боломжгүй, өөр этгээдэд өмчлөх эрх шилжсэн тул автомашины үнийг гаргуулахаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд тус шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,083,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 492,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав./1хх 35-38, 2хх 74/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас дүүргийн 8 дугаар хороонд баригдах Сити резидэнс барилгын төслөөс CR-05 дугаар блокийн 7 давхрын 7А загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ******* өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дүүргийн 8 дугаар хороонд баригдах Сити резидэнс барилгын төслөөс CR-05 дугаар блокийн 8 давхрын 8С загварын 48,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 4 давхрын 4G загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай, Тоёота приус 20 маркийн УНБ улсын дугаартай автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох Тоёота Ланд круйзер Прадо 120 маркийн УНХ улсын дугаартай автомашины өмчлөх эрх шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******өд холбогдох дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай байсан 41,44 м.кв талбайтай хувийн сууц, 19,8 м.кв талбайтай гараж зэргийн үнээс ногдох хэсэгт 11,298,330 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,083,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 492,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****