| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0003/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Н.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их өлзийт овогт Надмидын Ганболд холбогдох 1729001050056 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн нутаг Дэнж хороололд эхнэр Э.Наранбаярыг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “ Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.
Насанд хүрээгүй гэрч Б.Бүрэнжаргалын өгсөн: “...Би 2017 оны 12 сарын 08-ны орой гэртээ ганцаараа байж байгаад бэр эгч Наранбаяр унтах уу гэж хэлсэн тэгэхээр нь би гэртээ шүлэг цээжилж байгаад унтана гэж хэлсэн тэгээд би гэртээ ганцаараа унтсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад нагац ах Н.Г гэрт ганцаараа орж ирээд хүйтэн гэрт юу хийж байгаа гэрт орж унт гэж хэлсэн тэгээд би Ганболдын гэрт нь орсон чинь Наранбаяр хоёр хүүхэдтэйгээ Ганболд ах нар байсан өөр хүн байгаагүй. Тагээд Ганболд ах Наранбаяр эгч хоёр муудалцаад хэрэлдээд байсан тэр үед нь бага хүүхэд нь уйлаад байхаар нь бага хүүхдийг нь аваад гэрийн зүүн талд газар сууж хүүхдийг авсан. Ганболд Наранбаяр хоёр зодолдоод байсан би дүүгээ аваад буруу хараад сууц байсан. Тэгэж байгаад гаднаас цагдаа орж ирээд Ганболд ахыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх–ийн 17-р хуудас/,
Гэрч Б.Нандинбаярын өгсөн: “...Би 2017 оны 12 сарын 09 –ны шөнө МТ шатахуун түгээх станц дээр ээлжтай байж байхад шөнө 02 цагийн үед манай төрсөн дүү Ганболд энхэр Наранбаяр миний утас руу залгаад Ганболд гэрт согтуу ирчээд агсан тавиад байна гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаагийн утас руу залгаж дуудлага өгсөн. Би өөрөө ажлаа орхиж очих боломжгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2017 оны 12 сарын 12-ний өдрийн №2 дугаартай
Н.Гын яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 12 сарын 09-ны шөнө 02 цагийн үед би гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байх үед манай нөхөр Н.Г нь архи уучихсан ирсэн. Тэгээд Ганболд нь үглэж хэрүүл өдсөн, би дугараагүй орноосоо босч галаа түлсэн энэ хооронд Ганболд үглэж гэрт холхиж ийш тийш алхаж байгаад гэрийн баруун хойно намайг зогсож байхад Ганболд гараараа миний толгой руу гараараа нэг удаа цохиж авсан тэгээд эгчийнхээ дүүг асуучхаад гарч яваад хажуу гэрт унтаж байсан Бүрэнжаргалыг гэрт оруулж ирээд хүйтэн гэрт унтлаа гэрт орж унтсангүй гэж загнасан. Тэгээ дхэрүүл хийгээд хувцсаа тайлж байхдаа над руу гутлаа авч шидсэн бос ирээд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохихоор нь би зөрүүлээд хүүхдийн хуванцар сандал аваад нүүр рүү нь хоёр удаа цохисон чинь Ганболд миний нүүр рүү цохилоо гээд намайг үсдэж доош дарж газар унагаасан. Энэ үед Ганболдын хацраас нь цус гарсан байсан. Хацрынхаа цусыг угааж байх хооронд нь би гэрээс гараад зугтаасан чинь Ганболд миний араас ирж барьж аваад газар унагааж үсдэж дарж байгаад гэрт буцаж оруулж ирсэн. Би гэртээ орж ирээд хүүхдээ сэрээгээд тэврээд сууж байсан чинь миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон тэгээд дараа нь гэрийн унинд хавчуулаатай байсан ташуур аваад мөр лүү нэг удаа цохисон дараа нь загнаж байгаад дахиад мөрөн дээр дахиж цохисон. Миний зүүн талын мөрөн дээр нийт 3 удаа цохисон би уйлаад хашхираад байж байсан чинь гаднаас цагдаа орж ирсэн. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
Шүүгдэгч Н.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 32-р хуудас/,
Шүүгдэгч Н.Гын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/,
Шүүгдэгч Н.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/,
Шүүгдэгч Н.Гын гурван талаас нь харуулсан зураг /хх-ийн 40-41-р хуудас/,
Шүүгдэгч Н.Гын 2017 оны малын тооллогын баримт/хх-ийн 36-р хуудас/,
Хохирогч Э.Наранбаярын “нөхөр Н.Год гомдолгүй” гэх баримт /хх-ийн 44-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн нутаг Дэнж хороололд эхнэр Э.Наранбаярыг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Наранбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Год урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их өлзийт овогт Надмидын Ганболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Габолдыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Наранбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Гын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хнан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА