| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2017/0611/З |
| Дугаар | 128/ШШ2017/0712 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2017/0712
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Б.А*******ы нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн жижүүрийн ахлах байцааагчийн албан тушаалаасаа үндэслэлгүйгээр өөрчилж, ЦЕГ-ын ОНАБХГ-ын хамгаалалтын 2 дугаар газарт эргүүлийн офицероор томилж албан тушаалын шаталбарыг 4-н шатаар буулгасан ЦЕГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/257 тоот тушаалыг хүчингүй болгох мөн цалингийн зөрүү олгуулах талаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хандсан юм. б.А******* би ЦЕГ-ын нэр дээр ажил албан тушаалд эргэн томилогдох талаар хүсэлт өгсөний дагуу БГД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Байр хариуцсан ахлах байцаагчаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр томилогдсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах.., Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт шүүхэд бичгээр гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Б.А*******ы нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/257 дугаар тушаалыг хүчингүй болгох, мөн дээрх хугацааны цалингийн зөрүүг нэхэмжлэгчид олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ