Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00001/И |
Дугаар | 131/ШШ2015/00072 |
Огноо | 2015-02-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2015/00072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн **** багт оршин суух **** овогт *****/регистрийн дугаар: *****/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ********* нь 1960 онд төрсөн. Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд 1 дүгээр бригадад 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаан үзүүр 1 дүгээр бригадад малчнаар байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ****** төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. ****** нь 1977 оноос 1992 он хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригад, хуучин Улаан үзүүр 1-р бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Аймгийн архиваас ажиллаж байсан үеийн цалин шүүлгэх захиалга өгсөн боловч 1977-1978 оны баримт гарч ирээгүй, тухайн үед ажиллаж байсан гэрч ********, ********* нарыг гэрчийг асуулгаж, холбогдох баримтыг хавсаргасан болно. Иймд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1050 тоот лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын №13 тоот Компаны үйл ажиллагаа зогссон тул гишүүдийг ажлаас чөлөөлөх тушаал, хавсралт, гэрч *****, ******* нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
***** нь 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1050 тоот лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын №13 тоот Компаны үйл ажиллагаа зогссон тул гишүүдийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, гэрч ******, ******* нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1977-1978 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэ ож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ***1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1977-1978 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэ болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Ч.БАЙГАЛМАА