Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03519

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 29 182/ШШ2024/03519

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ..................... тоот хаягт байрлах, Г ББСБ ХХК /РД:00000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..................... тоот хаягт оршин суух, Ц овогт Г.Б /РД:0000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 363,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Б нь Г ББСБ ХХК-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2021.12.10-ны өдөр 102009 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай.

Зээлдэгч Г.Б нь 2021.12.10-ны өдөр 50,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8,7 хувийн хүүтэй, 2022.01.31-ний өдөр 50,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8,7 хувийн хүүтэй тус тус зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 80368946 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Г.Б-ийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024.01.19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 221,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,514 төгрөг, нийт 363,784 төгрөг байна.

Г ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байх тул Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 363,784 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г.Б нь Г ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 363,784 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.09.30-ны дотор бүрэн төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 363,784 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 363,784 төгрөгийг 2024.09.30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-иас 2024.03.28-ны өдөр М.С, О.Б нарт 1 жилийн хугацаатай хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч М.С нь хариуцагч Г.Б-ийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Г.Б-ээс тэмдэгтийн хураамжид 5,782 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 5,782 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,564 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 363,784 төгрөгийг 2024.09.30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Б-ээс тэмдэгтийн хураамжид 5,782 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 5,782 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,564 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА