| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03486/И |
| Дугаар | 182/ШШ2024/03522 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03522
2024 08 30 182/ШШ2024/03522
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ......................... өөрийн байранд байрлах, СХ /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................... тоот хаягт оршин суух, С.П. /РД:000000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 344,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...СХ нь С.П-д холбогдуулан гэрээний үүрэгт 344,500 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэн С.П нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100200937010 тоот дансанд төлбөрөө бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СХ нь С.П-д холбогдуулан гэрээний үүрэгт 344,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.П нь гэрээний үүрэг 344,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.
Нэхэмжлэгч СХ-ээс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.Н-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 1003 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.П-д холбогдох гэрээний үүрэгт 344,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан СХ-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч СХ нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА