Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2017/0723

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, С.У*******, С.Л******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар захирамж, шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгааг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжаар иргэн Ө.Э*******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 480 м.кв газар өмчлүүлснийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр захирамжаар иргэн Ө.Э*******д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 481 м.кв газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л*******, С.У******* нарын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: С.У*******, С.Л******* нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна.

С.Л*******, С.У******* нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүгчийн захирамжийн үр дагаврыг бүрэн ойлгож байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.У*******, С.Л******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар захирамж, шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгааг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжаар иргэн Ө.Э*******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 480 м.кв газар өмчлүүлснийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр захирамжаар иргэн Ө.Э*******д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 481 м.кв газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч С.У*******, С.Л******* нараас нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.У*******, С.Л******* нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар захирамж, шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгааг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжаар иргэн Ө.Э*******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 480 м.кв газар өмчлүүлснийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр захирамжаар иргэн Ө.Э*******д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 481 м.кв газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ