Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2024/00422

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот , -р хороо,  -р гудамж  тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* -ийг 1986 онд шавар будагчнаар төгсөөд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд нормчноор ажиллаж байсан. Анх шүүхэд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар түүнийг нормчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байсан учраас 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 08-ны 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд нормчноор ажиллаж болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар өөрийгөө 1986 оноос 1991 он, 1991 оноос 1994 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр өөрийнхөө 1991 оноос 1994 онуудад ажиллаж байснаа тогтоолгохоосоо татгалзаж 1986 оны 06 дугаар сарын 10-ны 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад нормчноор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтээ дэмжсэн байна.

Ч.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна. 

Түүний Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т ******* нэгдэл 1987 он шаварчин будагчин гэсэн бичилт хийгдсэн байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ыг

1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад нормчноор ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ