| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00461/И |
| Дугаар | 140/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 140/ШШ2024/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймаг *******хайрхан сум багт оршин суух ******* овогт*******ын *******ийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******жаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1964 онд төрсөн. 1987 оны 03 дугаар сарын 10-аас 1989 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы станцын зуухны *******ин.1989 оны 05 дугаар сарын 01-ээс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******ийн барилга засварын бригадад нормчин. 1989 оны 11 дүгээр сарын 09-с 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы ******* *******ний *******наар тус тус ажилласан. Ажилд томилогдсон болон халагдсан тушаал олдохгүй байгаа болно.Иймд 1987 оны 03 дугаар сарын 10-аас 1989 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы станцын зуухны *******ин.1989 оны 05 дугаар сарын 01-ээс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******ийн барилга засварын бригадад нормчин. 1989 оны 11 дүгээр сарын 09-с 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы ******* *******ний *******наар тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1987 оны 03 дугаар сарын 10-аас 1989 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы станцын зуухны *******ин.1989 оны 05 дугаар сарын 01-нээс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******ийн барилга засварын бригадад нормчин. 1989 оны 11 дүгээр сарын 09-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы ******* *******ний *******наар тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор хүсчээ.
Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1987 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрчим хүч, уул уурхайн *******, геологийн яамны харьяа Завхан аймаг дахь *******ний нэгдсэн *******ийн даргын оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаар тушаалын хуулбар, мөн 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139 дугаартай тушаалуудыг хуулбарыг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маяг, ХААТР-21, ХААТР-7 дугаар маягтуудыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан.
Түүний 1987 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрчим хүч, уул уурхайн *******, геологийн яамны харьяа Завхан аймаг дахь *******ний нэгдсэн *******ийн даргын оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаар тушаалын хуулбар, мөн 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139 дугаартай тушаалуудаар түүний ажиллаж байсан байдлууд нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн Д.*******ийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
,Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч...............овогт....................ийн....................ийг
-1987 оны 03 дугаар сарын 10-наас 1989 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы станцын зуухны *******наар,
-1989 оны 05 дугаар сарын 01-нээс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ний *******ийн барилга засварын бригадад нормчноор,
-1989 оны 11 дүгээр сарын 09-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Завхан аймгийн *******ний *******т *******ы ******* *******ний *******наар тус тус ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ