Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0551/З |
Дугаар | 128/ШШ2017/0743 |
Огноо | 2017-10-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2017/0743
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжийн Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар 23-ны өдрийн А/328 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.
Нийслэлийн Засаг дэрга нь манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр 26-ны өдрийн А/711 дүгээр захирамжаараа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн 2017 оны 05 дугаар 23-ны өдрийн А/328 дугаар захирамжаа хүчингүй болгосон, мөн уг А/711 дүгээр захирамжаараа гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэсэгчилсэн талбайн хилийн заагийг батлахдаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Иймд манай компани нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжийн Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б******* нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжийн Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б*******ы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ