| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04925/И |
| Дугаар | 182/ШШ2024/03668 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/03668
| ы2024 09 10 | 182/ШШ2024/03668 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “АК” ББСБ ХХК /РД:5906822/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 404.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “АК” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч И.Б нь “М” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2021-09-. дугаартай зээлийн гэрээг байгууулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг “Зээлийн гэрэээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” хэмээн заасны дагуу И.Бийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансруу 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаандаа гэрээний үүргээ удаа дараа зөрчин, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фейсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 1043 хоног хугацаа хэтэрсэн байна.
Энэхүү зээлийг манай “АК” ББСБ ХХК нь “М” ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. 2024 оны 08 сарын 19-ний байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч И.Бээс гэрээний үүрэгт нийт 404.400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
И.Б миний бие нь “М” ХХК-иас нэхэмжилсэн 404.400 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар төлж барагдуулна. 2024 оны 09 сарын 30-ны дотор 200.000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны дотор 204.400 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АК” ББСБ ХХК нь хариуцагч И.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 404.400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 404.400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 сарын 30-ны дотор 200.000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны дотор 204.400 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“АК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй И.Бт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 404.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч И.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 404.400 төгрөгийг 2024 оны 09 сарын 30-ны 200.000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны 204.400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, И.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13.982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 6.991 төгрөгийг хариуцагчаас, 6.991 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН