Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03685

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11

182/ШШ2024/03685

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ,,, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

******* ХК нь ******* овогтой *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.484.549.43 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд *******ын бүртгэлтэй *******, *******, ******* тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн ба ******* нь өөрөө гардан авсан тухай захирамждаа дурдсан. Мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд шүүхэд ирэхгүй байсан тул 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дугаартай захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгасны дагуу албадан ирүүлэх ажиллагааг хийсэн ба Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтаар хариуцагч ******* нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлсон Сонгинохайрхан дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, албадан ирүүлэх ажиллагаа хийсэн Цагдаагийн ахлах ахлагч Т.Болор-Эрдэнийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн илтгэх хуудсаар тус тус тогтоогдсон тул шүүхээс хуульд заасан ажиллагааг явуулах боломжгүй болсон гэж үзсэн тул хэрэгсэхгүй болгосон ******* тоот захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна. Зээлдэгч ******* нь *******" ХХК-тай №18/123 тоот гэрээг 2018 оны дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан зээл авахдаа , , , тоотод оршин суудаг байсан. Оршин суух хаягаа өөрчлөн 2023 оны 5 дугаар сард , , *******, ******* тоотод амьдрах болсон тул тухайн хаяг дээр *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дугаартай захирамж гарч, ******* ХК нь нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй *******ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК нь 2018 оны дугаар сарын 04-ний өдөр 11.200.000 төгрөгийн Барьцаат зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, 9.484.549.43 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд *******ыг нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

******* нь , , Хайрханы 3 дугаар гудамж, ******* тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар, дээрх хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэнийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ******* нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, ЕТ900401 дугаар регистртэй, эрэгтэй, овогт *******гийн *******ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ХК-ийн төлөөлөгч /, 889247/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН