Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/52

 

 

 

О, Б, Б,

Б, М, М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: О /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгч Оын өмгөөлөгч: Я.Б /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Оын өмгөөлөгч: Б.Б /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгч Мийн өмгөөлөгч: Ж.Ж /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгч Б, Б нарын өмгөөлөгч:Н.Б /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Б, М нарын өмгөөлөгч:С.Э /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Оын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч О, Б, Б, Б, М, М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. О урьд ял шийтгэлгүй,

 

2. Б урьд ял шийтгэлгүй,

 

 3. Б урьд ял шийтгэлгүй,

 

4. Б урьд ял шийтгэлгүй,

 

5. М урьд ял шийтгэлгүй,

 

6. М урьд 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

1. Шүүгдэгч О нь Нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн “274.1.1. энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх; 274.1.2. гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах; 274.1.7. гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх; 274.2.2. гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх; 274.2.3. гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-н талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэж заасныг тус тус зөрчин,

 

хахууль өгөгч Бийн *** ДГС 3 улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн албан татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан,

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Х.Бын   **** ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд *** тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан,

 

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгч Бийн   **** ДГА улсын дугаартай Жимбий маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд *** тоотод 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

 

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Мы   **** ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд *** тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан,

 

хахууль өгөгч Мийн   **** ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөгийн хахууль авахыг завдсан,

 

мөн нийтийн албан тушаалтан О нь Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8 “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалтуудыг зөрчин өөрийн төрсөн хүү О.Эын нэр дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо   **** 52.1 мкв орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80 сая төгрөг, төрсөн дүү Ц.Хы нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр **** УНТ улсын дугаартай Лексус 570 загварын авто машиныг 132 сая төгрөгөөр худалдан авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

 

2. Шүүгдэгч Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***3 дугаар байрны гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

3. Шүүгдэгч Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***3 дугаар байрны гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

4. Шүүгдэгч Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ****** тоотод Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

5. Шүүгдэгч М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ****** тоотод Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

6. Шүүгдэгч М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Баас шүүгдэгч Оад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б, Б, Б, М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Мөд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Оын үйлдэл холбогдлоос хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд шүүгдэгч ЛМ, Бы М нараас хахууль авсан гэх үйлдэл холбогдлыг , мөн шүүгдэгч М, М нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэх үйлдэл, холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

 Шүүгдэгч 00О /***/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч Б, Б Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Б, Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, эдлэх ялын нийт хэмжээг 2 /хоёр/ жил, 6 /зургaа/ сарын хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оын цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Б, Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг дурдаж, шүүгдэгч О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх өөрийн төрсөн хүү О.Эын нэр дээр бүртгэлтэй 80,000,000 /наян сая/ төгрөгийн үнэлгээтэй, ****, **** тоот орон сууцны үнэ, өөрийн дүү Ч.Хы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй, **** УНТ улсын дугаартай, Лексус 570 маркийн авто машины үнэ, нийт 212,000,000 /хоёр зуун арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Авлигатай тэмцэх газрын Төрийн банкин дахь үнэт зүйл хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг хурааж улсын орлого болгож, 1 ширхэг СД бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж,

 

Нийслэлийн ****орон сууц, Дорноговь аймгийн ***** орон сууц зэргийн хөрөнгийн шилжилт хөДд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

 Шүүгдэгч О, Б, Б, Б нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Оад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б, Б, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М, М карт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн  шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.,

 

Шүүгдэгч О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн О намайг 2019 оны 05 сард авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн ба ... мөрдөгч ... нэг талыг барьж, нотлох баримтуудыг хэргийн материалд хийхгүй, асууж байцаах ёстой албан тушаалтнуудыг асууж мэдүүлэг авахгүй, хууль бус нотлох баримтыг хэргийн материалд хийж, намайг илт буруутгах, зорилгоор ажиллаж ирсэн нь дараах баримтуудаар нотлогддог. Үүнд:

1. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Гаалийн байцаагчид болон, үүдний буюу дахин шалгалтын ахлах байцаагч, зөрчлийн байцаагч нараас огт мэдүүлэг аваагүй. ...Тухайн үед миний үүрэг гүйцэтгэж байсан ажлын байр нь бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт огт хийдэггүй, үүдээр тээврийн хэрэгслийг гаргах зөвшөөрөл болон Гаалийн хяналт шалгалтыг дуусгах, эсэхийг шийддэг албан тушаалтан байгаагүй. ...

2. Би тухайн үед чацарганы тосны мөнгөө мөрдөгч ...-д гаргаж өгсөн ба тэр үед хөндлөнгийн гэрчгүйгээр, камераар бичиж байсан. Бичлэгээ үгүй хийж, надаас тос худалдаж авч байсан хүмүүс болон надад өөрсдөө нэрээ бичиж тос захиалж авч байсан манай байцаагч нараас мэдүүлэг авч, огт батлаагүй. Миний тосны 3 сая төгрөг дутсаны учрыг мөрдөгч, прокурор нар олохыг хичээхгүй байгаа.

3. Жолооч нар надтай байрны  гадаа уулзсан гэж ярьдаг байснаа заримдаа гэрт нь орж уулзсан гэж худлаа ярьдаг. Тэр 3 жолооч урьд нь намайг огт таньдаггүй гэж ярьдаг ч яагаад гэнэт надтай танилцсан болж, хэн гэдэг хүн ард нь байж ийм гүтгэлэг хийгээд байгааг ойлгохгүй байна.

 4. Манай эхнэр Т, дүү Хтай нотариатаар орж худалдан авах гэрээ хийж байж машинаа өгч авсан байтал мөрдөгч манай гэрээс уг гэрээг хурааж авсан мөртлөө хэргийн материалд хийхгүйгээр намайг бас буруутгаж байгаа.

5. Мөрдөгч “Хүчит шонхор” захаас тодорхойлолт аваад, манай дүү Х, найз Атэйгээ тус махны захад мах нийлүүлээгүй гэж нотлоод байгаа. Миний өмгөөлөгч Я.Б тус махны захруу албан тоот явуулж лавлагаа авахад тус зах нь 2021 оноос өмнө нэгдсэн сүлжээнд ороогүй байсан тул хэн, хэдэн удаа, юуны мах тушааж байсныг нотлох боломжгүй гэж албан бичиг, хариу өгсөн.

6. Миний хүү А нь оюутан байхаасаа эхлээд Хятадруу машин барьж гарч хүн болон ачаа ачдаг байсан ба хил хамгаалахын тодорхойлолтоор 200 орчим гэж нотлогдсон байдаг. Намайг Өмнөговь, Сэлэнгэ зэрэг Гаалийн газруудад ажиллаж байх үед ч миний хүү өөрийн эхнэр, хүүхэдтэйгээ хамт Замын-Үүдэд амьдарч, хадам аав, найз нартайгаа хамтран өөрийнхөө машины хамт 3 тээврийн хэрэгсэл түрээслэн урдаас ачаа зөөдөг байсан. Миний хүүгийн түрээслэн гарч байсан 3 машины эздийг дуудаж мэдүүлэг авсан бол тодорхой болох байсан.

7. Нийслэлийн прокуророос яллах дүгнэлтээ авч байх үедээ эдгээр жолооч нар хяналтын хуудсан дээр намайг тамгаа дарж өгдөг гээд байгаа болохоор тэр хуудсан дээр миний тамганы дардас байгааг шалгаад өгөөч гэхээр прокурор ... гомдлыг хааж, хууль зөрчин миний хэргийг шууд шүүхрүү явуулсан. Мөрдөгч ... нэг талыг барьж, хууль зөрчин, хэн нь мэдэхгүй 3 хүнээр мэдүүлэг бичүүлж авч намайг авлигал авсан гэж буруутгаж байгаад би гомдолтой байгаа.

 

8. Би үнэндээ өөрийн хүү, дүү, эгч нарын хөрөнгийг сайн мэдэхгүй байгаа ба өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж, мэдүүлэх боломжгүй. Миний хэрэг анхан шатны шүүхрүү буцаж очиход дүү Хаа худалдаж авсан машины төлбөрийг баримтжуулж шүүхэд өгсөн болно.

  • LEXUS-**** сая /Билгүүн мөрдөгч үүний гэрээг хэргийн материалд хийгээгүй./
  • Надаас  32 саяыг зээлсэн. /Надад буцааж 2019.07 сард төлсөн/
  • Хд бэлэн байсан 37 сая байх /мал, мах, бусад/
  • Ээжийн модон торхон байшин 10 сая
  • Ээжийн газрын гэрчилгээ 20 сая,

Намайг ажил албан тушаалаа ашиглаж авлига авсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэж яллан буруутгаж байгаа нь хэргийг эргэлзээгүй нотолж чадаагүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү, ... миний зүгээс төрийн албанд олон жил ажилласан, мөн миний нас, эрүүл мэндийн байдлыг харгалзан нэг чигийг барьж шийдвэрлэлгүй, надад ашигтайгааар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “... Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гарсан гомдлын талаар тайлбарлаж байна. Нотлох баримтыг тэнцвэртэй байдлаас нь тогтоож өгөөч гэх байдлаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолбол зохих байдал, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад тогтоогоогүй байна. Зарим нотлох баримтыг олж тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байдлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд маргасан.

 

1. Б, Б, Б нарын тухайд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн бараанд гаалийн татвар бага төлүүлсэн гэх үндэслэлийг зааж яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Гаалийн нэр төрлийн бараанд гаалийн татвар бага төлүүлсэн гэх ямар үндэслэлийг олж тогтоож ирүүлсэн нь тодорхойгүй байсан. 3 дугаар хавтас хэргийн 99-100 дугаар хуудсанд Б, Б., Б нарын гаалийн бүрдүүлэлт хийхдээ төлж байсан татварууд байдаг. Эдгээр хүмүүс тус тус мэдүүлэг өгөхдөө 250,000-300,000 төгрөгийн татвар төлдөг байсан юм. Үүнээс О 100,000-150,000 төгрөгөөр хөнгөлдөг байсан юм гэх үндэслэлийг заасны үндсэн дээр тухайн нотлох баримттай харьцуулаад үзэхээр 50,000-100,000 төгрөгийг тогтвортой төлж байдаг. Оад 3 удаагийн гараа хөнгөлүүлэх зорилгоор 450,000 төгрөгийг хахууль гэж өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь хэргийн бодит байдал, нотлох баримттай нийцэхгүй байдаг. Энэ нөхцөл байдлыг шалгуулах гэсний төлөө анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь учир дутагдалтай гэж үзэж анхан шатны шүүхэд маргаж байсан юм.

 

2. Үндэслэлгүй хөрөнгөжих хөрөнгийн тухайд тухайн хөрөнгүүд нь Оын төрсөн дүү, төрсөн эгч, өрх тусгаарласан хүүхдийн нэр дээр хөрөнгүүд байдаг. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай магадлал дээр үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн үндэслэлд тухайд тухайн этгээд өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн болохыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Үндэслэлгүй хөрөнгөжих асуудлыг шалгахдаа гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогод хэлцэл хийгдсэн байдлыг анхаараарай гэдэг байдлаар тусгаж өгсөн байдаг. Энэ өөрөө хуулийн хүчин төгөлдөр болсон. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгчээс, яллагдагчаас, сэжигтнээс өөрөөр нь гэм буруугүй болохыг нь нотлуулахыг хориглоно” гэж байгаа. Ялгаагүй Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах боломжгүй үндсэн эрхийг хууль тогтоогч тогтоож өгсөн. Гэтэл Оын өөрийнх нь өмч хөрөнгө биш бусдын өмч хөрөнгийг Оыг нотол гэдэг байдлаар, бусдын хөрөнгө орлогын эх үүсвэрийг нотол гэдэг байдлаар хандаж үндэслэлгүй хөрөнгөжих асуудлыг гаргасан нь учир дутагдалтай байна. Энэ хариуцлагын нийтийн албан тушаалтан ах нь, аав нь төрсөн дүү нь, О байсныхаа хариуд төрсөн ах, эгч, дүү, төрсөн хүүгийнх нэр дээр өмч хөрөнгө байж болохгүй мэтээр шалгаж байгаа нь учир дутагдалтай байна. Шийтгэх тогтоол дээр Аын хөрөнгө орлого нотлогдохгүй байна гэж дурдсан байдаг. А нь 1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар хуудсанд Замын-Үүд суманд ачаа бараа зөөж ашиг олдог мөнгөөрөө энэ байрыг Эын нэр дээр авсан юм гэж тайлбарладаг. Мөн хавтаст хэргийн 211-212 дугаар хуудсанд Э нь манай ах ажил хийдэг байсан болохоор энэ байр нь миний нэр дээр байдаг боловч манай ах өөрийн хөрөнгөөр худалдаж авсан юм гэж тайлбарладаг. 4 дүгээр хавтаст хэргийн 18-26 дугаар хуудсанд Аын хилээр гарсан 200 орчим удаагийн орсон гарсан үйлдэл байдаг. ... Мөн А, Х нарын асуудал байдаг. ... Өөрийн найз болох Атэй хамтарсан байдлаар хөдөө орон нутгаас мал авч худалдан борлуулж ашиг олсон орлогоороо Лексус-570 маркийн авто машиныг авсан гэж тайлбарладаг. Тэгэхдээ тухайн авто машиныг авчхаад мөнгөний хэрэг гараад зарах болохоороо нийтийн албан тушаалд ажиллаж байсан, нэг нутаг усны хүн гэх байдлаар Оыг дагуулж Б гэх хүнтэй уулзуулж авто машиныг худалдах, худалдан борлуулах тал дээр ахаасаа зөвлөгөө авч, ахаараа зөвлүүлж авсан байдаг. Зөвлөж, зөвлүүлж байсныхаа төлөө энэ хүн Лексус-570 маркийн авто машины эзэн болчхоод байдаг. ... 4 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас, 12 дугаар хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудсанд Оын ээж Ций нэр дээр газар эзэмших, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байдаг. 4 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд Оын хүү болох О.А дээр газрын үнэ, үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж нийт 30,000,000 төгрөг орж ирснийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Х руу зарлагаддаг. ... Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 15,500,000 төгрөгийн асуудал байдаг. 15,500,000 төгрөг нь Оын төрсөн эгч болох Оийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт гэрээ нь байна. Ч гэх хүнтэй гэрээ хийснээр трансформатор БНХАУаас авчруулахаар захисан мөнгө байсан юм гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтэй танилцаад үзэхээр 15,500,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байдаг. Яллах дүгнэлт дээр ямар нэгэн байдлаар дурдаагүй. Эд мөрийн баримтаар хураан авсан мөнгө гээд байдаг. ... Чийг утасны дугаараар нь юу хийдэг, ямар ажил хийдэг талаар лавлаж байгаа атлаа Чийг асуусан нэг ч зүйл байхгүй. ... Тэгэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг ах, дүү хамаатан садан, төрсөн хүү байснаараа энэ хүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь учир дутагдалтай. Үнэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх юм бол энэ хүнээр бусдын эд хөрөнгийг нотлуулах биш тухайн өмч хөрөнгийг өмчилж, эзэмшиж байгаа этгээдүүдээс өөрсдөөр нь нотлуулах, өөрсдөөс нь шаардах арга хэмжээ авах ёстой байсан. Энэ арга хэмжээг аваагүйгээс шалтгаалж өмчлөгч, эзэмшигч нарын олж авсан хөрөнгийг хэрхэн олж авсан нь батлагдаж тогтоогдохгүй учраас О дээр энэ нөхцөл байдал нь байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй.

 

3. ... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тодорхой ажиллагаа хийхийг эрх тэгш байдлаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцохыг хүссэнийхээ төлөө гэм буруу дээрээ маргасан гэдэг зүйлээр 2 жилийн ял сонсоод байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харж үзээсэй. Оын тухайд монголын төрд 20 гаруй жил түүний хувийн байдлын тухайд төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор, ойн медалиудаар шагнагдаж байсан. Шүүгдэгч нарын мэдүүлгээр 1,850,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байдаг. Тэнцвэртэй нотлох баримт цуглуулахынхаа төлөө гэм буруу дээрээ маргасан гэдэг үндэслэлээр түүнд оногдуулсан хорих ял дээр шүүх бүрэлдэхүүн харж үзээсэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэ нь хууль ёсны шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.  ...Үнэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна гэж үзвэл миний үйлчлүүлэгчид хамгийн боломжит хэлбэрээр анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг өөрчилж өгөөч ээ гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн 22.4 зүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь өөрөө сонгох санкцтай, энэ сонгох санкцыг хэрэглэх боломж бололцоо байгаа гэж миний хувьд үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Өнөөдрийн шүүх хуралдаанд Оын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдэж гарахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчиж гарсан гэж үзэж байгаа. Зарим нэгэн тайлбарыг өмгөөлөгч Б.Бтэй давхардуулахгүйгээр нэмээд хэлье.

 

1. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа биечлэн оролцсон. Мөрдөн байцаагч, прокурортой, биечлэн болон амаар уулзаж прокурорт бичгээр хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Эдгээр хүсэлтийн хариултыг ганцхан хариулттай давхцуулж буруутгаж шийдэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буруутгасан гэм буруугийн тал дээр эргэлзээгүй тогтоосон юм уу гэдэг дээр хөндөгдөх ёстой асуудал юм. Оын буруутгаж байгаа энэ үйлдлийг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй гэж үздэг. Хүмүүсээс хахууль авсан гэдэг нь гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон ажиллагаа юм. Дээрээс нь хэлэхэд эдгээр хүмүүсийн мэдүүлгээр нотлогддоггүй.

 

2. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг зүйл дээр маргаад байгаа асуудал байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал дээр миний хувьд Оыг ямар эх сурвалжаар хөрөнгөжсөн юм, хаанаас мөнгө олоод хөрөнгөжсөн талаар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Үүнийг нотлох байтугай тогтоогоогүй, нотлохыг хүсээгүй. Энэ зүйл дээр ямар нэгэн ажиллагаа хийсэн нөхцөл байдаггүй. Эдгээр дээр хүүхдүүдийн болон дүү Хы мэдүүлэг дээр ажил хийж, бизнес хийж олсон орлого гэж мэдүүлдэг. Үүнийг бас нотлоогүй. Х ямар хөрөнгөтэй байсан, ямар эх сурвалжаар хөрөнгөжсөн юм гэдгийг нотлоогүй, шалгаагүй. ... Оыг буруутгах зорилгоор энэ ажиллагаануудыг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас бид нар хуульд заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа юм. ... Оын гэрээс нь хураагдсан мөнгө нь чацарганы тосны мөнгө байна гэдгийг хүртэл шийдвэрлээгүй. Оыг буруутгах гэж нотлох баримтуудыг тэнцвэртэй биш зөвхөн яллах талыг харж гаргасан учраас эдгээрийг давж заалдах шатны шүүх харж үзнэ үү.

 

3. ... Гэм буруугийн асуудлаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэх эрхийн зарчим байгаа. Энэ зүйл дээр нь аль, аль талаас нь жаахан анхааралтай хандаж үзмээр байна. ... Шүүгдэгчийн гэм буруугийн талд дээр маргах хуульд заасан эрх нь нээлттэй, энэ эрхээ эдэлж маргасан гэдэг үндэслэлээр анхан шатны шүүх үзсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Санкц өөрөө сонгох ялтай учраас анхаарч үзээч гэсэн хүсэлтэй байна.”гэв.

 

Шүүгдэгч Б, М нарын өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... О болон Б нарын гаргасан гомдолтой холбогдуулан тайлбараа гаргая. О Эрүүгийн хуулийн 22.4 зүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх дүгнэдэг. Дүгнэхдээ хуулийн журам болон Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа. ...О шүүх хуралдааны шатанд удаа дараа асуудаг. Намайг энэ хүмүүс гүтгээд байна. Намайг ямар нэгэн байдлаар буруутгах гэж үзээд байна гэдэг. Зөрүүлээд нөгөө нөхдөөс асуухаар ямар нэгэн санаа зорилго байхгүй, болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байна, цаг хугацааны хувьд өнөөдрийг хүртэл ийм удаан явах ямар нэгэн зүйл байхгүй гэдэг байдлаар Х.Бын хувьд мөн бусад шүүгдэгч нарын хувьд удаа дараа мэдүүлдэг юм. Тэгэхээр авлигал өгсөн, авсан асуудал дээр анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал дээр өмгөөлөгч нар гомдол гаргаж байна. Миний хувьд хэлэх тайлбар алга. Үнэхээр өмгөөлөгч нарын хэлээд байгаа нөхцөл байдал тогтоогдох юм бол шүүгдэгчид ашигтай байдлаар давж заалдах шатны шүүх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломж нь байгаа. Үнэхээр тийм нөхцөл байдал байгаа бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ... “гэв.

 

Шүүгдэгч Б, Б нарын өмгөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Миний хувьд анхан шатны шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шийтгэх тогтоол нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хөтөлбөргүй мэдүүлгийг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж миний хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Мийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Шүүгдэгч О болон түүний өмгөөлөгч нарын гомдолтой сая танилцлаа. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол маань Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. ...Үндэслэл бүхий учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.” гэв.

 

Прокурор Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд болон хэрэгт авагдсан оролцогчдын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар гэм буруутайд тооцож анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Оын давж заалдсан гомдлыг  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

1. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Баас:

 

шүүгдэгч Оыг Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа ... гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Бээс 400,000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Бас 450,000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Бээс 1,000,000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Маас 450,000 төгрөгийн хахууль тус тус авсан, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мөөс 750,000 төгрөгийн хахууль авахыг завдсан, мөн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн хүү О.Эын нэр дээр ***, 52,1 м.кв орон сууцыг 80 сая төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн дүү Ц.Хы нэр дээр  **** УНТ улсын дугаартай Лексус 570 загварын автомашиныг 132 сая төгрөгөөр худалдан авч нийт 212 сая төгрөгөөр хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 

... өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд ... гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Оад шүүгдэгч Бийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөгийн, шүүгдэгч Х.Быг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 450,000 төгрөгийн, шүүгдэгч Бийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийн, шүүгдэгч Мыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 450,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч Мийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б, Б, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М, М нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй болно.

 

Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч О нь гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа шүүгдэгч Б, Б, Б нарын гаалийн татвар бага хэмжээгээр төлөх тэдний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд  шүүгдэгч Бээс 400,000 төгрөгийн, шүүгдэгч Бас 450,000 төгрөгийн, шүүгдэгч Бээс 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч нар нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу гаалийн татвар бага төлөх зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч Оад шүүгдэгч Б 400,000 төгрөгийн, шүүгдэгч Б 450,000 төгрөгийн, шүүгдэгч Б 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь тэдний мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3хх90, 96-98, 99-100/, шүүгдэгч нарын банкин дахь дансны хуулга, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй.

 

Тэдний үйлдлийг буюу шүүгдэгч Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд ... хахууль өгөхийг шаардсан, авсан “ гэсэн хахууль өгөх гэмт хэргийн шинжид, шүүгдэгч Б, Б, Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн ...” гэсэн хахууль өгөх гэмт хэргийн шинжид нийцсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М, М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Мы хувьд гаалийн татвар бага төлөх зорилгоор шүүгдэгч Оад мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх буюу хуульд заасан гэмт хэргийн шинж болох өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Мийн хувьд прокуророос хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үзнэ.

 

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар ийнхүү хуульд заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу шүүгдэгч Оад хахууль өгөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь гэрч Э.Дий мэдүүлэг /1хх183-185/ болон шүүгдэгч М, О нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Улмаар анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Оын үйлдлээс шүүгдэгч М, М нараас хахууль авсан гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т нийцсэн.

 

3. Шүүгдэгч О нь давж заалдсан гомдолдоо “... асууж байцаах ёстой албан тушаалтнуудыг асууж мэдүүлэг аваагүй, хууль бус нотлох баримтыг хэргийн материалд хийж намайг илт буруутгасан ... хамт үүрэг гүйцэтгэж байсан гаалийн байцаагчид болон үүдний буюу дахин шалгалтын ахлах байцаагч, зөрчлийн байцаагч нараас мэдүүлэг аваагүй ... “ гэсэн байх боловч Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Бын 2021.0.4.14-ний өдрийн НД-13 дугаартай даалгавраар /9хх39-40/ энэхүү мөрдөн шалгах ажиллагааг явуулж гаалийн хяналт шалгалтын бүсэд хяналт шалгалтаар ажилласан эрх бүхий албан тушаалтнуудын ажиллах хуваарь /9хх 93-129/, гаалийн улсын байцаагч нарыг гэрчээр /9хх42-96/ мэдүүлэг авсан байна.

 

Шүүгдэгчийн энэхүү гомдлын агуулгаас үзэхэд шүүгдэгч Б, Б, Б нарт холбогдох гаалийн хяналт шалгалтын хуудас дээр өөрийн тамга дарсан эсэхийг шалгуулах буюу өөрийнхөө гүйцэтгэж байсан үүрэг, ажлын байр нь бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт огт хийдэггүй, үүдээр тээврийн хэрэгслийг гаргах зөвшөөрөл болон Гаалийн хяналт шалгалтыг дуусгах, эсэхийг шийддэг албан тушаалтан байгаагүй гэсэн байх ба энэ нь түүний ажлын байрны тодорхойлолт /4хх175-178/, АЗШНЦ-ын ГБХ-ийн АЗШНЦ-1-зорчигч терминалын “ОРОХ” чиглэл хариуцан ажиллаж буй гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарь /4хх181-185/, гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн байцаагч нарын ... ажиллах хуваарь, ажлын үндсэн чиглэл /4хх186-250, 5хх 01-58/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгджээ.

 

4. Мөн шүүгдэгч Оыг өөрийн төрсөн хүү О.Эын нэр дээр 80,000,000 /наян сая/ төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдан авсан, 132,000,000 төгрөгөөр Лексус 570 маркийн **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дүү Ц.Х худалдан авсан гэх боловч эдгээр хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд буюу албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд хууль ёсны орлогоос давсан хөрөнгө орлого бий болсон, түүнийгээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байх гэсэн шинжийг хангаснаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хувьд эд хөрөнгө хууль ёсны болохыг албан тушаалтанд буюу буруутгагдаж буй этгээд яллагдагч, шүүгдэгчээр зарим нөхцөл байдлыг нотлуулж болдог онцлогтой.

 

            Шүүгдэгч О нь хүү О.Эын нэр дээр худалдан авсан орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийн эх үүсвэрийг том хүү О.Аын хил хооронд ачаа тээвэр хийснээс хуримтлагдсан орлого гэж тайлбарласан байх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх ба анхан шатны шүүх “хил хамгаалах газрын лавлагаагаар хүү О.Аын ... хилээр орж, гарч байсныг нотлохоос биш ... хэдэн төгрөгийн татвар төлж, хэдэн төгрөгийн ашиг орлоготой ажиллаж байсныг нотлоогүй...” гэж үзсэн нь үндэслэл бүхий болсны гадна хүү О.Аын банкин дахь дансны хуулгаар /4хх78-89/ мөн түүний өөрийн хуримтлагдсан орлого ашгаар дээрх орон сууцыг худалдан авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Түүнчлэн шүүгдэгч О нь Лексус 570 маркийн автомашиныг дүү Ц.Х худалдан авсан, түүнд мөнгө зээлүүлсэн гэж тайлбарласан боловч энэ нь гэрч Ц.Хы мэдүүлэг /2 хх 15-17/, гэрч Б.Бын мэдүүлэг /2 хх23-25/, гэрч Ц.Бын мэдүүлэг /2 хх27-28/, гэрч Б.Өгийн мэдүүлэг /2хх29-30/, “ЖДМБ” ХХК-ийн албан бичиг /3хх37/, Оын хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4 хх28-52/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь  нотлох баримтыг үнэлэх, шалгах журмыг зөрчөөгүй байна.

 

            Хэрэгт авагдсан гэрч Д.Лын мэдүүлгээс /2хх19/ болон түүний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх***/, шүүгдэгч Оын энэ талаар өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Оын эхнэр Ц.Тийн нэр дээрх **** УНГ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг 34,000,000 төгрөгт бодож шилжүүлсэн, бусад төлбөрийг 2019.02.25-ны өдөр 31,000,000 төгрөгөөр, 21,360,000 төгрөгөөр, 39,000,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр, 3,000,000 төгрөгөөр төлбөрийг төлж, үүнээс 39,000,000 төгрөгийг хүү О.Эын “ЖДМБ” ХХК-ийн ЖДМБ барьцаалан зээлдүүлэх газраас зээлж авсан мөнгөн хөрөнгөөр төлсөн байх ба уг зээлийг 2019.03.19-нд хүү О.Э төлж хаасан болох нь тогтоогджээ.

 

            Эндээс үзвэл Лексус 570 маркийн автомашиныг худалдан авсан үнэд шүүгдэгч Оын эхнэр Ц.Тийн нэр дээрх **** УНГ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг тооцож өгсөн, шүүгдэгч О нь уг автомашиныг  2012 оноос эхлэн хөрөнгө орлогодоо мэдүүлж байсан байх тул уг эд хөрөнгийг  түүний хууль ёсны эд хөрөнгө гэж үзэх ба энэ хэмжээгээр түүнийг Лексус 570 маркийн автомашины үнэ 132,000,000 төгрөгөөс 34,000,000 төгрөгийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

            Харин Лексус 570 маркийн автомашины үнэд төлсөн бусад төлбөрийн хувьд уг мөнгөн хөрөнгийг түүний дүү Ц.Хы хөрөнгө гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч О нь Д.Лд шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийг 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн Тоят илч ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгө 29,088,000 төгрөг гэж тайлбарлаж, уг мөнгө 2018.06.25-ны өдөр түүний Голомт банкин дахь *** тоот дансанд орлого орсон  /1хх70/ байх боловч харин Д.Лын ХААН банкны **** тоот дансанд 2019.02.25-ны өдөр төлсөн 31,000,000 төгрөг, 21,360,000 төгрөгийн хувьд уг мөнгөн хөрөнгийн эх үүсвэр тодорхойлогдоогүй, дээрх орлогын эх үүсвэрээр төлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч О дүү Ц.Хы орлогын талаар тэрээр найз Ө.Атэй хамтарч мал бэлтгэж борлуулж орлого олсон гэж тайлбарласан ба гэрч Ц.Х, Ө.А /7хх17-179/ нарын мэдүүлгээр тэд хамтарч ашиг олох зорилготой худалдаа, арилжааны үйл ажиллагаа явуулсан нь үгүйсгэгдээгүй боловч тэд хэдэн төгрөгийн орлого олсон, тэрхүү орлого Лексус 570 маркийн автомашины үнэд зарцуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх Хүчит Шонхор ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/69 дугаартай албан бичиг /2хх 122/, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, холбогдох материалууд /2хх 124-159/ зэрэг нотлох баримтаар няцаагдсан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх, шалгах журмыг зөрчөөгүйн гадна хэрэгт авагдсан Ө.Агийн дансны хуулга /7хх 181-186/ баримтаар Ц.Хы орлогыг нотлох үндэслэлгүй болно.

 

Мөн шүүгдэгч Оын давж заалдах гомдолд дурдсан “дүү Ц.Хы өрийг дарах зорилгоор газрыг нь Замын-Үүд сумын “Хөвсгөл” буудлын эзэн ****д 20 сая төгрөгөөр, торхон байшинг нь Очироо гэдэг залууд 10 сая төгрөгөөр зарсан” гэж хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарласан, түүний хүү О.Аын ХААН банкны **** дугаарын дансанд /4хх-88/ 2019.03.16-ны өдөр 20,000,000 төгрөг газар, 2019.03.18-ны өдөр 10,000,000 төгрөг дүнзэн байшин,  2019.03.18-ны өдөр 9,000,000 төгрөг тээврийн хөлс гэсэн утгатай орлогын гүйлгээ хийгдэж, 2019.03.19-ний өдөр нийт 39,000,000 төгрөгийн зарлага гарсан нь тогтоогдсон байх боловч энэ нь хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар дээрх ****, Очир нарт газар, байшин худалдсан эсэх, мөн түүний үнэ мөн эсэх  буюу хөрөнгийн эх үүсвэр нь нотлогдон тогтоогдоогүй тул энэхүү  гомдол үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт шүүгдэгч Оаас ирүүлсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /12хх127/-ээр Ж.Цд олгосон газар эзэмших эрхийг нотлохоос түүний үнэ, улмаар худалдан борлуулсан болохыг нотлоогүй, мөн байшингийн зураг, Н.Ган-Очироос гаргасан тодорхойлолт зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүйгээс эдгээрийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх үндэслэлгүйн гадна хүү О.Эын “ЖДМБ” ХХК-ийн ЖДМБ барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлд төлсөн 39,000,000 төгрөгийн эх үүсвэрийг эдгээр баримтууд нотлоогүй байна.

 

            5. Түүнчлэн шүүгдэгч Оын гэрт нэгжлэг /2хх 87-88, 90-92/ хийж гэрээс нь бэлнээр хурааж авсан 15,500,000 төгрөгийн хувьд тэрээр эгч Оийн бусадтай байгуулсан гэрээнд хамааралтай түүний мөнгөн хөрөнгө, мөн ээжээс заруулахаар өгсөн чацарганы тосны үнэ гэж тайлбарласан байх боловч  анхан шатны шүүхээс Я.О, Ч нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг  /7хх 122-127/  үзлэг хийгдсэнээс хойш 1 жилийн дараа хийгдсэн нь эргэлзээтэй гэж үнэлээгүй нь буруу биш, мөн уг гэрээнд огноо засвартай, мөн хэрэгт авагдсан тэдний хооронд мөнгө хүлээлцсэн гэх баримтыг /12хх 126/ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж  үзэх үндэслэлгүй тул уг мөнгөний эх үүсвэрийг нотолж чадаагүй буюу уг мөнгөний хувьд шүүгдэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцсэн.

 

            6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа үйлдэж хэрэгт хавсаргасан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам, хуулийн 26.8 дугаар зүйлд заасан нууц ажиллагааны магадлагаа үйлдэх журмыг  зөрчөөгүй, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо А-35 дугаартай мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох, хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэв.

 

7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б, Б, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

 

8. Харин шүүгдэгч Оын хувьд түүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн саналыг харгалзан давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Оад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүгдэгч Оад торгох ял оногдуулахдаа түүний цагдан хоригдсон нийт 157 хоног буюу анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 91 хоног, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд цагдан хоригдсон 66 хоногийг тус тус нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт эдлэх торгох ялаас хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  нийцнэ.

 

9. Анхан шатны шүүх шүүгдэгч Оад хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж хүү О.Эын нэр дээр худалдан авсан орон сууцны үнэ 80,000,000 төгрөг, гэрээс нь эд мөрийн баримтаар хураагдсан бэлэн 15,500,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-т нийцсэн бөгөөд харин Лексус 570 маркийн автомашины үнээс 132,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 98,000,000 төгрөг болгон өөрчлөх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Оын гаргасан “мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй нотолж чадаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” тухай агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3 дугаар заалтын “Шүүгдэгч 00Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг,

 

“Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,” гэж,

 

4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, эдлэх ялын нийт хэмжээг 2 /хоёр/ жил, 6 /зургaа/ сарын хорих ялаар тогтоосугай.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж,  10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн,  нийтийн албанд томилогдох эрхийг нийт 6 жилийн хугацаагаар хасаж, эдлэх торгох ялын нийт хэмжээг 13,000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

 

5 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

 

5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оын цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,365,000 /нэг сая гурван зуун жаран тав/ төгрөгөөр тооцож,  нийт эдлэх торгох ялаас хассугай.” гэж нэмж,

 

7 дугаар заалтын “... Б... “ гэсний ард “О” гэж нэмж

 

8 дугаар заалтын  “... өөрийн дүү Ц.Хы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй, **** УНТ улсын дугаартай, Лексус 570 маркийн авто машины үнэ, нийт 212,000,000 /хоёр зуун арван хоёр сая/ төгрөгийг ...” гэснийг 

 

“... өөрийн дүү Ч.Хы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй, **** УНТ улсын дугаартай, Лексус 570 маркийн авто машины үнээс 98,000,000 /ерэн найман сая/, нийт 178,000,000 /нэг зуун далан найман сая/ төгрөгийг” гэж  тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Оын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Оын цагдан хоригдсон 66 хоногийг  эдлэх ялд оруулан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 990,000 /есөн зуун ер/ төгрөгөөр тооцож ялаас хасч, нийт шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг 10,645,000 /арван сая зургаан зуун дөчин тав/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БОЛОРМАА

                             ШҮҮГЧИД                           А.САЙНТӨГС

                                                                        Н.БАТЧИМЭГ