Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0758

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгчтэй эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Э******* ХХК-ийн захирал Г.О*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн захирал Г.О*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын хооронд байгуулсан эвлэрэлийн гэрээнд: Нэхэмжлэгч этгээд буюу Э******* ХХК түүний хууль ёсны төлөөлөгч захирал Г.О*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар дараах нөхцлөөр харилцан тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

1.1 Нэхэмжлэгч Э******* ХХК Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар олгогдсон 64 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана.

1.2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Э******* ХХК болон Т******* ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Т******* ХХК-ийн ашиглаж байгаа 7.3 га газарт дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар олгогдсон 64 иргэний газрын нэгж талбарын байршлыг шилжүүлэн байршуулж 7.3 га газрын үлдэгдэл хэсгийг Т******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу хувааж эзэмшүүлнэ.

1.3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Э******* ХХК-ийн БОАЖ-ын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 дугаар тушаалаар олгогдсон 2011/129 дугаар гэрчилгээтэй, 11 га газрын 5 га газрыг Т******* ХХК-д 6 га газрыг Э******* ХХК-д тус тус эзэмшүүлнэ.

2. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

Э******* ХХК-ийн захирал Г.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* болон Э******* ХХК-ийн захирал Г.О******* нар нь Эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Э******* ХХК тус шүүхэд гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар олгогдсон 64 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд татгалзлийг хүлээн авч, эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар олгогдсон 64 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Уг захиргааны хэрэгт нэхэмжлэгч Э******* ХХК-ийн захирал Г.О*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д ...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаан дуусгавар болгож болно, 68.2-д ...Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-д ...Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн захирал Г.О******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар олгогдсон 64 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******той эвлэрлийн гэрээ байгуулсан төдийгүй нэхэмжлэгч Э******* ХХК-ийн захирал Г.О******* эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, бичгээр илэрхийлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Э******* ХХК-ийн төлөөлөгч Г.О*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Э******* ХХК-ийн захирал Г.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 68 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******т Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 08/408 дугаар албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-т заасан эвлэрэх эрх олгогджээ.

Иймд нэхэмжлэгч Э******* ХХК-ийн захирал Г.О******* нэхэмжлэлээсээ татгалзсан, түүнчлэн хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******той харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг тус тус баримтлан Э******* ХХК-ийн захирал Г.О******* Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар олгогдсон 64 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын харилцан тохиролцсон талаарх эвлэрлийг баталж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар олгогдсон 64 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН