Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2017/0339/З |
Дугаар | 128/ШШ2017/0760 |
Огноо | 2017-10-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2017/0760
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ачлал жуучлалын яаманд холбогдох “”Г*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н******* аманд 1,5 га хэмжээтэйгээр олгогдсон Байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 658 дугаар гэрчилгээний хавсралтад дурдсан солбицлын цэгүүдийг анх эзэмшсэн газрын кадастрын зургийн координатоор зөвтгөн өөрчилж, мэдээллийн санд оруулж өгөхийг даалгуулах, 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А-116 тоот Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Э.Б******* миний бие тус шүүхэд хянагдаж буй “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийг үндэслэж мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль, орчин, аялал жуучлалын яаманд холбогдуулан гаргасан ““Г*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н******* аманд 1,5 га хэмжээтэйгээр олгогдсон Монгол Улсын Байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 658 дугаар гэрчилгээний хавсралтад дурдсан солбицлын цэгүүдийг анх эзэмшсэн газрын кадастрын зургийн координатоор зөвтгөн өөрчилж, мэдээллийн санд оруулж өгөхийг даалгуулах, 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А-116 тоот Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн “Г*******” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд холбогдуулан гаргасан ““Г*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н******* аманд 1,5 га хэмжээтэйгээр олгогдсон Монгол Улсын Байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 658 дугаар гэрчилгээний хавсралтад дурдсан солбицлын цэгүүдийг анх эзэмшсэн газрын кадастрын зургийн координатоор зөвтгөн өөрчилж, мэдээллийн санд оруулж өгөхийг даалгуулах, 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын
А-116 тоот Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР