Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04061

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04061

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух,  /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байрлах,  /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр 1,540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

/Зохигчид эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, талуудын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид 2024.03.29-ний өдөр приус-30 маркийн автомашины тээврийн хэрэгслийн бүрэн даатгалаа аар 382,500 төгрөгөөр Токи аппликейшн ашиглан даатгуулсан. Төлбөрөө 03.30-ны өдрийн 15:04 минутад онлайнаар төлсөн. Даатгалаа хийлгэчихээд шөнө гэрлүүгээ харих замд машины копут гэнэт сөхөгдөн салхины шилийг цохин хагалж зогсох явцад замын хажуугийн бродур мөргөж дугуйгаа хагалсан. Шөнийн 4 цагийн үед болсон нөхцөл байдлын дараа ослын шуурхай дуудлага өгч газар дээр нь шалгуулсан. Дуудлагын ажилтан хохирлын үнэлгээгээ хийлгээд бичиг баримтаа оффисс дээр хүргэж өгөөрэй гээд явсны дагуу д хүргэж өгсөн. Гэвч 10 хоногийн дараа даатгалаас хохирол төлөх боломжгүй, гэрээнд 24 цаг дотор болсон осол хамаарахгүй гэж заасан байгаа гэсэн. Үүний дараа Санхүүгийн зохицуулах хороонд үүссэн нөхцөл байдлын талаар хүсэлт өгсөн. Хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэж 5 сарын 02-ны өдөр  руу албан тоот хүргүүлж 5 сарын 08-ны дотор хариу даатгуулагчид мэдэгдээрэй гэсэн байна. Гэвч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул өөрийн биеэр очин уулзахад бид шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ СЗХ-нд өгсөн гэсэн. Бидний гомдолтой байгаа учир нь 24 цагийн дотор нэг талын эрх ашгийг хамгаалсан тэнцүү бус заалтын улмаас хохирсон хохирлоо тээврийн хэрэгсэлийн 100 хувийн бүрэн даатгал хийлгэсэн компаниас нөхөн төлүүлж чадахгүй хохирч үлдсэн. Бид хохирол барагдуулахгүй гэсэн хариу сонсоод тээврийн хэрэгслийн бүрэн даатгалаа 4 дүгээр сарын 11-нд хүсэлт илгээж цуцлуулж, 12-ны өдөр 295,398 төгрөг буцаалтаар авсан. Машин үнэлгээний 100,000 төгрөг, оношлогооны төлбөр 55,000 төгрөг, ачуулсан төлбөр 60,000 төгрөгийн зардал гарсан. Даатгалын нөхөн төлбөр 1,540,000 төгрөгийг хариуцагч -иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2024 оны 03-р сарын 31-ний шөнө 4 цагийн орчимд Чингэлтэй дүүрэг Салхит 3 буудал өнгөрөөд явж байх үед гэнэт капуд сөхөгдөж салхины шил хагарч үзэгдэх орчин хязгаарлагдаж хажуу талын хашлагаа давхар мөргөсөн гэж нөхөн төлбөр авах хүсэлт ирүүлсэн. Нөхөн төлбөрийн материалуудтай танилцаж үзэхэд зам тээврийн осол нь 2024 оны 03 сарын 31-ний 04 цаг 20 минутад болсон байх бөгөөд 2024 оны 03-р сарын 30-ны 23:59:59 цагт тээврийн хэрэгслийн даатгап хийлгэсэн буюу даатгалын гэрээ байгуулснаас хойш 4 цаг 20 минутын дараа зам тээврийн осол гарсан. Энэ нь бидний хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.13-т Даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор учирсан хохирол ... гэх заалтад хамаарч байсан тул тус заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд тус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

 нь -д холбогдуулж тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1,540,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд талууд дараах нөхцлөөр харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,540,000 төгрөгийн 540,000 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 төгрөг болгосныг хариуцагч  нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг талуудын эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийг хариуцагч  гардан авснаас хойш ажлын 5 өдрийн дотор нэхэмжлэгчийн дансанд шилжүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь хариуцагч холбогдуулан, 1,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,540,000 төгрөгийн 540,000 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 төгрөг болгосныг хариуцагч  нь төлөхийг хүлээн зөвшөөрч, талуудын эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийг хариуцагч  гардан авснаас хойш ажлын 5 өдрийн дотор нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 19,795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй, -д холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,540,000 төгрөгийн 540,000 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 төгрөг болгосныг хариуцагч  нь төлөхийг хүлээн зөвшөөрч, талуудын эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийг хариуцагч  гардан авснаас хойш ажлын 5 өдрийн дотор нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 19,795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА