| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0135/Э |
| Дугаар | 1 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 1
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Ч.******* (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******эд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080200 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух,
Төв аймгийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 23 дугаар байрны хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ С.тай маргалдан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.******* нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад ны нутаг дэвсгэрт байрлах “”-ын урд С.тай тааралдаж түүнд “утас аваад ир” гэж хэлэхэд “би аваагүй шүү дээ, юу яриад байгаа юм бэ” гэхэд “чи миний утсыг аваа биз дээ” гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохиж газар унагаад баруун ташаанд нь хөлөөрөө нэг удаа өшиглөж сүүжний баруун дэлбээний хугарал, нуруу бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн: “... 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тай тааралдсан. Тэгсэн “утсаа өгөөч, хүн рүү залгах гэсэн юм” гээд миний утсыг авсан. Би тухайн үед зах дээр малгай үзэж байгаад гадаа гараад иртэл байдаггүй. Тэгээд би явж байгаад ын урд тааралдаад “утсаа авъя” гэхэд “юу яриад байгаа юм бэ, утсыг чинь аваагүй” гэхээр нь нэг түлхчихсэн юм, тэгтэл газар унасан. Хамт явж байсан “наадах чинь согтуу байгаа, боль” гэхээр нь би “маргааш болъё” гээд орхиод явсан. Замын цаана гараад харж байтал босгоод аваад явсан. Нэг иймэрхүү зүйл болсон ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.н 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... ны цаана очиход ны ард талын довжоон дээр *******, 2 сууж байсан ба намайг очиход утсаар ярьж байсан юм. Тэгээд би ******* рүү хараад толгойгоо дохиод “юу байна” гэж хэлэхэд “миний утас хаана байна” гэж хэлээд хөлөөрөө миний эрүү хэсэг рүү нэг удаа, мөн гараараа цохиод газар унахад нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд нэг сэрсэн чинь , ******* нар явчихсан байхаар нь би танихгүй 2 сургуулийн хүүхдээр босгуулаад гэр лүүгээ харьсан юм. Би *******тэй маргалдаагүй, “юу байна” гээд толгой дохьтол “миний утас хаана байна” гээд миний эрүү рүү цохьсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ буруу зөрүү яриад байх шиг байна. ... гарч яваад ын урд талд ******* 2-ыг байж байхаар нь очиход ******* “гар утас аваад ир” гэхээр нь “юу гэнэ ээ” гээд тонгойсон чинь тэр эрүү рүү өшиглөсөн. Тэгэнгүүт би хажуу тийшээ унасан ба унангуут баруун ташааны орчимд хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд нөгөө 2 чинь намайг орхиод явсан. Тэгээд арай гэж 13-р байранд байх дүүгийндээ очсон. Би нэлээн их хэмжээний согтуу байсан, гэхдээ би учиргүй тасартлаа архи уудаггүй болохоор болсон явдлыг санаад байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч О.ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “... тэгээд гийн гэрээс гараад Соёлын ордоны баруун талын сандал дээр ирээд суугаад тай юм яриад байж байсан чинь ******* гээд залуу бид 2 дээр ирээд бид 2-той мэндлээд зогсож байсан чинь *******ийн хорооны найзууд гээд 2 танихгүй залуу ирээд *******ийг дагуулаад явсан юм. ******* тэр 2 залуутай яваад 10-20 минут болоод буцаж ирэхдээ “1 шил архи уучихлаа” гээд тэгээд гаас “чи миний гар утсыг авсан, өг” гээд нэхсэн чинь “би чиний гар утсыг аваагүй” гээд ******* 2 маргалдсан. Тэгээд ******* г гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон, унахдаа замын хашлага дээр дээшээ хараад уначихсан, би бол *******ийг г өшиглөж байхыг хараагүй. ******* г цохих үед миний сууж байсан сандалны баруун ар талд болсон болохоор би сайн хараагүй юм. надад ярихдаа “******* миний эрүү рүү өшиглөж унагасан” гэж хэлсэн. Би эрүү рүү нь өшиглөж байгааг хараагүй, гараараа нэг удаа цохиж унагаж байгааг харсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 08шэ/278 тоот:
1. С.н биед сүүжний баруун дэлбээний хугарал, нуруу бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “... Соёл урлагийн ордоны урд талд явж байгаад урьдны танил тай тааралдсан. Тэр үед архи уусан бололтой халамцуу байсан. Тэгээд бид 2 мэнд мэдээд би уурхайд ажилд орох гээд явж байна гээд жаахан ярьж сууж байгаад явсан. Тэгээд би “” ХХК-д ажилд орохоор бүртгүүлчихээд буцаад 16 цагийн үед Налайхын төв орж ирээд захын ойролцоо явж байгаад тай тааралдсан. Тэр үед “гар утсаа өгөөч, хүнтэй ярих хэрэгтэй байна” гэхээр нь гар утсаа өгөөд зах дээр малгай үзээд байж байхад гараад явсан. Тэгэхээр нь хойноос нь гараад ирэхэд байхгүй байхаар нь төв зам руу харсан захын хаалгаар гараад ирэхэд , 2 ын урд талд явган хүний зам дээр явж байсан. Тэгэхээр нь би явж очоод “утас аваад ир” гэхэд “би аваагүй шүү дээ, юу яриад байгаа юм бэ” гэхээр нь “чи миний утсыг аваа биз дээ” гээд нүүр лүү нь түлхсэн чинь боржууранд тээглээд хойшоо унасан. Тэгээд “утас аваад ир” гэхэд “хэрэггүй наадах чинь согтуу байна” гээд намайг болиулсан. Тэгээд би яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,
Ч.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/,
Ч.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39-40, 42, 44, 47-48, 52-58 дугаар тал/,
Ч.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/,
Хохирогч С.гаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 63-66 дугаар тал/,
Хохирогч С.н тус шүүхэд гаргасан “... миний бие нь нэхэмжилж байсан 53.000 төгрөгөө хүлээн авсан. Цаашид *******ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй болно. Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна, намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ч.******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******ын *******эд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******эд оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ