Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/04208

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 16 182/ШШ2024/04208

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух Б овогтой Ц О /РД:/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х тоотод оршин суух, Р овогтой Б З /ИБД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

Хариуцагч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б овогтой З нь 2021 оны 03-р сарын 01-ний өдөр Б

овогтой Ц Оээс сарын 10 хувийн хүүтэйгээр 2024 оны 04-р сарын 01-ний өдрийг хүртэл 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ганц төгрөгийг зээлийн үндсэн төлбөр, хүүнд төлөөгүй байна. Тухайн үедээ зээлдэгч Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах улсын бүртгэлийн  дугаартай зуслангийн 0,7 га хэмжээтэй,  нэгж талбарын дугаартай газрыг гэрээний барьцаанд гэрчилгээний хамт тавьсан байна. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 5,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл 41 сарын хүү, зээлийн гэрээнд заасан алдангийг бууруулан тооцож нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжлэн авах шаардлага тавьж байна гэжээ.

 

2. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П хариуцагч Бгийн З бид хоёр харилцан тохиролцсоны үндсэнд доорх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч талын 7,500,000 төгрөгийн 7,400,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сард 400,000 төгрөг, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг сар бүр 700,000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцлоо. Төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх болно. Нэхэмжлэгч тал 100,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.З нь 7,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сард 400,000 төгрөг, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг сар бүр 700,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.З аас 67,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Зд холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.З нь 7,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сард 400,000 төгрөг, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг сар бүр 700,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Заас 67,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.От олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА