Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0427/З |
Дугаар | 128/ШШ2017/0774 |
Огноо | 2017-10-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2017/0774
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн эс үйлдэхүй болох 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн иргэн Ч.Б*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ Тус шүүхэд “М*******” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн эс үйлдэхүй болох 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн иргэн Ч.Б*******д холбогдох хэсгийн хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг хянагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн эс үйлдэхүй болох 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн иргэн Ч.Б*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан байх бөгөөд “М*******” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17/3 тоот албан бичгээр Ж.Г*******эд олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхийг олгожээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн эс үйлдэхүй болох 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн иргэн Ч.Б*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах ж*******р гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН