| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04673/И |
| Дугаар | 182/ШШ2024/04093 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/04093
| 2024 10 07 | 182/ШШ2024/04093 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч дугаар давхарт байрлах ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* нь тус байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №3Г202202-322 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,300,000 төгрөгийн зээлийг Iphone-12 Promax загварын гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу бодож, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч нийт 15 удаагийн төлөлтөөр 3,366,500 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн ба сүүлийн төлөлтөө 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх буюу 236 хоногийн хугацаанд огт зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлдэгч *******оос гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй байна. Зээлдэгчийн бүртгэлтэй гэрийн хаяг болох Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тус хаягтаа оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/14710 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ202202-322 дугаартай зээлийн гэрээ, гэрээний хавсралт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/14710 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* нь *******той 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ202202-322 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 3,300,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч *******оос гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/14710 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь Б тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******ийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2024/13977 дугаар нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******ийн оршин суугаа газрын лавлагааг шаардсан ба лавлагаанд Б тоот гэжээ.
Тус хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хаягт оршин суудаггүй талаар хорооны Засаг дарга тодорхойсон байна.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч ******* /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА