Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2024/00212

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2024/00212

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, *******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, Нэрт өөрийн байранд байрлах*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу газрын төлбөр нийт 16,972,447 төгрөгийг гаргуулж, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн,******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1 Говьсүмбэр аймгийн газрыг төлөөлж******* би, ХК-д холбогдуулан газрын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь ХК нь Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/118 дугаартай шийдвэрийг үндэслэн 000162618 дугаартай газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын 4202020076 дугаар бүхий газрыг, 15 жилийн хугацаатай, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

Энэ эрхийн дагуу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай ХК нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, тус гэрээний 2.2, 2.3-т зааснаар ХК нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч тухайн байгууллага нь 2022 онд төлбөл зохих 2,501,430 төгрөг, 2023 онд төлбөл зохих 14,471,013 төгрөг буюу нийт 16,972,447 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж прокурорын зүгээс тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасныг баримтлан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг хүлээсэн этгээдээс газрын төлбөр болох 16,972,447 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Прокурорын зүгээс тухайн нэхэмжлэлийг гаргахдаа тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуульд заасны дагуу оролцож байгаа. байгууллага бол Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зарчимтай. Энэ зарчмынхаа хүрээнд төр, нийтийн эрх ашгийг хамгаалахдаа шүүхэд хэрхэн оролцох хэлбэр болон эрх үүргийг хуулиар олгосон. Оролцох төрлийн хувьд төрийн байгууллагын хүсэлтээр болон өөрийн санаачилгаар оролцдог.

Өнөөдрийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар буюу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж оролцож байна. Прокурор хуульд заасан эрхийнхээ хүрээнд төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн нэрийн өмнөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь хариуцагч ХК-ийн гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагч компани нь 2022 он, 2023 онуудад татварын албаны нэхэмжлэх, шаардлагатай холбоотой хуулиар олгосон гомдол гаргах эрхийг өөрсдөө хэрэгжүүлээгүй. Энэ эрхийг өөрсдөө эдлэх, эдлэхгүй байх нь өөрсдийнх нь асуудал.

Иймд, нэхэмжлэгчийн зүгээс хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хуулиар олгосон гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Говьсүмбэр аймгийн газраас 16,972,447 төгрөг гаргуулж, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Говьсүмбэр аймгийн газар гаргах эрхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Гол үндэслэл нь бол Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 4, 11 дүгээр зүйлийн 3-т заасан заалтууд зөрчигдөж байна гэж үзэх боломжтой байна. Мөн прокурорын байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу шүүхэд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй ч гэсэн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн эрхийг хязгаарлах, мөн төлбөр төлөгчийн гомдол гаргах, төлбөр ногдуулалтын хэмжээнд гомдол, хүсэлт гаргах эрхүүдийг гаргасан нэхэмжлэлээрээ хөндөх учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос, эсхүл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан явдал уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл болохгүй гэсэн үндсэн заалтыг хуульд тусгасан байна. Хууль тогтоомжийн агуулгыг харахад прокурор дээрх ажиллагаанаас татгалзсан тохиолдолд шүүх ямар нэгэн байдлаар энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэж дуусгах ёстой. Дуусгах ёстой учраас энэхүү маргааны шаардах эрх гаргах гол субъект нь аль юм бэ гэдгийг тодруулсан байх хууль зүйн үндэслэлийг энэхүү заалт шаардаж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Гол шаардлагын хувьд шаардах эрх Газрын төлбөрийн тухай хуулиараа Татварын ерөнхий хуульд зааснаар татварын байгууллага байгаа учраас Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн эрх ашиг хөндөгдөнө. Мөн төлбөр төлөгч ХК-ийн эрх ашиг давхар хөндөгдөж байна гэж харагдаж байна. Газрын төлбөрийг төлөх үндсэн үүрэгтэй. Гэхдээ газрын төлбөрийн ногдуулалт дээр эргэлзээтэй асуудал байгаа учраас төлөлт хийгээгүй байгаа. Энэ газрыг манай компани 2022 оны 11 дүгээр сард авсан. 2022 онд газрын төлбөртэй холбоотой маргаан эхэлсэн. 2023 онд 2022 оны газрын төлбөрийн асуудал яригдаж эхлэхэд газрын төлбөр бага байсан учраас маргах үндэслэлийг олж хараагүй байсан. 2023 оны газрын төлбөр 2024 онд шивэгдсэн. Тэгэхэд газрын төлбөр огцом буюу 14 сая төгрөгийн төлбөр гарч ирсэн. Энэ үеэс эхлэн Татварын хэлтэс болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт яагаад газрын төлбөр огцом өссөн талаар хандаж, маргаан үүсэж эхэлсэн. Албан ёсны хүсэлт гаргаагүй. Яагаад өссөн талаар холбогдох байгууллагуудаас тодруулж очиж уулзахад татвар мэдэхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу бид нар бодолт хийж гаргасан. Тогтоолын дагуу бодоод үз гэдэг тайлбарыг хэлсэн. Өнгөрсөн 7 хоногт шүүхийн захирамжийн дагуу бид нарт албан ёсны бодолтыг хийж өгсөн гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Шүүхэд гаргасан нэхэмжлэл, газрын төлбөрөө төлөөгүй аж ахуйн нэгжийн судалгаа, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/118 дугаар захирамж, 0000162618 дугаар Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ-ний хуулбар, кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 04207-2022/00126 дугаар гэрээ, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоол, түүний хавсралт, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/501 дүгээр Итгэмжлэл, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/713 дугаар Итгэмжлэл, 1221200693738, 1230131488746, 1230202752046, 1230202751238, 1230202752715 дугаар Газрын татварын нэхэмжлэхүүд, Говьсүмбэр аймгийн газрын Ерөнхий прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай 1/779 дүгээр албан бичиг,

 

4. Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 140 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Говьсүмбэр аймгийн газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай 11 дүгээр тогтоол, түүний 1, 2 дугаар хавсралт, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/310 дугаар албан бичиг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 04207-2022/00126 дугаар гэрээ, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/401 дүгээр албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/118 дугаар захирамж, 0000162618 дугаар Аж ахуйн нэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ тухай 04207-2022/00126 дугаар гэрээ, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/345 дугаар албан бичиг, тайлбар зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн газар нь хариуцагч ХК-д холбогдуулан газрын төлбөрт 9,100,725 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч байгууллага нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Газрын албаны мэргэжилтэн нь ХК-тай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан ба гэрээний 2.2, 2.3 дахь хэсэгт заасан үүргийн дагуу газар эзэмшигч ХК нь газрын жилийн төлбөрийг улирал бүрийн дараа сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2022 онд төлбөл зохих 2,501,434 төгрөг, 2023 онд төлбөл зохих 14,471,013 төгрөг, нийт 16,972,447 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул татварын албаны дансанд тушаалгана гэжээ.

 

4. Хариуцагч ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Говьсүмбэр аймгийн газар гаргах эрхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Гол үндэслэл нь бол Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 4, 11 дүгээр зүйлийн 3-т заасан заалтууд зөрчигдөж байна гэж үзэх боломжтой байна. Мөн прокурорын байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу шүүхэд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй ч гэсэн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн эрхийг хязгаарлах, мөн төлбөр төлөгчийн гомдол гаргах, төлбөр ногдуулалтын хэмжээнд гомдол, хүсэлт гаргах эрхүүдийг гаргасан нэхэмжлэлээрээ хөндөх учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос, эсхүл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан явдал уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл болохгүй гэсэн үндсэн заалтыг хуульд тусгасан байна. Хууль тогтоомжийн агуулгыг харахад прокурор дээрх ажиллагаанаас татгалзсан тохиолдолд шүүх ямар нэгэн байдлаар энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэж дуусгах ёстой. Дуусгах ёстой учраас энэхүү маргааны шаардах эрх гаргах гол субъект нь аль юм бэ гэдгийг тодруулсан байх хууль зүйн үндэслэлийг энэхүү заалт шаардаж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Гол шаардлагын хувьд шаардах эрх Газрын төлбөрийн тухай хуулиараа Татварын ерөнхий хуульд зааснаар татварын байгууллага байгаа учраас Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн эрх ашиг хөндөгдөнө. Мөн төлбөр төлөгч ХК-ийн эрх ашиг давхар хөндөгдөж байна гэж харагдаж гэж маргана.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, түүний төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022.11.04-ний өдрийн А/118 дугаар захирамжаар Шивээговь сумын 2 дугаар баг, Бэхт, Шивээ Овоо уурхайн хойд талд байршилтай, 1001122 м.кв газрыг Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж-ийн зориулалтаар ХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртэглийн Э-1903000174 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.

 

5.2. А/118 дугаар захирамжийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Газрын албаны мэргэжилтэн Т.Өлзийбуд нь ХК-тай 2023.09.09-ний өдөр 04207-2022-/00126 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байна.

 

5.3. Говьсүмбэр аймгийн газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.03.24-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг баталжээ.

 

6. Талуудын маргааны зүйл нь прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр эсвэл өөрийн санаачилгаар оролцдог, энэ хэрэгт прокурор өөрийн санаачилгаар буюу газрын өр төлбөртэй иргэд, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас судалгааг нь гаргуулсан болохоос биш Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хүсэлтээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, энэ асуудлыг ялгаж, салгах нь зүйтэй, хариуцагч байгууллага хуульд зааснаар газрын төлбөрийг төлөх үүрэгтэй гэж,

Гол нь нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект нь Газрын төлбөрийн тухай хуулиараа Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс байх ёстой. байгууллагын хувьд хэдийгээр төрийг төлөөлж төлбөр шаардах эрхтэй ч гэсэн Татварын хэлтэс болон ХК-ийн хооронд гарч болзошгүй маргааныг хэрхэн шийдвэрлэх, прокурор нь татварын хэлтсийг төлөөлж байгаа гэсэн албан бичиг байхгүй, бүрдүүлсэн нотлох баримтын хувьд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулсан баримтууд байгаа, прокурорыг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргана.

 

7. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ... тогтооно. гэж заажээ.

 

Тодруулбал, итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.03,24-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг үндэслэж хариуцагч байгууллагаас газрын төлбөрт хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн газрын

зориулалттай 1м2 газрын үнийг 16 төгрөгөөр тооцсон байна.

 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, гэрээний 2.2, 2.3-д зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор газар эзэмшсэний төлбөр төлөхөөр хуулиар хүлээлгэсэн газрын төлбөр төлөх үүргээ газар эзэмшигч биелүүлээгүй бөгөөд дээрх хугацаанд газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан нь зохигчийн тайлбар, татварын нэхэмжлэхүүдээр нотлогдож байна.

 

Иймд, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасан тул дан ганц гэрээний дагуу бус хууль тогтоомжид заасны дагуу буюу Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан хэмжээгээр газрын төлбөрийг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

8. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болох бөгөөд Прокурорын газрыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэснийг Монгол Улсын Их Хурлын 2021.01.15-ны өдрийн хуулиар Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж өөрчлөн найруулж, 2022.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, прокурор төрийн эрх ашгийг хамгаалахаар өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцож болно гэж заасан бөгөөд дурдагдаж буй хуулийн 25, 26 дугаар зүйл нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн бүхий л эрх, үүргийг зохицуулсан хэм хэмжээ юм.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 7-д Хуулийн 31.1 дэх заалтын прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлд ...төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, ...зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй (эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон зэрэг) байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

 

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ...аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих,

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина.,

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25.татварын алба гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын газар, хэлтэс, сум, тосгоны татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг хэлнэ гэж заасан боловч энэ үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.

 

10. Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.,

11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт төлбөр төлөгч болон татварын албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан этгээд шийдвэрлэнэ гэснээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын төлбөртэй холбоотой гомдол гаргаж байгаагүй, татварын газар нь газрын төлбөрийг цахимаар манайх руу ирүүлдэг болохоос албан ёсоор мэдэгддэггүй гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

11. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаж ирүүлээгүй, улмаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн цаг хугацаанд нь эрх бүхий этгээдэд гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг хэргийн оролцогч нь өөрөө нотлох, гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.

 

12. Энхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасан прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 242,812 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3.-д заасныг баримтлан хариуцагч ХК-иас газрын төлбөрт 16,972,447 төгрөгийг гаргуулж, Говьсүмбэр аймгийн Татварын газарт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.14., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч-иас улсын тэмдэгтийн хураамжид 242,812 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.ЦОГЗОЛМАА