| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/05157/И |
| Дугаар | 182/ШШ2024/03781 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/03781
| 2024 09 17 | 182/ШШ2024/03781 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.С /РД:/-д холбогдох,
411.669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.С нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тоот гэрээ байгуулж, дугаартай үүрэн холбооны хосолсон хөтөлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлчилгээгээ MyMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 669.000 төгрөгийн үнэтэй Huawei Y7 Plus Black гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Э.С нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2021 оны 03, 04, 05 дугаар саруудын төлбөрийг бүрэн төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 411.669 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Э.Сос дугаарын үйлчилгээний төлбөр 43.719 төгрөг, зээлээр авсан Huawei Y7 Plus Black гар утасны төлбөрийн үлдэгдэл 334.500 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 33.450 төгрөг, нийт 411.669 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Э.С миний бие нь “М” ХХК-иас нэхэмжилсэн 411.668 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А би хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Э.Сд холбогдуулан 411.669 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 411.669 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Сд холбогдох 411.669 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 411.699 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарны 25-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 6.501 төгрөгийг хариуцагчаас, 6.501 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН