Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2024/0033

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Засаг даргын *******,*******,******* улсын байцаагч С....................гийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ............ дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд ******* прокурор Б.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.******* нь "... ................ ХХК-ийн захирал хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавиагүй..." гэсэн утга бүхий зөрчлийн ЗДТГ-02/367 дугаартай материалыг хүлээн авч шалгаад, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зөрчилд холбогдогч Д.******* /РД:.........../-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлд зааснаар ...... дугаартай шийтгэлийн хуудсаар "400,000" гэж шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч Д.******* болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар Д.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т заасан "гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй" гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.*******д "торгох" шийтгэл оногдуулсан байх боловч шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйл... гэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "400,000" гэж буруу бичсэн зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Засаг даргын *******,*******,******* улсын байцаагч С.*******гийн холбогдогч Д.*******д шийтгэл оногдуулсан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ..... дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйл...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т...” гэж, “...400.000 шийтгэл оногдуулсугай" гэснийг “дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай..." гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч******* улсын байцаагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...холбогдогч Д.*******д шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйл...” гэж, “...400.000 шийтгэл оногдуулсугай" гэж алдаа гаргасан нь үнэн бөгөөд дээрх алдааг засуулж өгье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Засаг даргын **************,******* улсын байцаагч С.******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлд заасныг үндэслэн “... хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавиагүй...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсаар .......... ХХК-ийн захирал Д.*******д 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  ******* прокурор Б.******* нь дээрх 2024 оны ........ дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй...” хэмээн тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Засаг даргын *******, төрийн сангийн хэлтсийн******* улсын байцаагч С.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

......... ХХК-ийн захирал Д.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т заасан “...гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй...” гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд холбогдогч Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дүгээр зүйлд заасан буюу дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгийн шийтгэл хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд  төлж барагдуулсан тул байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч******* улсын байцаагч С.*******гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын *******, төрийн сангийн хэлтсийн******* улсын байцаагч С.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд ******* прокурор Б.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                              ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ