| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04468/И |
| Дугаар | 182/ШШ2024/03663 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03663
2024 09 09 182/ШШ2024/03663
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ...................... тоот хаягт байрлах, Т ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух, Г.Г /РД:0000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,008,201 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Т ХХК нь 2023.05.25-ны өдөр С ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний зорилго нь заасан барааг зээлээр борлуулахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд гэрээний 1.2 дахь хэсэгт Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээл хүссэн иргэнд дараах төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулна. Үүнд: ...компьютер, түүний дагалдах хэрэгсэл, гар утас, түүний дагалдах хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан бараа, гэр, аж ахуйн үйлчилгээнд зориулсан тавилга, бусад худалдан борлуулах бараа, бүтээгдэхүүн...-ийг гэж заасан. Дээрх гэрээний дагуу хариуцагч Г.Г нь Самсунг загварын зурагт худалдан авах зорилгоор 2023.10.25-ны өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023.10.25-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан.
Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү Зээлийн гэрээний 3.1.3-т Зээлийн жилийн хүү 46,80 хувь, 3.1.4-т Зээлийн гэрээний хугацаа 12 сар, 3.1.5-д Нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувь байна гэж тус тус заасны дагуу 2024.02.20-ны өдрөөс 2024.05.24-ны өдөр хүртэл 94 хоногт үндсэн зээл 2,654,134 төгрөг, зээлийн хүү 322,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31,801 төгрөг, нийт 3,008,201 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч болон С ХХК-ийн хооронд байгуулсан 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу С ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч руу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь зээлийг удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна.
Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2,654,134 төгрөг, зээлийн хүү 322,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31,801 төгрөг, нийт 3,008,201 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлага гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд хянагдаж байгаа Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Г-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У би нэхэмжлэлээс 535,201 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.Г миний бие Т ХХК-ийн нэхэмжилсэн 2,473,000 төгрөгийг 6 хувааж буюу 2024.09.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.10.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.12.30-ны дотор 413,000 төгрөг, 2025.01.30-ны дотор 413,000 төгрөг, 2025.02.28-ны дотор 408,000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,008,201 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 535,201 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Г нь үлдэх 2,473,000 төгрөгийг 6 хувааж буюу 2024.09.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.10.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.12.30-ны дотор 413,000 төгрөг, 2025.01.30-ны дотор 413,000 төгрөг, 2025.02.28-ны дотор 408,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.
Т ХХК-иас 2024.06.20-ны өдөр Б.У, А.А нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий ГБ/24/06/169 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Б.У нь нэхэмжлэлийн шаардлагаас 535,201 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Г.Г-ээс тэмдэгтийн хураамжид 31,541 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 31,541 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.07.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,082 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 535,201 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Г.Г нь үлдэх 2,473,000 төгрөгийг 2024.09.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.10.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 413,000 төгрөг, 2024.12.30-ны дотор 413,000 төгрөг, 2025.01.30-ны дотор 413,000 төгрөг, 2025.02.28-ны дотор 408,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Т ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Г-ээс тэмдэгтийн хураамжид 31,541 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 31,541 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.07.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,082 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА